antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 29, 2014 6 comments

Архангай аймаг болсон байгалийн гамшигт үзэгдлийн бичлэг /видео/

нийтлэсэн Admin

arhangaiӨнгөрсөн бямба гаригт Архангай аймгийн Хашаат сумын Номгон багт  байгалийн онц аюултай үзэгдэл болж, хүний амь эрсдэж, хэдэн зуун мал үхэж, багагүй эд хөрөнгө сүйджээ.
Бямба гаригийн орой нийслэлийн баруун талаар харанхуйлж, хэсэг зуур шуурга шуурч, дуу цахилгаантай бороо орсон билээ. Иргэдийн мэдээлснээр Хашаат суманд өндөгний чинээ мөндөр орж, машины шил үйрсэн гэнэ. Бас машинд явж байсан хүн амиа алдаж, цөөнгүй мал үхсэн тухай мэдээллийг сумын иргэд өгсөн юм. Архангай аймгийн онцгой байдлын газраас “Хашаат суманд хүчтэй аадар бороо орж, шуурга шуурснаас гурван машин хийсч, нэг машинд нь байсан хүн шидэгдэж амиа алдсан. Дүнзэн байшин хийссэний улмаас дотор нь байсан арван хүн гэмтэж, хоёрынх нь биеийн байдал хүнд байгаа” гэдэг мэдээллийг өгөөд байгаа.

Архангай аймгийн Хашаат сум нь Хотонт, Өгий нуур, Өвөрхангай аймгийн Бүрд, Хархорин, Булган аймгийн Гурванбулаг сумдтай залгаа оршдог. Говь, тал хээр хосолсон нутагтай. Цагаан хад, Номгон, Цайдам, Жаргалант гэсэн дөрвөн багтай. Байгалийн онц аюултай үзэгдэл болсон Номгон баг нь аймгийнхаа төвөөс 192 км зайтай оршдог билээ.

Ингээд тус аймагт болсон байгалийн онц аюултай үзэгдлийг буулгасан бичлэгийг хүргэж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • GAGS (July 29, 2014 1:37:25 pm )

    танин мэдхүйн сувагаар гардаг торнода гэдэг л ийм байдаг юм шиг байсан маш аюултай үзэгдэл болжээ

  • Тэнэг (July 30, 2014 1:29:52 pm )

    Тэнэг авгай чинь нээх муухай муухай орилоод байхийн,

  • b (July 30, 2014 4:28:27 pm )

    orilolgui yadgiin

  • YUMJEE (August 02, 2014 3:59:26 pm )

    oo novsh hudlaa ailguitej orilohoo bolioch.

  • t (August 04, 2014 2:35:50 pm )

    nowsnuudaa burhan bidneeg shvvj baigal delhii bidnees vr tuluusu nehej bna udahgui vznee

  • irgen (August 11, 2014 7:57:00 pm )

    ene bol ineedem bish manaIHAAN YUNDAA BAHARHAD BGAA ENE BICHLEG HIISEN HUMUUS YASAN BILEG DEMBERELGUI YARIA HUURUUTEI YOSTOI L NEG YUM UZEEGUI HUMUUS BNA DAA HUURHII

antalya rent a car