“Харсан юмтай, хариад ярих юмтай наадам боллоо” гэдэг дээ. Энэ нь сэтгэл сэргээсэн, омогшил, бахархал бадраасан хүндэтгэлийн концертоос эхлээд наадмын сонин сайхан мэдээлэл, морь, бөх, сурын харвааны гайхамшгийг хэлсэн хэрэг. Харин өнөө жилийн наадам арай л өвөрмөц боллоо. Зохион байгуулалт сайтай, эмх замбараатай, гэмт хэргийн гаралт бага гээд сайн мэдээ олон дуулдсан ч монгол наадмын түүхэнд байгаагүй жигтэй хачин “ярих юм” олон байв.
“Жигтэй юмс” нь наадмын нээлтийн ажиллагаа, хүндэтгэлийн концертоос эхэлсэн. “Чио чио сан” дуурийн Чио чио саны ари дэлхийн сонгодог урлагийн гайхамшиг мөн гэдэгтэй хэн ч маргахгүй. Харин нөхөртөө хаягдсан золгүй бүсгүйн гунигт дууг төрийн наадмын хүндэтгэлийн концерт дээр дуулах нь зохимжтой байсан уу.
Тэр тусмаа “Хонхны дуу”-гаар яах гэж байгаа юм бол. Наадмыг хүртэл нам хувьчилдаг болоо юу гэсэн сэтгэгдлийг зүй ёсоор төрүүллээ. Яагаад “Халуун элгэн нутаг”-аа дуулаад уртын дууны шуранхай хадааж давтагдашгүй гайхамшигаараа гайхуулж болсонгүй вэ. Уртын дуунаасаа уйдах эрх монгол хүнд бий гэж үү.
Гэтэл “Гай газар дороос” гэгчээр “Харанга” хамтлагийн дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Х.Лхагвасүрэн нээлтийн ажиллагааны үеэр “Толин хул”-аа дуулж байгаад мориноосоо унав. Байдаг л явдал гэмээр боловч монголчууд л болсон хойно сэтгэлдээ сэвтэй үлдсэн. Дээр нь мориноосоо уначихаад байхад түүний дуу нь хадсаар байсан нь “ам барьсан”-ыг нь илчлэх нь тэр. Жилдээ ганцхан болдог монгол наадам дээрээ “амьдаараа” дуулж чадаагүй гавьяатад гомдсоноо нуух юун.
Мөн Төрийн шагналт гавьяат жүжигчин Д.Сосорбарам, төрийн шагналт, бүжиг дэглээч С.Сүхбаатарын хамт бүжиглэх гэж баахан дэвэв. Уг нь үзэгч олон нь Со гавьяатаа хайрлаж, хүндэлдэг, түүнийг билэг авьяасыг хүлээн зөвшөөрдөг ч лав бүжиглэж гайхуулна чинээ санасангүй. Бүхнийг мэддэг, чаддаг гэх түүний хувийн тоглолт энэ удаад бүжгийн урлагийг “дайрч” арай л басамжилсан явдал боллоо гэлцэж буй нь үнэний ортой. Нөгөөтэйгүүр наадмын ерөнхий найруулагчаар хоёр дахь удаагаа ажиллаж төрийн хүндэтгэлийн концертийг зохион байгуулж байсан туршлагатай уран бүтээлчийн хувьд үзэгчид, наадамчдын урмыг хугалсан гэхэд хатуудахгүй болов уу. “Төсөв хөрөнгийн хувьд 900 сая төгрөг гээд зарлачихсан ч миний багцад 300 сая төгрөг л багтсан” хэмээн урьдчилан мэдэгдэж байсан Со гавьяатыг энэ удаад наадмын ерөнхий найруулагчийн үүргээ боломжийн гүйцэтгэсэн гээд халааг авах нь зүйтэй биз ээ.
Төр бол төр шүү дээ. Гаднын олон зочид монгол наадмыг л үзэх гэж ирж, монголчууд нь тэсэн ядан хүлээдэг наадмын хүндэтгэлийн концерт бол тоглоом биш. Тиймээс бөхийн цол олгоход хүртэл хууль баталж өгөөд байгаа шигээ төрийн хүндэтгэлийн концертийг ч хуульчлахад харамлах, харамсах юу байх вэ. Төрийн наадмаар заавал дуулдаг дуутай, тэр тусмаа уртын дуутай, олон түмнээрээ хүлээн зөвшөөрч, хэзээ ч үл уйдахаар “Халуун элгэн нутаг” дуугаа сонсдог байх учиртай.
