antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 29, 2014 Comments are off

Нийслэлийн эрүүл мэндийн газрын бүтэц шинэчлэгдлээ

нийтлэсэн Admin

NEMGНийслэлийн эрүүл мэндийн газар нь Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, нийгэм эдийн засгийн зорилтуудын хүрээнд үйл ажиллагаагаа чиглүүлэн явуулдаг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг юм. Харьяа 25 байгууллага, 136 өрхийн эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн 1693 эмнэлэг, эмийн сангуудыг удирдлага, мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна.Нийслэлийн Засаг даргын энэ сарын 18-ны өдрийн ”Нийслэлийн эрүүл мэндийн газрын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай” захирамжаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын бүтэц шинэчлэгдлээ.

Ингэснээр Нийслэлийн эрүүл мэндийн газар нь:

· Мэргэжлийн удирдлага, бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэс

· Төлөвлөлт, санхүү хөрөнгө оруулалтын хэлтэс

· Статистик, хяналт шинжилгээний хэлтэс

· Захиргаа, нийтлэг үйлчилгээний хэлтэс гэсэн дөрвөн хэлтэстэй болов.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car