antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 25, 2011 6 comments

Чили улс 100 жилийн алдаа, оноогоо дэнсэлж байж зөв бодлогоо олсон, харин бид…

нийтлэсэн Admin

Өчнөөн метрийн гүнээс уурхайчдаа аварсан Чилийг хүн төрөлхтөн бахархлын харцаар ширтэж байсан нь саяхан.

Чили уул уурхайн өндөр технологи, аюулгүй ажиллагаагаараа ингэж гайхуулсан.Товчхондоо баялгаа ашиглаад хөгжсөн улсын нэг. Баялгаа хараал болгоогүй, хөгжил болгож чадсан улс. Манай улсын хувьд жинхэнэ загвар болохоор орон. Чилид XX зууны дунд үе хүртэл хөдөө аж ахуйн салбар голлож байжээ. Харин 1930-аад оноос зэс олборлож эхэлсэн түүхтэй. Зэсийн арвин нөөц нь эдийн засгийн тэлэлтэд нь онцгой үүрэг гүйцэтгэсэн. Энэ талаараа манайтай ижил.

Уул уурхайн салбараас орж ирсэн баялгийг хэрхэн яаж зарцуулах вэ гэсэн асуудлаас үүдсэн иргэний дайн, хөдөө аж ахуйн салбараас уул уурхайг чиглэсэн шилжилт, инфляцийн хөөрөгдөл, халамжийн хавтгайрал гээд манайд байдаг л асуудлыг ардаа орхисон улс.

Дэлхий өнөөдөр Чилийг баялгаа хөгжил болгож чадсан загвар улс гэж дүгнэдэг нь цаанаа учиртай. Чилид нэг дүрэм бий. Засгийн газар нь орлогоо тооцож зардлаа төлөвлөдөг. Урт хугацааны зэсийн үнийн таамаглал судалгаа хийж, таамаг, бодит үнийн харьцаа зөрүүг гаргадаг. Зөрүү мөнгө Үндэсний санд орно. Төсвийн тэнцвэржүүлсэн бодлогыг 2001 оноос хэрэгжүүлж иржээ. Гэхдээ үүнээс ч өмнө хуримтлалын ийм бодлого хэрэгжиж байж. Чилийн Төв банкны дэд ерөнхийлөгч “2007 онд манай улсын тогтворжилтын санд их хэмжээний мөнгө төвлөрсөн. Яг тэр үед улстөрийн сонгууль болсон юм. Аль нам нь ялах бол гэсэн эргэлзээ байсан. Эрх барьж байгаа хүчний хувьд бид ялагдвал сөрөг хүчин энэ мөнгөөр юу хийх бол гэсэн айдас байсан л даа. Гэхдээ тэр үед хэн засаг барихаас үл хамаарсан бодлого хэрэгжиж байсан” хэмээн саяхан Монголд ирээд буцахдаа онцолж байлаа. Харин манайд эсрэгээрээ. Баялгаас олсон мөнгө улстөрчдийн дохиураар зарцуулагддаг.

Чилийн анхаарлаа хандуулдаг төсвийн тогтвортой байдлын хувьд манай улс тийм ч хангалттай бодлого хэрэгжүүлж чадахгүй байгаа. Төсвийн тогтвортой байдлын хуультай хэрнээ өнөө хэр хэрэгжүүлж шальсан зүйлгүй. Ямар сайндаа л Сангийн сайд нь “Төсвийн тогтвортой байдлын хуулийг хэрэгжүүлэх гэхээр улстөрчдийн дарамт сөргөөр нөлөөлдөг” гэж учирлаж байхав. Өнөөдөр гэхэд л удахгүй батлагдах учиртай Төсвийн хуулийн төслөө гацаачихаад байж байна. Үрэлгэн, халамжийн гэсэн тодотголоосоо салж чадаагүй төсөв гэх шүүмжлэлийг гишүүд ам уралдуулан хэлсэн хэрнээ яг юу яаж хасах вэ гэдэг дээр толгойгоо гашилгасаар сууна. Михайлд нэг бодол бий гэдэг шиг эрхмүүдэд ямар нэгэн санаа оноо байгаа л гэж найдах үлдэж байна. Энэ удаагийн төсөвт нэг том зовлон бий. Сонгуулийн жилийн төсөв гэдэг утгаараа зардал ихтэй төсөв батлагдах нь угаасаа тодорхой. Тэгэхээр төсвийн шинэчлэл 2013 оноос жинхэнэ утгаараа эхлэх байх.

Улстөрчид мөнгө амлаж өрсөлдөхгүй, сонгууль дуусна, том төслүүдийн үйл ажиллагаа жигдэрнэ гээд бодохоор бас ч гэж өөдрөг дүр зураг харагдаж байгаа. Чилийн төв банкны дэд ерөнхийлөгч “Байгалийн баялаг ихтэй байна гэдэг нь ихэнх баялаг төсөвт төвлөрнө гэсэн үг. Тэгэхээр бодлогын менежмэнт их чухал.

Мэдээж хэнд ч мөнгө байгаа юм чинь заръя гэсэн бодол бий. Гэхдээ макро эдийн засгийн хэлбэлзэл орлогын хуваарилалт, зарцуулалт дээр илүү тод анзаарагддаг” хэмээн онцолж байсан. Тэгэхээр төсвөө яаж хуваарилж зарцуулахаас эдийн засгийн өнгө хамаарна гэсэн үг.

