48 цагийн турш найз охиноо хэрцгийгээр зодож хөнөөсөн гэх Г.Алтанхүүтэй холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болох байсан. Гэвч шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон байна. Учир нь түүний өмгөөлөгч өөр хуралд оролцож байгаа аж.
Түүнд Эрүүгийн хуулийн 98.1-д заасны дагуу яллах дүгнэлт үйлдэн, хэргийг өнгөрсөн сард шүүхэд шилжүүлээд байсан юм.
Мөрдөн байцаалтын явцад түүнийг найз бүсгүй болох Ц-гийнхээ амь насанд хүрсэн нь нотлогдоогүй. Гэвч талийгаачийг байнга зодож, дарамтладаг байсан талаар нь хохирогчдын ар гэрийнхэн болон гэрч нар мэдүүлээд байгаа.
Ямартай ч улсын яллагч түүнд бусдын амийг хохироосон бус бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэх зүйл ангиар ял төлөвлөсөн байгаа.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
ЗОЧИН (July 22, 2014 3:09:21 pm )
насаар нь хоривол таарна
-
hi (July 23, 2014 1:35:08 am )
harvaas zevuun tsaraitai emegtei hunees toroogui ymshig.
-
zochin (July 23, 2014 12:25:34 pm )
shuud tsaazlah heregtei shde adilhan emegtei hunees torchihood yaj chadj bnaa
3 Comments