Уртын дуунуудаас “Уяхан замба тивийн наран”, “Эртний сайхан” гэхчлэн хэчнээн ч сонссон татгалзахааргүй энэ дуу монгол түмний бахархал, хойч үедээ үлдээх аугаа өв яах аргагүй мөн. Энэ дуунуудгүйгээр наадмаа, цагаан сараа төсөөлөхөд бэрх. “Халуун элгэн нутаг” дуу хэдийгээр социализмын үеийнх гэгддэг ч эх орноо гэсэн омогшил бахархлыг төрүүлж чаддаг үг, аятай, давтагдашгүй, мартагдашгүй бүтээл. Тиймдээ хуучирдаггүй, монгол хүн бүхний дуулах дуртай дуу хэвээрээ байна.
Харин “Хонхны дуу” зэргийн тухайд сонгуулиар ч юм уу, эсвэл бусад баяраар сонсож болох юм. Үг бүрийг нь бодоод үзээрэй. Энэ улс орон “унтаж” байгаад сая л сэрж байгаа юм болов уу ч гэж ойлгож болох талтай. Гэхдээ л “Хонхны дуу” бол ардчиллын “сүлд дуу” гэдгийг бүгд хүлээн зөвшөөрөх биз ээ. Тэгвэл жишээ нь, Иргэний зориг, ногоон нам сонгуульд олонх болж Засгийн эрхийг барихаар ямар дуу дуулах бол.
Энэ мэтчлэн Монголын төрт ёсны их баяр наадмыг олон нийтэд таашаал өгөх гэхээсээ илүү ихэс дээдсийн сэтгэлд таашаагдах, тухайн нам, улс төрийн хүчний талд нөлөөлөл үзүүлэх зорилгод нийцүүлэх шаардлагагүй. Ингэвэл ёстой л “Миний бөхийг хаяад байна. Би энэ наадмыг үзэхгүй” гэдэг ноёны эрх дагинын үг биелэлээ олох нь. Тиймээс төрийн наадмыг ард түмэнд үлдээхийн тулд нээлтийн ажиллагаа, хүндэтгэлийн концертийн арга хэмжээнээс эхлэн хуульчилж өгөх хэрэгтэй болж буйг өнөө жилийн наадам харууллаа. Ийм жигтэй хачин сонин ихтэй наадам олширвол наадмаараа гоёх бус наадмаасаа ичих болох нь.
С.Чулуун
Холбоотой мэдээ
-
айсуй (July 16, 2014 8:14:23 pm )
Со бол сайн жүжигчин болохоос сайн найруулагч тэр тусмаа шоуменежер биш. Нөгөө талаар Со,Сү нар имперлаизмдээ тулсан мухардсан одоо юу ч гарахгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. За тэр толин хул, хонхны дуу энэ тэр бол зүгээр улиглал. Наадам улс төржөөд ирэхээр ямар ч сонирхол алга. Олон түмний настрыг унагасан үйл их байлаа тог тасраад гэх мэт
-
зочин (July 17, 2014 9:27:23 am )
наадмын нээлтийг давтаад ахиад сайн үзээрэй олдвол, түүхийг он жилүүдээр нь харуулсан боловч хүмүүст хонхны дуу нь тод сонсогдсон бололтой, хүн алаад байгаа хулгайч нараа ал гэж хашгирдаггүй байж Со-гоо дэндүү дарамталж байгаа юм биш үү, харин тэр Лхагваа илүүдсэн, жаахан уужуу ухаанаар аливаа юмыг дүгнэж цэгнэдэг болмоор юм МОНГОЛЧУУД МИНЬ!!!!!!!!!!!!!
-
-
Hets s (July 17, 2014 7:55:41 am )
uhsenii chini sain jujigchin tuuniig alahad ch bagadah gem hiilee dee muu hun hog sug chini.
-
Сүрэнханд (July 17, 2014 8:11:53 am )
Норовбанзад гуай байхдаа сайхан уртын дууг дуулж уяраадаг байлаа. Одоо ч бүх юм өөр болжээ. Эмээ нь энэ жилийн наадмын нээлт шиг нээлт дахиж битгий болоосой гэж төрийн тэргүүн нараас хүсч байна.