Уул уурхайн салбарын хөгжил эрчээ авч буй энэ үед хөдөө аж ахуйн салбар хэцүүхэн дүр төрхтэй байгаа. Уг нь бол Монголын эдийн засгийн гол салбар байсаар ирсэн, цаашдаа ч байх болно гэдэг утгаараа хөдөө аж ахуйн салбараа орхиж болохгүй. Харин ч уул уурхайн салбараас орж ирсэн орлогыг хөдөө аж ахуйн салбараа хүчирхэгжүүлэхэд зарцуулах учиртай санагддаг. Чилийн хувьд манайх шиг хөдөө аж ахуй голлосон улс байсан гэж өмнө хэлсэн. Уул уурхай бooм болох үед хөдөө аж ахуйн салбараас нь тодруулж хэлбэл малчид олноороо уул уурхайн салбар руу орсон байдаг. Цалин ахиу учраас тэр. Бас уул уурхай хөгжиж, төсөв зузаарахын хэрээр хөдөө аж ахуйн салбарын орлого өмнөхөөсөө буурдаг гэх мэт зовлон ч Чилид тулгарч байж. Малчид уурхайг сонгож, хүүхдүүдээ уурхайчин болгоно гэсэн хандлага газар авч байсан гэдэг. Баялгийн нөөц багасаад ирэх үед энэ үзэгдэл эргээд асуудал болж босч иржээ. Засгийн газрынх нь зүгээс ажилгүй иргэдээ ажилтай болгох тал дээр анхаарахаас өөр аргагүй болжээ. Харин өнөөдөр бол Чили хөдөө аж ахуйн салбараа дэлхийн төвшинд хөгжүүлж чадсан улсын тоонд ордог. Хөдөө аж ахуйгаа илүү орчин үеийн системд шилжүүлсэн нь асуудлаас гарах гарц болжээ. Манай улсын хувьд ч ялгаагүй. Хөдөө аж ахуйн салбараа бодлогын хэмжээнд анхаарч, дэлхийн төвшинд хүчирхэгжүүлэх тодорхой алхмуудыг хийх цаг нэгэнт ирсэн.

Чилийн хувьд 100 жилийн алдаа, оноогоо дэнсэлж байж зөв бодлогоо олсон. Харин нэгэн зууны турш хуримтлуулсан туршлагыг нь цаг алдалгүй ашиглах боломжтой гэдэг нь манай улсын давуу тал.

И.Бумбаалай

Эх сурвалж: “Улаанбаатар таймс” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Anonymous (December 02, 2011 11:36:23 am )

    Улсын их хуралын сонгуульд оролцох намуудал их хэмжээгээр төсвөөс мөнгө хувиарлдаг асуудлаа зогсоомоор байна,энэ их мөнгийг ингэж тарааж байхаар,УЛААНБААТАР ХОТИЙГ утаанаас нь, хальтиргаа гулгаанаас нь,машины түгжирлээс нь салгах арга хэмжээ аваач ээ?МӨН УИХ-ын 76 гишүүдэд 3-ТЭРБУМ ТӨГӨРГӨ өгч байгаа асуудлийг буруу гэж үзэж байна,аймгийн төвд ганц хоёр дарга нартай уулзана,өөрийн төрсөн нутаг сумандаа зориулаад бусад сумуудийг ор тас хаяна,харин тав арван хүмүүсийг өөрийн болгож,тал засч шагнал урамшилд хөөцөлдөнө,нам талаа харна,хүүхэд багачуудийн сургууль курс,ажил төрөлд хавчуулана,ингээд бодхоор наад өгч байгаа мөнгө чинь үндсэндээ хувь хүний мөнгө болж байна шүү дээ,УЛС ОРНОО ХӨГЖҮҮЛЭХ ТӨРИЙН БОДЛОГО байх ёстой шүүдээ,хэтийн болон ойрийн,аль шаардлагатай газартаа томоохон үйлвэр барьж ашиглалтанд оруулаад залуучуудаа ажилд оруулалдаа,мэргэжлийн сургалтанд хамаруулж мэрэгжилтэн бэлтгэж гаргаж болно шүүдээ,залуучуудаа гадагш хар бор ажилд ,ямар ч хяналт шалгалтгүй битгий гаргалдаа, 76 гишүүнд хүн тус бүрт олгоно гэсэн 3-тэр бум төгрөгийг манай УИХ-Д СУУДАЛТАЙ гишүүдээс татгалзсан гишүүд байдгүй юм байхдаа, ямартай ч Алтай,Гүндалай хоёр маань татгалзаа болвуудаа.ТА НАР МИНЬ НЭГИЙГ БОДООЧ ДЭЭ,228-ТЭР БУМ төгрөгийг нэг дор төвлөрүүлж томоохон үйлдвэр барих саналыг манай УИХ-Д СУУЖ БАЙГАА ГИШҮҮДээс нэг нь санал гаргах байх гэж бодох юмдаа.МӨН НАМУУД МӨНГӨӨР ЯАХГЭЭД БАЙГАА юм бэ? төрөөс битгий мөнгө хувиарлуулаач дээ?сонгуульд өрсөлдөх хувь хүмүүс өөрсдийгөө даалдаа/ унаа?хоол?бичиг/ МӨНГӨГҮЙ СОНГУУЛЬ Л ЯВУУЛЖ ҮЗЭЭЧ ЭЭ? виктор витя

  • διαχείριση πολυκατοικιών (September 07, 2013 10:54:29 pm )

    793100 403546Glad to be 1 of a lot of visitants on this awing internet internet site : D. 72231

  • Hi Guess the Food Answers (September 08, 2013 4:02:37 pm )

    143869 948486Thank her so a lot! This line is move before dovetail crazy, altarpiece rather act like habitual the economizing – what entrepreneur groovy night until deal with starting a trade. 802307

  • my explanation (September 09, 2013 3:22:48 am )

    332159 467654Greetings! Quick question that

  • silver ira (September 13, 2013 3:10:24 pm )

    87037 206809Read more on that Post.Valuable information. 476105

antalya rent a car