УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2014.07.16/ Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумыг зорив. Тэрээр ээлжийн амралтын хугацаандаа Баруунбаян-Улаан сумын ойд оролцоно.
Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотоос 185 км-ийн зайд орших Баруунбаян-Улаан сумын 90 жилийн ой энэ жил тохиож буй юм. Мөн УИХ-ын дарга З.Энхболд амралтын хугацаандаа Баян-Өлгий аймгийн Төрийн тахилгат Алтай ханы Таванбогд хайрханд хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ тус аймаг дахь Тайшир болон Дөргөний усан цахилгаан станцын ажил байдалтай танилцах юм. УИХ-ын дарга З.Энхболдыг ээлжийн амралттай байх хугацаанд түүнийг УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, М.Энхболд нар орлон ажиллах юм хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (July 17, 2014 12:26:37 am )
Энхболд даргаа таны Мэдээ. мн сайт ардчиллынхныг толгой дараалан муулаад байх юм, Отгонбаяр, Амаржаргал нарчинь ямар учиртай юм бэ?
-
зочин (July 17, 2014 6:16:11 pm )
Сэтгүүлчээ Баян-өлгийд Тайширын болон Дөргөний цахилгаан станц байхгүй. Тайшир Говьалтайд, Дөргөн Ховдод байдаг юм шүү.
Энхболд дарга Баян-өлгийд ирж саяхан Ерөнхийлөгч ирээд тахиад явсан Алтай таван богдод очих юм байх. Бөөн хөрөнгө үрж яваагаа мэддэг боловуу. Эд нар ямар эхнэр хүүхэд, жолоочтойгоо ирээд амраад буцах биш хамт эмч домч, тогооч, хамгаалагч, аймгийн удирдлага, цэрэг цагдаа гээд л баахан хүмүүсийн цуваа явдаг шүү дээ. хөөрхий.
2 Comments