Дуучин Т.Ариунаа урлагт хөл тавих эхлэлээ тэр үедээ л байхгүй “задгай эрос” стилийг сонгож хэр зоригтой гэдгээ
харуулаад авсан юм. Нэгэн удаа дуучин Алтанцэцэгийн “PRO sound” студийн хөгжмийн дууны инженер Рагу ам алдахаа, дуучин Т.Ариунаа бол сэтгэлээсээ дуулдаг. Сайн уран бүтээлч хэмээх магтаалыг үгийг түүнд хүртээж, гадны хүний нүдэнд ч шаггүй уран бүтээлч давхар гэдгээ батлаад авсан юм.
Дуучин Т.Ариунаагийн хувьд урлагт өөрийн амьдралын 20–иод жилийг үдэж, 40 гарч халуухан хэвээрээ сайхан бүсгүйчүүдийн тоонд зүй ёсоор багтсан хэвээрээ байна. Байнгын л “асаалттай танк” мэт, цоглог эрчтэй дуучин маань цаашдаа ч “Мөнхөд залуу” имижээ алдахгүй, ажиллах болно гэдгээ фенүүдээ үе үе амалдаг юм. Эрчтэй, хүчтэй дуучин бүсгүйн талаарх онцын содон таагүй тэр бүр сонсогдоод байдаггүй ч МУГЖ Т.Ариунаагийн нөхөр Буяндоржийн эрхэлдэг сархадын бизнес нь бүтэлгүйтэж хааяахан нэр төрд нь сэв халдаачихдагаас өөр гавих зүйлгүй.
Нэг их шүүмжлэлд өртөөд байдаггүй дуучин Т.Ариунаа дайчин шаргуу зангаа гол имижээ болгосоор ажилласаар хөдөлмөрлөсөөр, зүтгэж явна. Түүнчлэн хааяахан гавьяат маань хөрөнгө хүч хаясан чанартай бүтээлүүдээрээ үзэгчддээ байнга бэлэг барьдагт нь үзэгчид ам сайтай байдаг. Мөн дуучин Т.Ариунаа хэдхэн сарын өмнөхөн “Домгийн өглөө” гэх кино шиг уран бүтээлээрээ үзэгч түмэндээ бэлэг барьж гайхалтай уран бүтээлээр сонсогчдынхоо оюуныг баярлуулж чадсан. Адтай, одтой дуучин бүсгүй маань харин саяхнаас шинэ уран бүтээлийн ажилдаа ханцуй шамлан орсноо зарлалаа. Одоогоор дуучин бүсгүйн шив шинэхэн уран бүтээлийн нэр ус нь хараахан тодроогүй байна. Ямартай ч үзэгчддээ байнгын гэнэт баярлуулахаар шийддэг дуучин маань нэг юм сэтгэсэн нь дамжиггүй ээ.
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 25, 2011 12:54:58 pm )
envvnii duu hend hamaatai um be neeh vzegchdee bajrluulna n geh shig teneg um jruh umaa.oort n l heregtei shvv dee
-
Anonymous (November 25, 2011 3:43:46 pm )
za uuriiguu ulaan tsaim ingeed bichuuled yavah evguu bish bgan bhdaaa
-
Anonymous (November 25, 2011 6:20:18 pm )
ymar ch hereggui medee bna
onts sonin ym yu ch bku bas deer ni aldaatai -
Anonymous (November 26, 2011 9:49:35 pm )
BATLAAD AVSAN YUM HARUULAAD AVSAN YUM CH GEH SHIG SETGUULCHEE BICHSEN MEDEEGEE UNSHIJ BVAL YASAN YUM BE
-
Anonymous (September 04, 2012 8:35:17 pm )
r iharunryhd
5 Comments