antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 30, 2014 Comments are off

Холливудын алдарт дуучин Рианнаг сүрдүүлсэн эрийг баривчилжээ

нийтлэсэн Admin

rianna71Дэлхий дахинд алдартай оддыг сүрдүүлэн айлгах, амгалан тайван байдлыг нь алдагдуулах явдал их тохиолддог. Тэгвэл Барбадоссын гүнж, холливудын алдарт дуучин Рианнаг нэг сарын турш сүрдүүлж амгалан тайван байдлыг нь алдагдуулаад байсан этгээд баривчлагджээ. Рианнаг сүрдүүлсэн этгээд нэгэн захидалдаа түүний гэрийг сүйтгэнэ хэмээн айлгажээ. Гэвч хамгийн сүүлд дуучин бүсгүйг сүрдүүлэхээр гэрт нь зочлох үеэрээ санамсаргүй жолооны үнэмлэхээ унагасан аж. Үүний ачаар цагдаа нар 53 настай Кэвн Мкглинн хэмээх сүрдүүлэгч эрийг саатуулсан байна.

Цагдаагийн газраас 53 настай Кэвн Мкглинн эрд Рианнаг мөшгиж мөрдсөн, эд хөрөнгийг нь сүйтгэсэн, заналхийлсэн хэрэгт буруутгажээ. Харин дуучин бүсгүйг сүрдүүлэх болсон шалтгаанаа Рианна, Канье Уэст, Жэй Зи нар өөрийнх нь бичсэн дуунуудыг хулгайлсан хэмээсэн юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car