antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 29, 2014 6 comments

Хүүхдээ хазаж тамласан хэрцгий эцэг суллагджээ

нийтлэсэн Admin

eviiideeeСүүлийн үед гэр бүлийн хүчирхийлэл хэрээс хэтэрч ихэвчлэн хүүхэд, эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөх болсон нь нууц бишээ.

Өнгөрсөн гуравдугаар сард Сүхбаатар дүүрэгт эхийг нь хичээлдээ явсан хойгуур төрсөн эцэг нь 2 настай охин болон 8 настай хөгжлийн бэрхшээлтэй хүүгээ өдөржин хазаж, боож, тамлан зовоосон жигшүүрт хэрэг гарсан билээ. Яргачин этгээдийг сэтгэцийн эмгэгтэй юм уу гэтэл тийм биш. Хүүхдээ тамлан зовоосон эцэг гуравдугаар сарын 25-нд саатуулагдсан бөгөөд энэ сарын 25-ны өдөр суллагджээ.

Хэрэг одоогоор прокурор дээр байгаа бөгөө эрүүгийн хуулийн 181.2, 100.1 гэсэн зүйл ангиудаар ял төлөвлөгдөж магадгүй гэнэ.

Харгис эцгийнхээ гарт тамлагдсан хоёр бяцхан хүүхдэд тухайн үед шүүх эмнэлгээс 8 настай хүүд 22 хувийн гэмтэлтэй, хацар болон бугуй мөр бусад газраа хазуулсан, 2 настай охинд 11 хувийн гэмтэлтэй гэсэн дүгнэлт гарсан байна.

Одоогоор тус хэрэг эцэслэн шийдэгдээгүй байгаа учир түүний эхнэр гурван хүүхэд нь дахиад аюултай нөхцөл байдалд орж магадгүй болоод байгаа гэнэ. Учир нь  хүн худалдаалах гэмт хэргийн маш олон жишээн дээр хэрэгтэн болоод хохирогчийг үл тусгаарлан, дахин дарамтлах нөхцөл боломжийг нээж өгснөөр хохирогчид нөлөөлж, ар гэрийг нь дарамтлан, удаа дараа сүрдүүлэн улмаар мэдүүлгээсээ буцах, гомдлоо татаж авах зэрэг тохиолдлууд гарч байгаа гэдгийг Лантуун дохио төрийн бус байгууллагынхан хэлсэн юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Зочин (July 30, 2014 12:25:12 am )

    ерөнхийлөгчийн хэлсэн үг нь хэрэггүй хийболж байгаа юм даа.

  • zochin (July 30, 2014 1:28:21 am )

    muusain yargachinguudig yah gej sulladag yum be eronhiilogchoo! ooriig ni tegj tamlabal taarna. archaagvi vhbel taarsan hvn svg.

  • 0zochin (July 30, 2014 12:58:44 pm )

    uuriiguu hamgaalj chadahgvi bytshan yrsiig bie setgel sanaagaar ni togloson nobshiig uuriig ni tamlan zoboobol taarna ard tvmnii hvsel shvv

  • зочин (July 30, 2014 4:40:54 pm )

    ямар тэнэг хүн вэ

  • Srinidhi (August 08, 2014 12:04:54 pm )

    This site is like a clsarsoom, except I don’t hate it. lol

  • Swati (August 11, 2014 2:55:59 pm )

    I’m not quite sure how to say this; you made it exemtrely easy for me!

antalya rent a car