antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 25, 2011 Comments are off

Зандан сайд анхны нүүдлээрээ “бод алдсан”

нийтлэсэн Admin

Цөмийн хог хаягдлыг Монголд булшлах тухай асуудлыг тус Яамны сайд Занданшатар анхлан өдөөж, Ундрал гэж дипломатч нь улам өөгшүүлсэн тухай баахан шуугисан. Мань сайд л Японд айлчилж байхдаа “ …манайд булшилж яагаад болохгүй гэж” хэмээн ам алдсан нь сэтгүүлчдийн анхааралд өртөж “Майничи” сонинд гарсан юм билээ. Ингээд л атомын цахилгаан станцаас гарсан цацраг идэвхит хордлого бүхий үнс нурмаа хаана хаяхаа мэдэхгүй байсан Япончууд уухайн тас өлгөж авсныг буруутгах аргагүй. Сайдынхаа “ам алдалт”-нд урам орсон (магад ч үгүй тийм даалгавар авсан ч юм билүү) дипломатч (элчин сайд гэсэн байх шүү) Ундрал хатагтай “Манай улс уран гаргах юм чинь хаягдлыг нь эргүүлээд авч болно. Ер нь уранаа гаргасан улсууд хаягдлаа буцаагаад авч өөрсдөө булшилдаг байх ёстой“ гэхчлэн улам баталгаажуулсан. Эцэст нь Ерөнхийлөгч таслан зогсоосон доо. Харин ам алдсан сайд тэгээгүй гэж мэлзээд, нөгөө Ундрал ажлаасаа халагдан, өөр албанд дэвшсэнээр Монголчууд цөмийн энергиэр хордох аюулаас түр ч гэсэн аврагдсан.

Манайхаас бусад улсад бол ийм аймшигтай ам алдсан сайдыг “сэлэм гялс, толгой бөндгөс”-өөс л наахнуур юм болж таарна. Ер нь аливаа улсын гадаад бодлого гэдэг төрийн зандан хөлөг дээр хийх мэргэн нүүдэл байдаг гэх. Монголын талаа төлөөлөн нүүх шатарчин нь Зандан шатар гэдэг нэртэй учир томилогддог бус зандан шатраар сайн нүүдэг мэргэжилтэй баймааж нь шилэгддэг учиртай. Стандарт бус Засгийн Газарт стандарт сонголт байж таардаггүй биз ээ.

 

Олхонууд ШААБАР

Үндэсний мэдээ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car