antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 18, 2014 Comments are off

Улаанбаатарт 21 хэм дулаан байна

нийтлэсэн Admin

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр говийн нутгийн өмнөд хэсгээр халж, говь талын нутгаар хүчтэй салхитай байхыг анхааруулж байна.

2014 оны 07 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ

Баруун болон говийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар үүлэхэг. Баруун болон говийн нутгийн баруун хэсгээр, төвийн нутгийн зарим газраар, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи төвийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр, говийн аймгуудын зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 33-38 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар 26-31 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Сэрүүсч 20-22 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт:
15 хэм дулаан, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car