antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 7, 2014 3 comments

“Sunjin grand” Туул голоос зөвшөөрөлгүй барьсан загасаар үйлчилж байна

нийтлэсэн Admin

sunjin_grand-middle618201685201408071215“Sunjin grand” зочид буудлын нэгдүгээр давхарт байрлах “Keumjandi” Солонгос хоолны газар  Туул голоос барьсан загасаар хоол хийж байна гэсэн мэдээлэл  Цагдаагийн болон Мэргэжлийн хяналтын байгуулагад ирсэн байна.  Үүний дагуу  тус хоолны газарт шалгалт хийхэд хоёр төрлийн олон тооны загас зөвшөөрөлгүй барьсан ажээ. “Keumjandi” хоолны газрын эзэн Жу Ман Хээ гэгч нь Монгол иргэдтэй нийлэн шөнийн цагаар Туул голоос загас барьдаг байсан ажээ.  

Мэргэжлийн хяналтын газраас энэ талаар тодруулахад: “Тус газарт цагдаагийн байгууллагатай хамтран шалгалт хийсэн. Тус газраас хоёр төрлийн загас хурааж, шинжилгээнд өгөөд байгаа. Шинжилгээний хариу гарсны дараа улсын байцаагчийн  дүгнэлт гарсны дараагаар арга хэмжээ авнаы” гэдгийг мэдэгдэв.

Тус Солонгос хоолны газрын удирдлагыг одоогоор  цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд  загас барьсан  уурга дэгээг нь хураагаад байгаа ажээ.

Манай улсад загасчлахын тулд  10 000 төгрөгөөр зөвшөөрөл авдаг бөгөөд загасчлах иргэд нь тэсэрч дэлбэрэх бодис болон буу хэрэглэх хориотой байдаг юм.  Харин уг солонгос хоолны газар ямар нэгэн  зөвшөөрөл аваагүй бөгөөд  барьсан загас бүрийн үнэлгээг гаргаж,  үндсэн үнийг нь хоёр дахин үржүүлсэн үнийн дүнгээр торгох юм байна.

Харин Туул голоос барьсан тэдгээр загас нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй болон хоол хийсэн эсэхийг нь тогтоодвол хуулийн дагуу арга хэмжээ авах болно гэдгийг эх сурвалж мэдээллээ.

А.Баярмаа 

Эх сурвалж: www.dorgio.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • ЗОЧИН (August 07, 2014 2:06:39 pm )

    БОЛЬЁ ОО

  • klsdhjvff;adk (August 07, 2014 3:30:42 pm )

    ugaasaa tsewer ahuin shaardlaga hangadgu gazar. restoranaa haachaad ezed n heden solongoschuudtaigaa niilj tsuglaad arhidaj tamhiddag. Hoolnii shawhruunuudaa hamj bgaad l idchihdeg. Er n mongold bgaa solongos restoran tsainii gazriin ezed bugd nzuud bdg. Tged l niilj mongoliin huuliig ulan dooroo gishgedeg.

  • Anonymous (August 08, 2014 9:11:30 pm )

    иймэрхүү даварчихсан солонгосуудыг хөөж явуулах хэрэгтэй ш дээ

antalya rent a car