antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 25, 2011 Comments are off

Өлсгөлөнгөөр далимдуулсан “зулын гол” жүжиг

нийтлэсэн Admin

Ямар нэгэн зүйл санаанд нь таарахгүй болохоор л хэсэг бүлгээрээ нэгдэн, жагсч цуглаад эхэлдэг манайхан ч зарим үед арай дэндүү туйлшрах юм аа. Ажил хаялт, жагсаал цуглаанаар далимдуулан баахан шоудаж байгаад тардаг этгээд зуршилтай болсон монголчуудад ахиад өөр адайр сэдэв олдох л юм бол даруйхан шүүрч авна гээч. Хэнийг, юун дээр, яаж шантаажлахаа хэнээр ч заалгахгүй, угийн авьяаслаг нөхөд олширч байгаа учраас айлган сүрдүүлэлт нь дуусна гэж ер байхгүй мэт. Үхэл амьдралын зааг дээр аврал эрж хэвтсэн өвчтөнийхөө дуслын залгуурыг салгана гэж айлгасан эмч, алдрай шавь нараасаа мэддэг чаддаг бүхнээ “нуусан” адтай багш нарын синдром ч жил бүрийн хавар, намар хүчтэй хөдөлдөг нь нууц биш.

Урин дулаан цагтай золгов уу, үгүй юу л цалин хөлсөө голоод “Ажил хаяхгүй бол амьдрах арга алга. Эмчийн халаад, багшийн дэвтрээ орхиод Эрээн рүү явж гахай зөөлөө” гэж тунирхаад эхэлнэ. Арга ядвал, үгийн солиогүй л “Өлсч үхнэ. Юу хийхээ өөрсдөө мэдээрэй” гээд л хаа дуртай газраа очоод хэвтчихдэг юм билээ. Сүр дуулиантайхан хурал цуглаан хийгээд л, хавийн амьтанд хамаг зовлонгоо тоочиж явах тэдэнд амиа аврах ганцхан арга нь цалин гэх. Улиг болтлоо жагссан тэд өдгөө бүр ч “хуучирсан” харагдаж байгаа нь дамжиггүй. Тэгвэл өдгөө айлган сүрдүүлэлтийн шинэ хэлбэр гарч ирсэн бололтой. Сүүлийн үед төрийн ордон, цагдаа шүүхийн өмнө зогсоод “Өлсч үхнэ”, “Өөрийгөө шатааж зулын гол болно” гэх мэт элдвээр айлгаж, сүрдүүлсэн хүн борооны дараахи мөөг шиг болтлоо олширчээ.

Тэдний ихэнх нь эрх мэдэл, эд хөрөнгө, нэр алдрын төлөө ийнхүү тэмцэж буй нь харваас илт. Намын гишүүд даргаа огцруулахын тулд өлсгөлөн зарлаж, авлига авсан нөхөд хамтрагчаа сүрдүүлэхийн тулд галд шатаж үхэхээр шийдсэн тухайгаа ам хуурайгүй ярьж явах болсон нь юутай холбоотой вэ. Эгээ л сургуулийн сурагчид нь онц дүн авах гэж, эмгэд хөгшид нь тэтгэврээ нэмүүлэхийн төлөө өлсч цангах нь дутаж. Хэрвээ өлсч цанган, биеэ шатаахаар зэхсэн сүрдүүлэгчдийн шаардлага бүрийг биелүүлээд байвал улс орон маань цаашид юу болох билээ.

