antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 1, 2014 Comments are off

Газар цахимаар өмчлүүлэх сайт ачааллаа дийлэхгүй байна

нийтлэсэн Admin

gazarumchНийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүргүүдэд харъяалагдах нийт 15 309 га газар бүхий 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар шинээр өмчлүүлэхээр шийдвэрлэсэн.

Үүнээс эхний ээлжинд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын ам, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам,  Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгой, Багануур дүүргийн дөрөвдүгээр хороо Тариан булагийн нэгдүгээр хэсэг, Баганхангай дүүргийн хоёрдугаар хороо Бор-Үзүүр гэсэн таван байршилд өнөөдөр 12 цагаас эхлэн  цахим системийн тусламжтайгаар иргэдийн хүсэлтийг хүлээн авна хэмээн мэдэгдээд байгаа. Тэгвэл цахимаар иргэдийн хүсэлтийг авахаар зарласан http://ulaanbaatar.mn/landmap.html сайт ачааллаа дийлэхгүй байна.

Өөрөөр хэлбэл нэг ч иргэн энэхүү сайт руу хандах боломжгүй байгаа юм. Олон сарын өмнөөс зарласан энэхүү мэдээлэлд ач холбогдол өгч, чих тавин цагийг нь хүлээж байсан иргэд олон. Харамсалтай нь одоогоор сайт ачаалалсан хэвээр байна.

М.Нандин Uls.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car