-
энэрэл (July 17, 2014 9:35:19 am )
эмээ минь өнөөдөрөөс маргааш илүү сайхан гэдэг, дараа жилийн наадам сайхан болох байхаа та итгээрэй яагаад гэвэл хүн алдаагаа ахиж давтдаггүй шүү дээ тийм болохоор та итгээд эрүүл саруул байж, сайхан дээлээ бэлдээд, хангай дэлхийдээ цайныхаа дээжийг өргөөд хүлээж байгаарай, танд эрүүл энх, хамгийн сайхан бүгдийг ерөөе. ДАРАА ЖИЛИЙН НААДАМ САЙХАН БОЛНОО
-
zochin (July 17, 2014 10:14:51 am )
ee bazar vaani gej iim aimaar naadmin neeltiig urid ni er harj baisangui
-
Тэмцэх болноо (July 17, 2014 12:17:39 pm )
Тийм ээ Энэ жилийн наадам уртын дуугүй байлаа. Уртын дуугүй байсан учраас надад л лав наадам гэсэн баярын сэтгэл хөдлөл төрөхгүй байгааг би гэр бүлийнхэндээ ярьж байсан. Би өөрийгөө уртын дуунд дуртай гэж бодож байгаагүй. Гэтэл монгол хүн л юм болохоороо уртын дуундаа сэтгэл уярч, баясаж байдаг, уртын дуу монгол түмний гайхамшиг болохыг саяын наамдаар, АН-ын малуудын тэнэглэлийн үр шимээр ойлголоо.
Ардчлиагчид гэж өөрсдийгөө нэрлэсэн энэ гамингууд шинэчлэл хийж байна гэсэн нэрээр үндэсний бахархал болсон “уртын дууг минь” усргахыг зорьсон болохыг одоо ойлгож байна. Эдэнтэй тэмцэх болноо. -
Тэмцэх болноо (July 17, 2014 12:18:58 pm )
АН-хан “уртын дууг минь” устгахыг зорьсон болохыг одоо л ойлгож байна.
-
Зочин (July 17, 2014 12:36:04 pm )
харин тиймээ ,өвөг дээдсийнхээ алтан амиар олж авсан ардын хувьсгалыг хүртэл үгүйсгээд тэр муу хужаагийн эрлийз Элбэгдорж ерөөсөө ардын хувьсгал гэж 2 үг гаргаагүй шүү дээ үнэн новшийн хужаа
-
зочин (July 17, 2014 5:34:29 pm )
Наадамаараа наадаж эхлэв ээ хөөрхий. Одоо монголд юу үлдэнэ ээ.
-
zochin (July 17, 2014 8:28:02 pm )
Co, Lha nar mansuurchihsan bailaa gej…
-
zochin (July 17, 2014 8:41:31 pm )
mongoliig buzarlsan naadam bolloo
-
zochin (July 17, 2014 9:39:45 pm )
bidniig,vr hvvhed,ach guch narig maana,eh orniig mini ymarhan ireedvi hvleej baigaa bol doo.ih olon muuhai zvil harhaar ooriin erhgvi dotor muuhairdag….eceg ehees zayasan erdeniin altan olgii mini…
-
ГАНГАА (July 17, 2014 11:09:34 pm )
НААДМЫН НЭЭЛТИЙН АЖИЛЛАГААГ АРАЙ Л ХАЧИН БОЛГОЧИХЛОО “ЛХАГВАСҮРЭН” ГЭЖ “ХОЙД УУЛЫН САВДАГ” ГЭДЭГ ШИГ ХАЧИН ЮМ ОРЖ ИРЭЭД МОРИНЫХОО ЖОЛОО ЦУЛБУУРАА Ч БАРЬЖ ЧАДАХГҮЙ ОЙЧИЖ ШИВШИГ БОЛЛОО ТЭР ЧИГЭЭРЭЭ ЭМНЭЛЭГ ЯВСАН БОЛ ДУУ НЬ ДУУЛАГДААД Л БАЙХ БАЙСАН БАЙХДАА.СО ГАВЬЯАТ МААНЬ СОГОГТОЙ ХҮН ШИГ НҮД АМАА ХАЧИН БОЛГООД ЯАЖ ЯВААД БАЙСАН БЭ?”ХОРЫГ ТААРУУЛВАЛ ХООЛ,ХООЛЫГ ХЭТҮҮЛВЭЛ ХОР” ГЭДГИЙГ МЭДЭЖ АВААСАЙ ИРЭХ ЖИЛИЙН НААДМЫГ ӨӨР ХҮНЭЭР НАЙРУУЛСАН НЬ ДЭЭР ГЭЖ ХҮН БҮР ЯРЬЖ БАЙГАА ШҮҮ
-
Anonymous (July 18, 2014 5:53:35 am )
Utgagui mongoloo aldsan neelt. Chadahgyi bj yuh gej nairuulagch gej navsagnasag baa.
