antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 25, 2014 6 comments

“Номин холдинг” ХХК –д Монгол Улсын хууль, дүрэм үйлчилдэггүй

нийтлэсэн Admin

nominholding“Их тэнгэр” цогцолборын 24-р байрыг “Номин холдинг” ХХК-тай 2004, 2006, 2007 онуудад хууль зөрчсөн түрээсийн гэрээ байгуулж урт хугацаагаар түрээслүүлж ирсэн байна.
Дээрх түрээсийн гэрээг анх 2004 онд байгуулахдаа Төрийн өмчийн хороогоор батлуулаагүй Засгийн газрын 2001 оны 134-р тогтоол “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгө түрээслүүлэх журам”-ын 13-р зүйл “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээг байгуулахдаа Төрийн өмчийн хорооноос баталсан түрээсийн гэрээний үлгэрчилсэн загварыг үндэс болгоно.”, 14-р зүйл “Төрийн өөрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээг Төрийн өмчийн хороогоор батлуулан Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ.”, 20-р зүйл “Түрээслэгч нь өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээсээр эзэмших хугацаандаа түүний бүрэн бүтэн байдал, урсгал засварыг хариуцах бөгөөд Төрийн өмчийн хорооны зөвшөөрөлгүйгээр анхны зураг төслийн шийдлийг өөрчлөх, хөрөнгө оруулалт хийхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн.

Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “Төрийн тусгай хамгаалалтын бүс, хамгаалалтад авсан барилга, бусад зүйлд эрх бүхий албан тушаалтан, төрийн хамгаалалтын эрх бүхий албан хаагчаас бусад хүн зөвшөөрөлгүй, эсхүл зэвсэг, тусгай хэрэгсэлтэй нэвтрэн орохыг хориглоно” гэсэн заалтыг дахин зөрчсөн.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын ерөнхий ассамблейгээс 1973 оны 12 дугаар сарын 14-ний өдөр баталж 1977 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүчин төгөлдөр болсон “Олон улсын хамгаалалтад байдаг хүмүүс, түүний дотор дипломат төлөөлөгчдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон шийтгэх тухай конвенци”-д Монгол Улс 1974 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гарын үсэг зуран нэгдэн орсон. Энэ нь Олон улсын энх тайвныг сахиулах, улс хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмээр манай улс үүрэг хүлээж, эрх эдэлдэг.
Дээрх конвенцийг хэрэгжүүлэх үүднээс ТТХТХ-ийн 6 дугаар зүйлд төрийн тусгай хамгаалалтад байх албан тушаалтанд “1/Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд; гэж зааснаас гадна 5/Монгол Улсад айлчилж байгаа гадаад орны төр, засгийн газрын тэргүүн, өөрийн хамгаалалттай ирсэн дээд, өндөр хэмжээний зочин”  гэж тусгасан байдаг.   Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт төрийн тусгай хамгаалалтад байх барилга, тээврийн хэрэгсэл, бусад зүйлийг заахдаа “Монгол Улсын Төрийн ордон, Ерөнхийлөгчийн ордон, өргөө,Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдын зориулалтын орон сууц, төрийн харш, гадаадын дээд, өндөр хэмжээний зочдын байрлах зочид буудал” гэж байрлах объектыг нь оруулсан байдаг.

