“Андра модель” агентлагийн гүйцэтгэх захирал, Германы “IZAIO” агентлагийн загвар өмсөгч С.Төгс “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Н.Эрдэнэцогт нар загварынхан дундаас төрсөн сайхан хосууд гэгддэг байсан. Тэд үeрхээд багагүй хугацааг өнгөрүүлж хамтран амьдрах болсноор хөөрхөн охинтой болсон билээ. Хосууд жаргалтай зургуудаа фэнүүдтэйгээ хуваалцаж олны нүдэнд ил байснаар танихгүй хүн бараг үгүй болсон. Харамсалтай нь тэдний хамтын аз жаргалтай амьдрал удаан үргэлжлээгүй бөгөөд ээж болсон Төгсөөг нөхрөөсөө салсан гэх мэдээлэл олны ам дамжин яригдах болж, хосууд ч удалгүй салсан билээ. Экс нөхрөөсөө салсан ч удалгүй модель Төгс, мэргэжил нэгт загвар өмсөгч Ч.Сүбээдэй гэх залуутай хайрын романс үүсгэж хамтран амьдрах болсон. Нөхрөөсөө дуулиан шуугиантай салж, элдэвээрээ хэлүүлсэн хэдий ч өдгөө шинэхэн хайртайгаа тун ч аз жаргалтай байгаа бололтой. Өөрсдийн цахим хуудастаа хосууд халуухан үнсэлцэж буй “нялуун” зурагнуудаа оруулж чин зүрхний амрагууд гэдгээ баталж байх шиг…
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
иргэн (July 30, 2014 2:33:04 pm )
загварынханы завхайрал гэдэг зураг байна,олон эрийн өвөр дамжсан ээжтэйгээ банзалдаж өссөн хүүхэн шал тэнэг
1 Comment