antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 10, 2014 Comments are off

Иргэдэд үйлчлэх 24 цагийн постууд ажиллана

нийтлэсэн Admin

moritontsagdaaУлаанбаатар цагдаагийн хүрээний 65 анги байгууллагын 3618 орчим алба хаагч баяр наадмын нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах болон замын хамгаалалтанд үүрэг гүйцэтгэх ажээ.

Тодруулбал, Төв цэнгэлдэх хүрээлэнд 31 байгууллагын 1532, Хүй долоон худагт 29 байгууллагын 1466, Их нас, Соёолон насны хурдан морьдын уралдааны үеэр нэмэгдлээр Хууль сахиулах их сургуулийн 400 сонсогч, нийт 2086 алба хаагч тус тус ажиллах гэнэ.

Гэмт хэрэг, зөрчил, гомдол, мэдээллийг шуурхай шалгаж шийдвэрлэх, иргэдэд туслах, үйлчлэх зорилгоор байнгын 24 цагийн гурван  пост Төв цэнгэлдэх, Хүй долоо худгийн орчимд ажиллахын зэрэгцээ Туулын голын Хар усан тохойгоос Сонсголонгийн гүүр хүртэл голын эрэг дагуу хэв журмын эргүүл ажиллуулахаар төлөвлөсөн байна.

Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худгийн орчмын 24 байршлын гадна орчныг теле хяналтын камерын хяналтад авч, иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах болон замын хамгаалалтын ажлыг зохион байгуулахаар ажиллаж байгаа ажээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car