antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 10, 2014 1 comment

Наадмын хуушуураа газар дээр нь шинжлүүлэх боломжтой

нийтлэсэн Admin

naadmiinhuushuurНийслэлийн Худалдаа үйлчилгээний албанаас энэ жилийн улсын баяр наадмаар худалдаа, үйлчилгээ эрхлэх 900 зөвшөөрлийг иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгожээ. Тэдний 600 нь Төв цэнгэлдэх хүрээлэнд худалдаа үйлчилгээ эрхлэх бол 300 нь Хүй долоон худагт худалдаа үйлчилгээ эрхлэх юм байна.

Баяр наадмын өдрүүдээр тухайн үйлчилгээний цэгүүдийн эрүүл ахуйг хангуулахаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 100 гаруй улсын байцаагч ажиллах аж. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт явуулын шинжилгээний лаборатори ажиллах учир иргэд чөлөөтэй үйлчлүүлэн, хэрэглэх гэж буй хүнсний бүтээгдэхүүнээ шинжлүүлэх боломжтой юм байна.

Энэ жил иргэдээ дэмжих зорилгоор нийт зөвшөөрлийн 80 орчим хувийг хувь хүмүүст олгожээ. Төв цэнгэлдэхийн зөвшөөрөл 20 мянга, Хүй долоон худагт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл 15 мянган төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаад дууссан аж.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • dawaa (July 10, 2014 6:24:50 pm )

    ENE CHINI HARIN SAIKHAN MEDEE BH CHINI

antalya rent a car