Харин дээрх хамгаалуулагчийн аюулгүй байдлыг хангах зориулалтаар баригдсан 24 дүгээр байранд “Номин холдинг” ХХК түрээслэн орсноор хуулиар төрийн тусгай хамгаалалтад авагдсан албан тушаалтан, иргэнийг байрлуулах боломжгүй болоод байна. “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн 7.1-д ”Төрийн байгууллага байрлаж байгаа байранд түүний үйлчилгээг эрхэлдгээс бусад аж ахуйн нэгж, байгууллага байрлахыг хориглоно” гэж заасан байдаг. Иймд ТТХГ-аас энэхүү хууль бус гэрээг нягтлан шалгуулж, хүчингүй болгуулахаар Төрийн өмчийн хороо, Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн прокурорын газар, Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газар зэрэг эрх бүхий байгууллагуудад албан ёсоор хандсан. “Номин Холдинг” ХХК Их тэнгэрийн 3,5 га газрыг үнэ төлбөргүй ашиглаж Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг мөн зөрчиж байна.
Төрийн өмчийн хорооны 2007 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Түрээсийн төлбөрийн доод үнэ, гэрээний үлгэрчилсэн загвар батлах тухай” 42 дугаар тогтоолын зохих загвар, журмыг зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлэн хийгдсэн гэрээ болно.
Энэ нь анхнаасаа холбогдох хууль, журмыг зөрчин түрээсийн гэрээ байгуулсан, хуулийн байгууллагаас хянан шалгасан дүгнэлт зэргийг үндэслэн Төрийн өмчийн хорооноос 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар авч хэлэлцээд хууль бус үйлдлийг таслан зогсоох, зөрчлийг арилгах, хууль хэрэгжүүлэх үүднээс түрээсийн гэрээг цуцлах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Олон жилийн хугацаанд энэ хууль бус үйлдлийг таслан зогсоох арга хэмжээг тасралтгүй үе шаттай авснаар Төрийн өмчийн хорооны 2014 оны 143-р тогтоол гарч хамгаалуулагчийн аюулгүй байдлыг хангахаар зориулан баригдсан 24 дүгээр байрыг зориулалтын дагуу ашиглах Төрийн тусгай хамгаалалтын газрыг хуулиар хүлээсэн чиг үүргээ хий зайгүй, иж бүрэн байх зарчимд нийцүүлэн биелүүлэх, хуулийг хэрэгжүүлэх боломж олгосон байна.

Уг гэрээг холбогдох хууль, дүрэм, журмыг зөрчиж, талууд харилцан ашигтай байх, адил тэгш эрх үүрэг хүлээх боломжийг үгүйсгэсэн, хэт нэг талыг баримталсан, ТТХ-ын бүсэд байршилтай, Төрийн өмчийн барилга, байгууламжийг зориудаар хэт үнэгүйдүүлж хямд өртгөөр, удаан хугацаагаар түрээслэн, ашиг олж, цаашид давуу эрхээр хувьчлан авах зорилгоор байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Эх сурвалж: Uls.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • hyatad (July 26, 2014 3:41:54 pm )

    jaahan hazaartai idmeer yumdaa zarim humuus…hahiuuld ogson mongoo chi hed nugalaad olson l baimaar yum…bas tegeed Aimshigt jiluud ch geh shig…nasaaraa hahiuldaj amidarch bolno gej bodoj baisan yum baihda…

  • ZochinZochinzochin (July 27, 2014 12:59:58 am )

    Sain har tsoo eruul hun bish buur shunal gej tulam dahiad sain har yag ereenii hujaa sain hardaa setgetsiin emgeg bi buur ichleeshdee hunii umnuus ichih ch hetsuu yum baina mongoliin ard tumen hen be gedgiig ni medlee harlaa odoo boloo

  • Anonymous (July 28, 2014 1:01:07 pm )

    shunaltai muuhai ger bul hohi ni shulam bolood ergen turnu eej aav ni

  • ganaa (July 29, 2014 10:08:03 am )

    хүмүүсээ сайн яваа нэгнийгээ муулах хэрэг юу байна аа. Балгас байсан газрыг өчнөөн хөрөнгө оруулж янзалсан байхад зарцуулсан мөнгөө нэхэмжлэх нь зүйн ёсны хэрэг шүү дээ. Би энэ хүний зөв гэж бодож байна.

  • Erka (July 30, 2014 12:22:28 pm )

    Төр хийх юмгүй болсон юм байхдаа. Улс орны өчнөөн чухал асуудал байхад, тэр байтугай улсынхаа талыг зарахад бэлэн байгаа улс төрийнхөн чинь харин энэ мэт жижиг зүйлээр халхавч хийж байгаад цаагуураа гэр орныг чинь худалдчих вий дээ. Миний хувьд харин ч Их тэнгэрийн аманд яагаад жирийн иргэн амьдарч болохгүй гэж. Эх нутагаа харийнханд алдаж байхаар нийгмийн хариуцлагатай Монгол иргэддээ өмчлүүлэхэд буруутахгүй болов уу. Баярсайхан шиг олон бизнесменүүд байдаг бол их зүйл хийнэ шүү. Төрийн өмч л гэх юм, төрийн өмч гэдэг чинь монгол хүн өөрөө юм шүү дээ.

  • Anonymous (August 07, 2014 11:38:37 am )

    өч төчнөөн ашиг олчихоод одоо улсын юмыг улсад нь эргүүлээд өгмөөр юм. Хүний шуналд хязгаар үгүй гэж яасан үнэн үг вэ.

antalya rent a car