“Автобус 3” компанийн үйл ажиллагаагаа хэвийн ажиллах боломжгүй болж дампуурлаа зарлах гэж байгаа талаар мэдээлж эхэллээ.Тус компанийн ажилчдыг цомхотгож, автобусуудаа “Автобус 1”, “Цахилгаан тээвэр” компаниудад хувааж өгөх гэж байгаа гэв.Энэ талаар “Автобус-3” компанид ажилладаг кондуктор Т-гээс тодруулахад:-Дампуурлаа зарлаж үйл ажиллагаагаа зогсоох талаар албан ёсоор дарга нар бидэнд хэлээгүй байгаа. Гэхдээ урьдчилсан байдлаар бол ийм зүйл болох гэж байгаа нь тодорхой болсон. Өглөөний ээлж ажилдаа гарч шугамандаа явж байгаа. Өнөөдөр оройны ээлж 11.00 цагаас, өглөөний ээлж 16,00 цагаас гэсэн хуваарьтайгаар ажилчдын хурал зарласан. Энэхүү хурлаар бидэнд албан ёсоор хэлж цаашдаа яах талаар ярилцах юм гэсэн. Компанийн ажилчдын хувьд “Автобус 1”, “Цахилгаан тээвэр” компаниудад хуваагдаж очихыг эсэргүүцэж байгаа. Хэрвээ ийм зүйл болвол бид эсэргүүцэж жагсаал цуглаан суулт зарлана гэж ярилцаж байгаа гэсэн мэдээллийг өглөө.
Эх сурвалж: Ugluu.mn
Холбоотой мэдээ
-
Sean (August 08, 2014 11:21:33 pm )
Wow! Great to find a post knciokng my socks off!
-
Shakina (August 09, 2014 6:25:27 pm )
Which came first, the problem or the sotiouln? Luckily it doesn’t matter.
2 Comments