Холливудын хамгийн алдартай сайхан гэр бүлийн нэг бол дуучин Бейонсе, реппер Жэй Зи нар билээ. Тэд олон жилийн турш хамт амьдарч байгаа бөгөөд хөөрхөн хүүхдийн эцэг эх болцгоосон ч тэднийг сална гэсэн таагүй мэдээлэл дэлхийн хэвлэлд бичих болсон байна. Хосууд хэдийнэ хамтын хөгжмийн хөтөлбөрийг олон түмэнд толилуулж эхэлсэн бөгөөд “On The Run” хэмээх аялан тоглолтоо хийсэнийхээ дараа гэр бүлээ цуцлуулах гэнэ. Энэхүү аялан тоглолт 12 дугаар сар хүртэл үргэлжлэх ёстой бөгөөд их хэмжээний мөнгөтэй холбоотой тоглолт учир ийн аялан тоглолтоо үргэлжлүүлсээр байгаа юм. Хэдийгээр тэдэнд эвлэрэх цаг хугацаа хангалттай байгаа ч хэн хэн ь эргэж нийлэх бодолгүй байгаа гэнэ. Үүнийнхээ баталгаа болгож хуримын бөгжөө хүртэл зүүхээ больсон аж.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.