Хүн бүр л асуудлаа шийдүүлэхийн тулд өлсгөлөн, зулын гол хоёроор түрий барин дайрах биз. Хэдэн жилийн өмнө ахмадуудын эрх ашгийг хамгаалахаар тэмцсэн Г.Баасан гэгч эмэгтэй цагдаа нарын мөрдэсийг урж тасчин “Зууны манлай зодоонч эмэгтэй” хэмээх албан бус нэр зүүгээд авсныг уншигчид маань санаж буй биз ээ. Ямартаа л, түүнийг харсан цагдаагийн ажилтнууд хуванцар бамбай, цахилгаан бороохойгоо зэхэж суухав дээ. Мань хатагтай харсан хүн бүрээ айлгасаар байгаад сүүлдээ бүр давраад төв талбай дээр өлсч үхэхээр шийдэж, өөрийнхөө үзэл бодлыг хэрхэн хамгаалж буйгаа харуулах гэж туйлширсан. Гэхдээ чадаагүй л дээ, даанч. Түүнтэй хамт өлсгөлөн зарлахаар зэхсэн эмээ, өвөө нарыг хулхидаад өөрөө алга болчихсон. Харин амны хаалт, хар нүдний шил энэ үеэр өлсгөлөн зарлагчдын имиж болон хувирч, борлуулалт нь ч нэлээд өссөн сурагтай байсан шүү. Энэ бүхний дараа нэгэн залуу өөрийгөө шатааж, өлсч даарсан хүмүүсийг “дулаацуулахаар” зүтгэсэн. Учрыг сонсвол, мөнөөх “зодоонч” хатагтайн шаардлагын төлөө ард түмнийхээ өмнөөс амиа золисолж буй нь тэр гэсэн. Юм л болохоор үхнэ, үрэгдэнэ гэж айлгаж байдаг юун ч хямдхан амь билээ дээ.

Хүний мууд дуртай зарим нэгний анхаарал түүн дээр төвлөрч, Г.Баасан хатагтайг өмөөрсөн “Зулын гол”-ыг очиж харахаар төв талбайд цугласан ч ямар нэгэн зүйл болоогүй аж. Нөгөө шатна, барина гээд байсан залуу маань шүдэнз хайгаад олоогүй юу, яасан. Эсвэл шатах дөхөөд ирэхээрээ утсан чинээ улаан амиа хайрлах сэтгэл төрдөг юм болов уу. Хэдэн хувцас овоолж, хадаг яндар хийсгэн цамнаж байснаа олны хөлийн дундуур чимээгүйхэн алга болсон нь гайхалтай. Юутай ч энэ мэт сүрдүүлэг, даржин арга нэгэнт цаг үеэ өнгөрөөжээ.

Харин энэ “тоглоом”-оор наадах сонирхол өөр хүмүүст төрсөн байх гэлтэй. Сонгууль дөхмөгц тоотой хэдэн нам нь дотроо хэд хэд хуваагдаж, хэсэг бүлэг болж үржээд танигдахын аргагүй өөрчлөгдөх нь бараг л жам. Гэдсэндээ хөлөө жийлцэж, хэт намчирхсан нөхдүүд сүүлдээ бүр өлсгөлөнгөөр занималдах санаатай явна. Хадгаламж зээлийн хоршоо дампуурах, худалдааны төв шатах, хуулийнханд хулхидуулах гээд элдэв шалтгаанаар хүмүүс өлсч байлаа, урьд нь. Одоо тэгвэл намын даргын зөөлөн суудал, эмнэлгийн ажилчдын авлигаас болж өлсөхөөр зүтгэдэг болж. Юмны үнэ тэнгэрт хадаж, цалингаас цалингийн хооронд өр зээл тавин амьдарч яваа ядруухан иргэдэд энэ нь харин ч нэг далим болж байх шиг. Зүгээр өлсч байхаар ядаж нэг уриа лоозон гаргаад “бүсээ чангалвал” үр дүнтэй байх гэж бодоод байгаа юм уу, хаашаа юм бэ. “Хүүхэд уйлахаараа, хөгшид үхэхээрээ айлгадаг” гэсэн үг бий. Түүн шиг, сав л хийвэл өлсгөлөн зарлаж шоудахаа болимоор юм. Элэглэмээр ийм байдлаас үүдэн ээж аав хоёрынхоо хэрүүлээс болж “Өлсгөлөн зарлана” гэж айлгах хүүхэд ч гарч ирвэл гайхаад байх зүйлгүй болох нь байна шүү, цаашид.

 

Р.МӨНГӨНЦЭЦЭГ

Үндэсний мэдээ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car