antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 11, 2014 Comments are off

А.Батцэцэг за­луучуудын дэлхийн аварга боллоо

нийтлэсэн Admin

battsetsegХорват улсын Загреб хо­тноо зохион байгуулагдсан 2014 оны чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ дөрвөн өдөр үргэлжилж, өчигдөр дүнгээ гаргалаа.

Тус тэмцээнд оролцсон манай улсын эмэг­тэй баг тамирчдаас  55 кг-ын жинд ба­рилдсан А.Батцэцэг бүх өр­сөлдөгчдөө илүүрхэн ялж за­луучуудын дэлхийн аварга боллоо.  Эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд 20 бөх барилдсанаас А.Батцэцэг нэгдүгээр тойрогт хийлж,  хоёрдугаар тойрогт Хятадын бөх Хьюжинг Вангийг, гуравдугаар тойрогт Германы бөх Женни Сенжерийг цэвэр ялсан байна. Улмаар  мөнгөн медалийн төлөө барилдаанд Японы бөх Нанами Ириег 8:3-аар ялж,  алтан медалийн тө­лөө Украины бөх Татьяна Кит­тэй өрсөлдөж 10:0-ээр илт илүүрхсэнээр ийнхүү аварга болжээ.

Тэр­бээр  Азийн өсвөрийн болон за­луу­чуудын аварга, дэлхийн за­луучуудын аварга бөгөөд олон улсын хэм­жээ­ний мастер,  хүүхдийн спор­­тын наадмаас алт, өсвөр үеийн УАШТ-ээс хүрэл, залуу­чуу­дын УАШТ-ээс хүрэл, хо­­шой алт, мөнгө, насанд хүрэгч­­дийн УАШТ-ээс алтан ме­даль хүртээд байгаа шилдэг та­мир­чин юм.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car