-
zochin (July 18, 2014 7:53:56 am )
so-n araas ni zovolgoo ogood sanhuujuuleed bdg erliizuud bdg, sain sanaad uzeerei omno bolj bsn neeltuudiig hiij bsn togloltiig ni
-
сансар (July 18, 2014 10:45:18 am )
Жанцанноров ,,,гээд наадам зрхион байгуулах авъяас билигтэй хүмүүс дүүрэн байгаа шүү дээ будаач будаач гэхээр сахлаа будав гэхчээр Сосорбарам одоо болимоор юм,Наадам зохион байгуулах хүн нь бас заавал ардчилсан намынх байх ёстой юмуу энэ чинь одоо юу болоод байнаа ард түмний наадмыг ингэж нам өмчилж арай ч болохгүй төр засгийн эрх барьж байгаа хэдэн юмнууд ингэж туйлширч байгаа нь өөрсдийгөө ямар өчүүхэн амьтад гэдгээ харуулж байна шүү дээ ард түмэн минь.Хэний өөдөөс биднийг сэрээх гэж ….. одоо АН төр барьж байгаа бишүү ард түмнийхээ амьдралыг доройтуулсныгаа хүлээн зөвшөөрч биднийг сэрцгээ тэмцэцгээ гэж уриалж байгаа бол жинхэнэ ардчилагчид мөн байна даа.Ард түмэн минь сэрцгээ тэмцэцгээ.
-
зочин (July 21, 2014 8:11:40 pm )
Хуц ухна тавьчихсан ьиш, Со ч бай Сухбаатар ч бай тэр тусмаа Жанцанноров бол бур лай болилдоо!!! Тэр Наранбаатар ч билуу залуусаар ажтллуулбал дээр биш уу??? Одоо Со,…Су,…Жан ,..нараас юм гардаг нь енгерсен…Хуучин аргаараа хол явахгуй л байлгуй…Ирэх жилийн наадам уртын дуутай уухайн цуутай , бех нь зодолдохгуй барилдсан сайхан наадам болоосой билээ!!!
-
-
болор (July 18, 2014 11:32:53 am )
яг зөв.Ард түмнээ баярлуулахын оронд өөрсдийнхөө PR хийж байгаа нь даанч өрөвдөлтэй хөөрхий дөө ядуухан сэтгэлгээ бна даа. Ардын хувьсгал ялж тусгаар эрхээ олж аваагүй бол Элбэгдорж тэргүүтэнгүүд ингэж байлаа юу.Тэр түүхэн д гавъяаг нь үгүйсгэж хэн ч чадахгшй шүүдээ. Ардын хувьсгал ялсан ой гэж нэг ч дурдахгүй байгаа нь утгагүй санагдаж байна.
-
Зочин (July 18, 2014 11:35:40 am )
Элбэгдорж бол Монголыг мөхөөнө л гэн шүү
-
Jonon (July 19, 2014 2:48:14 am )
Мөнх тэнгэрийн гэсгээлээр ирэх жилийн наадмыг Сосорбарам, Лхагвасүрэн 2 лав үзэхгүй дээ. Монгол түмнийг ингэж доромжилж уур хилэнг асаасан хогийн шаарнууд. Хонхы дууг гол нь тасрах гэж буй хүн дээр сонсогдог.
