antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 29, 2014 Comments are off

600 орчим нь төсөлд зээл олгохоор болжээ

нийтлэсэн Admin

zeeelllЭэлжит “Бүтээн байгуулалтын цаг”-аар Хөдөлмөрийн яамны харъяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас мэдээлэл өглөө.

Экспортыг дэмжиж, импортыг орлох 888 төслөөс хоёр тэрбум төгрөгөөс бага санхүүжилт хүссэн төслүүдийн санхүүжилтийг Хөдөлмөрийн яамны харъяа ЖДҮХС-гаар дамжуулан олгохоор Засгийн газар энэ оны зургадугаар сарын гуравны өдөр шийдвэрлэсэн. Энэ зориулалтаар тус санд эхний ээлжинд 100 тэрбум төгрөг байршуулаад байгаа юм.

Зээл олголтыг хөнгөвчилсөн дээрх шийдвэрийн дагуу одоогийн байдлаар 37 аж ахуйн нэгжид 19,5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоход бэлэн болсныг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал Б.Баттүвшин танилцууллаа.

888 төслийн 600 орчим нь хоёр тэрбум хүртэлх төгрөгийн санхүүжилт хүссэн учир ЖДҮХС-гаар дамжуулан зээлээ авна. Үүний тулд Засгийн газраас шалгаруулсан төслүүдийн тоонд багтсан тухай тодорхойлолт бичгийг ЖДҮХС-гаас авч, өөрсдийн харилцдаг арилжааны банкиндаа зээлийн материал бүрдүүлэн өгөх учиртай. 888 төслийн жагсаалтад багтсан аж ахуйн нэгжүүд Хөдөлмөрийн яамны 105 өрөөнд ирж тодорхойлолт гаргуулан аваад наймдугаар сарын 30-ны дотор Зээлийн хорооны шийдвэрээ ЖДҮХС-д ирүүлэх учиртайг тус сангаас сонордууллаа.

Түүнчлэн, барьцаа хөрөнгө хүрэхгүйгээс зээлээ авч чадахгүй байгаа аж ахуйн нэгжүүдэд Зээлийн батлан даалтын сангаас дэмжлэг үзүүлэх боломжтойг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн Санхүүгийн хэлтсийн дарга Ч.Цасчихэр мэдээллээ. Олгох зээлийн 60 хүртэлх хувьд, 250 сая төгрөгт багтаан Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргах юм байна. Зээлийн батлан даалтын сангаас дэмжлэг хэрхэн авах талаар www.lgf.mn хаягаар дэлгэрэнгүй мэдээлэл авна уу гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car