antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 30, 2014 8 comments

Г.Сарангэрэлийг шүүхээр ялласан нь түүнтэй нэр холбогдсон Х.Тэмүүжин сайдад огт хамаагүй юу

нийтлэсэн Admin

sarangerelХууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй янаг амрагийн холбоотой, холбоогүй гэсээр олны танил болсон Г.Сарангэрэлд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өчигдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд хаалттай боллоо. Шүүхээс Г.Сарангэрэлийг хар тамхи хэрэглэсэн болохыг тогтоосон учраас түүний үйлдсэн хэргийг зүйлчилсэн хуулийн заалтын дагуу 1,6 жилийн ял шийтгэл ногдуулсан юм. Харин өнгөрсөн хавраас эхлэн уг хэргийн холбогдогч Г.Сарангэрэлтэй нэр холбогдсон Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд ямар нэгэн хариуцлага хүлээлгэхгүйгээр энэхүү дуулиан намжих бололтой. Гэвч төрийн өндөр албан тушаал хашиж буйн хувьд наанадаж ёс зүйн хариуцлага хүлээх учиртай гэдгийг шударга ёс, ардчилал, хуулийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй гэх зарчим сануулсаар, хүлээсээр үлдэж буйг мартаад байх шиг.

Х.Тэмүүжин хар тамхи хэрэглэсэн биш түүнд яагаад хариуцлага тооцох ёстой гэж гайхах нэгэн байж магад. Гэвч Г.Сарангэрэл болон түүний нөхөд машин дотор хар тамхи хэрэглэж байгаад цагдаагийнханд баригдсан даруйдаа “сайн ах” Х.Тэмүүжингээс тусламж хүсэхээр түүний 9910…. утас руу 70 гаруй дуудлага хийснийг холбогдох байгууллага шалган тогтоосон. Хэрэв тухайн үед Х.Тэмүүжин сайд Г.Сарангэрэлийг залгахад нь утсаа авсан бол яагаад хуулийнхан түүнийг саатуулсныг эмээж нуулгүй хэлэх байсан биз ээ. Тиймээс ч сайдад болон энэ бүхнийг илчилсэн О.Баасанхүү гишүүд гомдож байна гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр илэн далангүй яриа дэлгэсэн байж таарна.

Өнгөрсөн хавар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн ордноо намуудын төлөөлөл болон сэтгүүлчдэд нээлттэй ярилцлага хийх үеэрээ “Монголд хариуцлагатай холбоотой бие даасан хууль батлагдаж гараагүй. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, дэд дарга, УИХ-ын гишүүд, УИХ-аар дарга нь томилогддог байгууллагын удирдлага, аймаг, нийслэлийн Засаг дарга, ИТХ-ын дарга зэрэг төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох тухай хууль гаргана” хэмээн мэдэгдсэн.

Мөн тэрбээр “Төрийн өндөр албан тушаалтнуудад сахилгын, улс төрийн, ёс суртахууны хариуцлага хүлээлгэдэг болно. Тухайн албан тушаалтан сахилгын хариуцлага алдсан бол сануулга өгч, олон нийтэд ил тод мэдээлдэг болгоно. Хоёрдугаарт, албан тушаалтан Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдож, албан тушаалаасаа огцорсон бол дараа нь дөрвөн жил төрийн албанд сонгогдох, томилогдох эрхийг нь хасна. Энэ нь улс төрийн хариуцлага тооцож буй хэлбэр.

Хууль, ёс зүйн дүрмийг ноцтой зөрчөөд албан тушаалаас нь эргүүлэн татах шийдвэр гарсан төрийн өндөр албан тушаалтан хоёр жилийн хугацаагаар албан тушаалд томилогдох хугацааг нь хязгаарлана. Ингэж зааж өгөхгүй л бол хариуцлага тооцдоггүй. Ёс суртахууны хариуцлага албан тушаалтанд хамгийн их байх ёстой.

