antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 18, 2014 2 comments

“Алтаргана 2014” наадам эхэллээ

нийтлэсэн Admin

altargana“Алтаргана-2014” наадам өнөөдөр Хэнтий аймгийн Дадал сумд эхэллээ. Тус наадам энэ жил Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ивээл дор зохиогдож буй юм. Буриадын үндэсний өв уламжлал, соёл урлаг, спортын төрөл зүйлийг хадгалж хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, шинэчлэн хөгжүүлэх зорилго бүхий тус наадмын үеэр “Буриадын нэг өдөр” сэдэвт ардын аман зохиол, язгуур урлагийн хамтлаг, үлгэр туульч, ерөөлч магтаалчдын тэмцээ, буриад ардын болон орчин үеийн дууны уралдаан болж, уламжлалт гар урлалын бүтээлийн үзэсгэлэн дэлгэгдэх аж. “Алтаргана-2014” наадмын хүрээнд “Дагинас” гоо бүсгүйн тэмцээн болох юм байна. Энэ сарын 21-ний өдрийг дуустал үргэлжлэх “Алтаргана-2014” наадмыг зохион байгуулах хорооны даргаар Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл ажиллаж байна.

1994 оноос хойш хоёр жилд нэг удаа болж ирсэн уг наадам энэ жил 20 дахь удаагаа болж буй нь энэ юм. Энэ удаагийн наадамд 10 орчим мянган Буриад зон цуглана гэсэн тооцоо бий аж.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • зочин (July 19, 2014 6:25:37 pm )

    Сайхан нутгийн зон олон минь сайхан наадаарай

  • Anonymous (August 06, 2014 9:55:18 pm )

    САйхан наадам болсон шүү.

antalya rent a car