antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 29, 2014 2 comments

Ерөнхийлөгчийн хүү хуримаа хийнэ

нийтлэсэн Admin

ebihuuМонгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хоёр дахь хүү Э.Эрдэнэ энэ сард хуримаа хийхээр болжээ. Тэрбээр “Drexel University”-д биологийн чиглэлээр суралцаж төгсөөд, докторын зэрэг амжилттай хамгаалсан нэгэн. Э.Эрдэнэ заяаныхаа ханийг сонгож, сүй тавьсан бөгөөд энэ сарын сүүлчээр хуримаа хийхээр төлөвлөөд байгаа ажээ. Түүний сүйт бүсгүйг Ч.Ариунжаргал гэдэг аж. Тэд одоогоос хорь гаруй жилийн өмнө Сансарт айл хөрш амьдарч байжээ. Ч.Ариунжаргал, Э.Эрдэнэ нар хоёр настайгаасаа эхлэн бие биенээ мэддэг байснаас гадна нэг цэцэрлэгт явдаг байсан гэнэ. Түүнчлэн хосууд АНУ-д ч хамт сурч байсан аж. Тэд хэдийгээр багаасаа найзалж байсан ч дөрвөн жилийн өмнөөс албан ёсоор үерхэж байгаа юм байна. Э.Эрдэнэ өнгөрсөн жил найз бүсгүйдээ гэрлэх санал тавьж, тэд барууны жишгээр бөгж солилцож, сүй тавьсан ажээ. Залуу хосын хайр сэтгэлийн холбоог эцэг эх нь ч дэмжиж байгаа бөгөөд хурим найрыг нь хийхээр бэлтгэл ажилдаа оржээ. Э.Эрдэнийг өнгөрсөн жил БНӨСУ-д тагнуулын офицерын үүрэг гүйцэтгээд ирсэн гэдгээр нь олон нийт андахгүй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • зочин (July 30, 2014 10:47:14 am )

    баяр хүргэе, сайхан хосууд байна, бие биенээ хайрлан дээдэлж, ээж, аав, ахан дүүсээ асран тэтгэж яваарай, улс орныхоо төлөө ихийг хийгээрэй, АТАА ЖӨТӨӨНӨӨС ӨӨРСДИЙГӨӨ ХАМГААЛЖ ЯВДАГ ЮМ ШҮҮ,нэг зүйл хэлэхэд М.Энхболд гуайн хүү тэр жил хуримаа хийхэд төрийн хамгаалалт авлаа гэсэн тийм зүйл хийвээ, сайхан монгол заншилаараа сайхан хурим хийгээрэй.АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ.

  • ZOSHIN (July 30, 2014 2:46:02 pm )

    AZ JARGAL HUSEY,ENGIIN L HURIM HIIH SAIN.

antalya rent a car