antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 18, 2014 Comments are off

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт үргэлжилнэ

нийтлэсэн Admin

tsahilgaan“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-иас урсгал засварын ажил хийж байгаа шалтгаанаар нийслэлийн хэрэглэгчдийн цахилгааныг хэсэгчлэн хязгаарлаж байгаа. Тус ажлын хүрээнд өнөөдөр дараах газруудад  цахилгааны түр хязгаарлалт үргэлжилнэ.

Жич: Энэхүү хязгаарлалт нь ОХУ-аас цахилгаан эрчим хүч импортолдог 220 килоВольтын агаарын шугамын хүчдэлийг салган засвар хийж байгаатай холбоотой хийгдэж болзошгүй цахилгааны хязгаарлалттай хамааралгүй болно.

Баянзүрх дүүрэг
10.30-17.00 цагт: 23-р хороо Хужирбулангийн А, Г, Д хэсэг, Баатархайрханы гудамж
12.00-14.30 цагт: 20-р хороо Хуандай ам, 85-р сургууль, Дэлгэр тур, Мөнхийн гэрээ, Скайтель, Түшигт хангай ХХК-иуд, 63-р цэцэрлэг, Гачууртын тамгын газар, Шинэ найдварын аян ТББ, Мобиком, Жимобайл, Эрүүл мэндийн төв, МЦХК салбар, тэр орчмын хэрэглэгчид
14.30-17.00 цагт: 20-р хороо Буян арвижих хийд, Хан-Уул хайрхан хоршоо, МТ ШТС-84, Петростар ШТС-30, Туулын 12-31, Рашаантын 1-5, Баяндөхөмийн 1-18, 24, 25-р гудамж, Баяндөхөм, Хар усан тохойн задгайн хэрэглэгчид;

Сүхбаатар дүүрэг

10.00-12.00 цагт: 1-р хороо 220 мянгат Баянгол зочид буудал, тэр орчмын хэрэглэгчид
10.00-18.00 цагт: 8-р хороо Бага тойрог 46/3, 43-р байр, УБИС, Боловсрол хөгжлийн төв Индустр ХХК, 42-р цэцэрлэг орчмын хэрэглэгчид;

Чингэлтэй дүүрэг
10.30-17.00 цагт: 15, 16-р хороо Согоотын 5-22, 25, 28-31, Жаргалантын 17-35-р гудамж;

Хан-Уул дүүрэг
10.30-17.00 цагт: 11-р хороо ХААИС, Туул, ХААИС 28-р байр, Урлан Трейд ХХК, Автопарк, Зайсан Павилон, Фүюушин, Ворлд фүүдс, Зайсан РГВ СӨХ орчимд;

Сонгинохайрхан дүүрэг
10.00-18.00 цагт: 24, 26-р хороо Мандал овооны 37-39, Зээлийн 1-3, 7-8, 12-14-р гудамж
10.00-13.00 цагт: 21-р хороо Жаргалант тосгоны 74-р сургууль, МЦХ, Хоёулаа хүү, Мон сүү ХХК, тэр орчмын хэрэглэгчид
14.00-18.00 цагт: 21-р хороо Жаргалант тосгоны гэр хороолол;

Налайх дүүрэг
10.00-18.00 цагт: 3-р хороо Дэнж, Бадралын гудамж, Локаторын ЦА, 60-68,31А байр орчимд;

Төв аймаг
08.30-16.30 цагт: Баянхангай сумын Авдрантын хорих анги, Мод үржүүлэг тэр орчмын хэрэглэгчид
10.00-13.00 цагт: Зуунмод сум 2-р уурын зуух, Худаг, гэр хорооллын 1-2-р гудамж, SP сургууль, ХХАА газар, Петровис ШТС, тэр орчмын хэрэглэгчид,
Батсүмбэр сум Худалдааны хэсгийн хэрэглэгчид
14.00-18.00 Зуунмод сумын Морьт хангай ХХК, Дугуй булант байр, 5-р цэцэрлэг, Мөнх дэм ХХК, 2-р уурын зуухны хэрэглэгчид.
Батсүмбэр сум хөрөө рамны хэрэглэгчид.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car