-
Халиунаад байдал өөрөөр эргэж хүчиндүүлж буй мэт аймшигтай санагдах нь тэр. Яг л бодсон юм шиг Эрка түүний анусыг жишимчгүй нулимаад шууд т (July 19, 2014 6:07:52 am )
Халиунаад байдал өөрөөр эргэж хүчиндүүлж буй мэт аймшигтай санагдах нь тэр. Яг л бодсон юм шиг Эрка түүний анусыг жишимчгүй нулимаад шууд том хар эрхтнээ жихиж орхив. А
-
эрэмгий зан (July 20, 2014 4:00:46 pm )
эр хүн гэж мориныхоо амыг суутал нь татах тэнхээ бас л байгаа юм бна шүү
лхагвсүрэн ч хөгшрөх болоогүй л юм байна даа эрүүл энхийг хүсье -
Иргэдээс (July 20, 2014 8:39:49 pm )
Морь нь тэнцвэр алдаад хамт унаж байна лээ шүү дээ түүнээс дуучин нь унаагүй шүү дээ юунд ард иргэдийнхээ дунд хэрүүлийн алим шидээд байнаа эвтэй байх хэрэгтэй байна шүү энэ сэтгүүлч нэр зүүсэн сармагчингууд болиосой доо
-
иргэн (July 21, 2014 3:42:04 pm )
арай л бишээ.нүдний булай болох юма.Тэр Сосорбарамын сагсалзаж байгааг, тэр Лхагваагийн морьтойгоо унаж байгааг хараад өмнөөс нь хошного улайх шиг болсон шүү.Унаад л, унасан мөртлөө дуулаад л байгаа юмуу. Унасан хүн уг нь ичдэг дээ.Гэтэл ичих байтугай унангаа дуулаад л.Монголчуудын ” муу ёр цөг гэм” гэдэг үгийг амандаа хэлж суулаа.Төрийн тэргүүнүүд минь дээ, даанч дээ.Бид хаашаа яваад бна даа, нэгийг бодож 2 г тунгаах цаг нь болоод байгаа юм биш үү
-
иргэн (July 21, 2014 3:43:50 pm )
Сосо нэг мөсөн балетийн хувцас өмсөөд балет хийчихгүй дээ
-
иргэн (July 21, 2014 3:45:32 pm )
“Хонхны дуу” нь бид чадахгүй нь ээ.ард түмэн минь сэрээрэй.төр засгаа аваарай гэээд байгаа юм бишүү!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
-
Anonymous (July 21, 2014 5:52:48 pm )
Тэр элий балай лхагвасүрэнг ер нь яах гэж гаргасан м бэ? Ноднингийн наадмаар гарсан биздээ! Юм илүүдэхээрээ ингэж төгсдөг м ш дээ. Одоо Сосор барам ч гэсэн илүүдэж гаран гаран болчихсон байнав
-
Irgen (July 21, 2014 7:32:14 pm )
AN jinhene dur turhuu ard tumend haruullaa
-
наадамчин (July 22, 2014 9:13:26 pm )
мэргэжлийн хүн гэж байхгүй болчихсон юм бол дараа жил тендер зарлавал таарна. 2 сая хүнээс найруулга хийчих нэг хүн олдох байлгүй дээ
-
So (July 22, 2014 9:56:15 pm )
za ene So geed luivarchin bitgii ard tumnee dormjlood bai, yum xemjee xyazgaartai shuu!!!!!
Ardchilliin ner barij luivrdj avsan ARD kino teatraa ard tumend butsaaj ug!!!
Chi ardchilliin ner barij sagsalzsan durak gedgee tod xaruulv,,,zailaaaaaa -
Zochin (July 24, 2014 5:47:57 pm )
hexee naadmiin neeltiin talar hen ingej sain muu bichij bsan yum be Jantsonnorob N. Ehbayr 2iin ved … boliochee ene jil naadmiin neelt saihan bolson ene jil Ardchilsan hubisgaliin 25 jil ter Honhnii duu odor bvr ybsan ch boloh jil…bvvr naadmiin neelt urilga deeree yagaad Ardchilaliin 25 jilee bicheegvi be harin ch bichih bsan toriin hvndetgeliin konmtserts ch ter saihan bol vzeegvi hvn Jnatsannorobiigoo magtaad bichjee ter obgon vzeed bj bsan daa ug tiim duuri oroogvi shvv dee he he he arai ch dee ymar ch hudalch yum be
-
Zochin (July 24, 2014 5:49:47 pm )
NAADAMIIN NEELT CH TER TORIIN KONTSERT CH TER VNEHEER SAIHAN BOLSON SHVV ZOHION BAIGUULSAN BVH HVND BAYR HVRGIE IREH JIL DAHIAD AJILLAARAI
-
Zochin (July 24, 2014 5:50:58 pm )
honhnii duug naadam bolgonoor ybaalj baigaasai …..eee eeeegoe goe ardchilal mandag badrag Honhnii duug orgon delgereg…..za
-
хаха (July 24, 2014 10:31:06 pm )
наркоман, цоройдог морь 2 зохицохгүй гэдэг тиёоором гараад байгаам бишүү. дараа жил со найруулаад ахиад морь унасан лхагваа маань яах бол гэхээс аймаар ч юм шиг, гоё ч юм шиг хаха.
-
zochin (July 27, 2014 7:22:14 am )
Unen tenegtsen de.1.Lhagwasuren unchihaad baihad duu n yawaad baidag n jinhene ONIGOO bolson doo.2.Honhni duugaar yah ym.Sosorbaram ner oloh gej l ingesen baih.3.Uuruu chadahgui baij garch salbagnadag n zohitsohgui baisan.Zugeer l engiin l baiwal humuust hureh baisan.
36 Comments