Төрийн албаны нэр хүнд, төрийн албан хаагчийн эрх үүрэг, ёс зүйд ноцтой хохирол учруулсан л бол үйлдэл бүртээ тухайн албан тушаалтан үнэн зөв тайлбар өгөх үүрэг хүлээнэ. Шаардлагатай гэж үзвэл тайлбар өгөөд уучлал гуйна. Уучлал гуйна гэдэг хариуцлагын хэлбэр. Үүнийг хуульчилж л өгөхгүй бол дуртай нь уучлал гуйдаг, дургүй нь гуйхгүй. Тухайн үйлдэл нь ноцтой бол албан тушаалаасаа чөлөөлөгдөх үндэслэл болно” хэмээн ярьсныг олон нийт санаж байгаа байх.

Гэтэл Хууль шинэтгэл хийхээр “тэмүүлж” буй Х.Тэмүүжин сайд байж боломгүй ёс зүйн алдаа гаргасан хэрнээ уучлалт ч гуйсангүй, түүнийхээ төлөө огт хариуцлага хүлээхгүй байх нь Төрийн тэргүүний болон шинэчлэлийн Засгийн газрын зорилго, зорилтод хэр нийцэх бол. Цаг нь болохоор бүгдийг хэлнэ гэж байсан сайд шүүх хурлын шийдвэр гарчихаад байхад ч ам нээсэнгүй. Товчхондоо Г.Сарангэрэлийг “хар тамхи хэрэглэсэн” гэдгийг шүүх нотолсоноор өнгөрсөн хавраас хойш өрнөсөн дуулиан ингэсгээд намжих бололтой. Харин шүүхээр хэрэг нь нотлогдсон Г.Сарангэрэлтэй нэр холбогдсон Хууль зүйн сайдад энэ хамаагүй гэж үү.

М.Нандин Uls.mn

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • мөнхөө (July 30, 2014 11:34:41 am )

    Төрийн дээд албан тушаалтай хүмүүс угаасаа л хуулиас гадуур байдаг шүү дээ. Одоо Сарангэрэлээс өөр залуу охин сонирхох гээд, хуучин амрагаа тоох завгүй яваа биз. Өөрөө ийм ёс суртахуунгүй байж яаж хууль шинэчилнэ гэж олон юм ярьж чаддаг байна аа. ХЗС Тэмүүжин овоо болж овойгоогүй бол Сарангэрэл гэдэг шаазгай ирж суухгүй, нэр төр нь цэвэрхэн сайхнаараа л байх байсан даа

  • Muu hudalch Temuujin (July 30, 2014 4:08:17 pm )

    Hamgiin ul burheg etgeed bol Temuujin. Belgiin gaj donton. Gemgui dur esgej baigaad dandaa humuusiin unaj tusalj huurdag. Belgiin gaj donton.

  • зочин (July 30, 2014 4:18:20 pm )

    засс

  • бид (July 31, 2014 2:06:00 pm )

    Тэмүүжин хүнтэй утсаар ярьж болохгүй, ядарч зүдэрсэн тусламж эрсэн хүнд тусалж ч болохгүй яацан нийгэм бэ? нэг хүнийг муулах болохоороо бүр алиагаа алдцгаах юумаа даа. Тэр сонгосон тойргийн иргэдийг арай сохор доголон, улс төрийн мэдрэмжгүй ард түмэн гэж бодоцгоож байгаа юм бмиш биздээ. Наад хүнийг чинь гаргасан нь та нар биш энэ эгэл жирийн сонгогчид шүү ……………..

    • zochin (August 02, 2014 10:14:52 am )

      Өмөөрөх хүнээ мөн олов оо kk

  • tamjid (August 02, 2014 3:21:27 pm )

    Temuujin busdaas oor ni hezeech heniig ch ylgahgui haritsdagt baigaa yum.Guij guvshij songuulaar erh medeltei bolson ta nohodoos tes oor hun.Ovoo bosgood tarhinii havdartai shaazgaig olj ireed ashigiig ni gargaj chadaagui ta nar gutamshig bish uu. TEMUUJING hundlen deedeldeg ard tumen daanch olon baigaag medeh uu… medej av.

  • Anonymous (August 02, 2014 3:26:08 pm )

    Ene saihan hunii hajuud aimshigiin kinonii shulam shig yumnii zuragiig niitlehee bolioch.

  • zogii. (August 02, 2014 10:59:48 pm )

    ene shougaa odoo boli.zogsoo.ene sedveer yanz byreer olon udaa ingej bichihee bolchih.

antalya rent a car