antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 25, 2014 Comments are off

Үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа Бээжин хотод болно

нийтлэсэн Admin

undesniiuildverlelНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл 2014 оны 6 сард БНХАУ-ын Бээжин хотод албан ёсны айлчлал хийсэн юм. Тус айлчлалын хүрээнд Бээжин хотын дарга Ван Аньшүньд тодорхой төслүүдэд хамтран ажиллах санал тавьсан бөгөөд Бээжин хотын томоохон худалдааны төвүүдэд 1000 шоо метр хүртэл талбайд өөрсдийн үйлдвэрийн бүтээгдэхүүнээ зарж сурталчлахаар  тохиролцсон юм.
Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын захирамж гарч, БНХАУ-ын Бээжин хотод 2014 оны  09 дүгээр сарын 28-ны өдрөөс 10 дугаар сарын 08-ны хооронд Монгол улсын аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах зорилгоор “Импортын бараа бүтээгдэхүүн-2014” үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар боллоо.
Нийслэлээс үндэсний үйлдэрлэгчдээ  төсвийн бодлогоор дэмжих бодлого баримтлан ажиллаж байгаа бөгөөд хотын  үйлчилгээ, тохижилт, бүтээн байгуулалтын ажилд үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авдаг болсон гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car