antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 7, 2014 7 comments

Монгол улсын гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаярт дахин эрүү үүсгэсэн нь тодорхой боллоо

нийтлэсэн Admin

enhbayarrМонгол улсын гурав дахь ерөнхийлөгч,  МАХН-ын дарга Н.Энхбаяр өнгөрсөн сарын сүүлээр эх орондоо ирнэ хэмээгээд байсан ч өнөөдрийн байдлаар ирэх эсэх нь тодорхойгүй байгаа юм. Учир нь экс ерөнхийлөгч Н.Энхбаярт дахин эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан талаар цахим ертөнцөөр тарах болсон юм. Энэхүү мэдээлэл нь ч үнэн болохыг ЦЕГ-аас мэдээлжээ. Тодруулбал, Н.Энхбаяр нь 2011 онд “Империал Гоулд” ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Гэндэнгийн гудамжинд орших 900 метр квадрат талбай бүхий /одоогийн МАХН-ын байрлаж байгаа/ 2 давхар байрыг эзэмшил газрынх нь хамт 1,5 сая доллараар худалдан авахаар тохиролцсон байна.
Улмаар өөрийн төрсөн дүү Н.Энхтуяагийн нэр дээр бүртгэлтэй “Эскон” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Цэнгэлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулуулж, гэрээнд тухайн байрыг худалдан авах үнийг 500,000 доллар гэж тусган үлдэгдэл 1 сая доллараа өнөөдрийг хүртэл төлөлгүй АНУ-ын иргэн “Г”-д онц их хэмжээний хохирол учруулжээ.
Мөн 2008 онд Н.Энхбаяр нь иргэн “Б”-гээс Хуяг гэгч этгээдээр дамжуулан “Хар дун” ХХК-ийн санхүүжилт болон барилгын засварын ажилд ашиглана гэж зээлийн гэрээ үйлдүүлэн 1,2 тэрбум төгрөгийг тус тус залилан авсан байна.
Дээрх үндэслэлүүдээр Н.Энхбаяр, Д.Цэнгэл, Н.Энхтуяа, Б.Хуяг нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж эхэлсэн аж.

Түүнд Эрүүгийн хуулийн 148.4-өөр эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд уг зүйл анги нь “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, 10-15 хүртэлх жил хорих ял шийтгэнэ” гэжээ.

Эх сурвалж:Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • hartsaga (August 07, 2014 2:12:59 pm )

    us honzongoo zogsooj huurhii muu enkhbayariig odoo muruur ni amidruulmaar yum aa.ene hun tur zasag iig barij baih ued arai ch ingej dampuurch huuli guuli bolj baisangui.eh orondoo ih yum hiisen hun shuu.ardchilsan namiihan mongoloor togloj us honzon avdag yvdalaa zogsooj suudlaa tavij uguh heregtei.ta nart ugaasaa tur ulsaa avaad yvah setgel zurh uhaan uhamsar alga.

  • БАС НЭГ ҮЛГЭР. (August 07, 2014 2:52:34 pm )

    ЗОХИОЖ .ХААНАХЫН КОМПАНИ БОЛ.ЯАГААД КОМПАНИ ГАЗАР ХУДАЛДДАГ ЮМ.ЭНЭ МОНГОЛЫН НУТАГ ДЭВСГЭР МӨН ҮҮ БИШ ҮҮ.ЭНЭ ИРГЭНИЙ ХЭЛЦЭЛ МӨН ҮҮ БИШ ҮҮ. ХҮМҮҮСЭЭ ХУУЛЬ УНШ, ЭРХ ЗҮЙН ТАЛААС НЬ ШИНЖИЛГЭЭ ХИЙГЭЭД ҮЗЭЭРЭЙ.ТЭГЭЭД ӨӨРИЙНХӨӨРӨӨ ДҮГНЭЖ ОЙЛГООРОЙ.

  • irgen (August 08, 2014 9:45:29 am )

    bairiigni hurdan huraaa.yaduu yhrvvdiig oroh orongvi bolgo.

  • 898989 (August 08, 2014 3:44:44 pm )

    Энхбаяраар оролдож дуусахгүй юмаа. Энхбаяраа сайн байна. Монголын газар шороог харийн хүнээс авсан чинь сайн байна. Монголын газар шорооны эзэн нь зөвхөн Монгол хүн байх ёстой шүү. Тулахтай алсын хараатай улс төрч хүн юм даа.

  • Anonymous (August 13, 2014 10:40:54 am )

    yooy ene muu evrei hulgaichiid ene heden site yaasan ih hamgaalj uhen hatan zutgej bnaa hooe naad enkhbayar chine yadaj Mongoliin irgen shuu atsnuudaa Mongoldoo ym hiisen hun shuu

  • Anonymous (August 13, 2014 10:44:40 am )

    Mongoliihoo tuluu zohiloh zurehtei hun shuu odoo bur ain gadniihan yal ugdug boljdee manai heden utsan huuheldeinuud

  • АРГОО (August 23, 2014 4:59:09 pm )

    Засрашгүй луйварчин Намбарын Энхбаяр.

antalya rent a car