Ээлжит томилгоо. Нөгөө л спиртийн “хэрэгтэн” Н.Ганболд, хүн “хулгайлагч” Б.Хурц гэнэ үү! Эрх баригчдын шоглоом дэндэж байна. Тэд үнэхээр шогтож эхэллээ. Тэртэй тэргүй зах замбараагаа алдсан авлига, хүнд суртал, төрд үйлчилж буй түшмэдийн ялзарсан ёс суртахуунаас шалтгаалан нийгэм дэлбэрэх шахаж байхад гал дээр тос дусаах мэт үйлдлийг эрхмүүд тэнэг зоригтой хийх юм даа. Ардчилсан тодотголтой Ерөнхийлөгч маань Авлигатай тэмцэх газрын удирдлагуудыг сая томиллоо.
Цагдаагийн хурандаа “буурал” Н.Ганболд, олон улсад цууд гарсан “сүүпэр тагнуулч” Б.Хурц энэ тэр гээд… Энд ямар ч итгэл үнэмшил алга. Ц.Элбэгдорж цэвэр улс төрийн зорилготой томилолт хий чихлээ. Угаа саа авлигатай тэмцэх бус дэм жих зорилготой байгуулагдсан мэт энэ газрын нэр хүнд нийгэмд шалан дор ортлоо унасан цаг хойно, нэг иймэрхүү л нөхдүүдийн цуваа (ээлжит) эмхлэгдэх байсан ч байж магад. Улстөрч хүн шийдвэр гаргахдаа үргэлж биш юм аа гэхэд зарим тохиолдолд нийт олны (масс) судасны лугшилтыг чагнаж мэдэрдэг байвал зохилтой гэдэг юм билээ. Мэдрэмжтэй бай гэсэн санаа юм уу даа. Энэ удаа Ерөнхийлөгчийн санал болгосон дээрх эрхмүүдийг УИХ-ын “амьгүй албат”-ууд ямар ч асуудалгүйгээр ярсхийтэл гар өргөөд баталгаа жуулчихаж байна.
Заавал асуулга тавих шаардлагагүй ч нөгөө төрийн албанд алба баригчдад тавьдаг шалгуур цензур, журам дүрэм гэж уг нь нэг юм байх ёстой, байдаг гэдэг биш бил үү. Түүнийгээ мартсан уу, яасан бэ? АТГ-ыг анх санаачлан “эх барьж” авсан хүн бол экс Ерөнхийлөгч Н.Энх баяр. Өөрийн гэм нүглийг хаацайлах, өрсөлдөгч хийгээд өөдөөсөө сөрвөлзөгсдийг дарж дарамтлах зорилгоор энэ байгууллагыг тэрбээр “төрүүлсэн” гэдэг. Одоо өөрөө түүнийхээ горыг мэдэрч, гашууныг нь амтлахын зовлонг зах зухаас нь үзэж буй. Франкштэйн өөрийгөө бүтээгчийг хөнөөдөгтэй адил юм. Аягүй бол яг тийм үйл явдал мань хүн дээр давтагдана даа, ойрын үед. Ц.Элбэгдоржийн өнгөн дээр ч энэ бай гууллагын зо рилго өөрчл өгдөхгүй нь бололтой. Өөрөөр хэлбэл, хэн хоол өгнө түүний төлөө хуцах зарчмаар үйл ажиллагаа үргэлжлэх болохоос авлигатай тэмцээд устгаад, сөнөөгөөд явахгүй гэдэг нь бараг л үнэн болж таарах болов уу.
Ёс суртахуун бохир аваас үйлдэл, үр дүн нь ч тийм л байдаг гэдэг. Ерөнхийлөгчид Н.Ганболд, Б.Хурц нараас өөр хүн үнэхээр олдоог үй юм биз ээ. Тэд АТГ-ыг тэргүүлээд явах цэвэр ёс суртахуунтай, нэр төртэй эрхмүүд лавтайяа биш. Яагаад, ямар учраас вэ гэдгийг нь олон нийт мэдэх хойно, илүү тайлбар зүүлт хэрэггүй буюу. То милгоо нэртэй нийгэмд буруу үлгэр, жишиг тогтоосон жинхэнэ ёс зүйгүй, албан тушаалын иймэрхүү наймаагаар эрх мэдэлтнүүд “занимаалдах” тусам улс орон ялзарч, доройтож, ядуурсаар байх болно. Ганцхан АТГ биш ээ. Салбар бүрт ийм хөгийн үзэгдэл газар авч, нийгмийг хордуулсаар байна шүү дээ. Бодоод үз. Монголд Эрүүл мэндийн салбарыг С.Лам баагаас өөр аваад явчих хүн байдаггүй гэж үү. Д.Дорлигжав, Ц.Нямдорж нараас илүү прокурор, хуулийн байгууллагыг өөд нь татаад аваад явчих аавын хүү, ээжийн охин Монголоор нэг бий. Надгүйгээр Монгол Улс хэцүүднэ гэсэн бодолтой Нямдорж, Энхбаяртангууд мундахгүй олон болж байгаа нь муугийн дохио. Ийм нөхдүүдээс хүний санаанд багтамгүй ямар ч үйлдэл, санаа гарч мэднэ. Дарга огц рохоороо дарга л байх ёстой гэх гаж үзэгдэл зөвхөн ёс суртахуун сүйрсэн газарт л байдаг.
Монголд, Монголын төрд зүтгэх өөр хүн байдаггүй гэлтэй цээжээ дэлдсэн цөөн хэдхэн хүний хүрээнд албан тушаалын томилгоо хийдэг гаж явдлыг одоо л болихгүй, зогсоохгүй аваас хор хөнөөл нь юутай их болох. Мэдлэг, боловсрол, авьяас чадвар, цэвэр нэр төр гэхээсээ илүү яг үнэндээ Ц.Элбэгдорж, М.Энхболд нарт ойр хүмүүс л төрийн албанд, эс бөгөөс том санхүүтэй газарт томилогддог болсон тухай амтай болгон ярьдаг болсныг хувьдаа лав үгүйсгэж үл чадна. Төрийн түшмэд хийгээд, нийгмийн элит давхаргынхны ёс суртахууны үлгэр дуу райл тухайн нийг мийн ёс суртахууны ерөнхий уур амьсгалыг тодор хойлдог гэ дэг. Тэг вэл бидний хувьд зөв талаасаа ийм үлгэр дуурайл болчих ёс суртахуунтай төрийн түшмэд өнөөдөр хэр олон байна вэ. Монголд шударга бус явдал газар авч, авлига, хүнд суртал хогийн ургамал шиг яагаад цэцэглэж байдаг гэж бодно. Яагаад гэвэл хамгийн адгийн, хамгийн увайгүй, хамгийн дорой ёс суртахууныг төрийн албанд эрхэмлэдэг тогтолцоог эрх мэ дэлтнүүд бий болгож өөрсдийн амь наснаасаа ч илүүд үзэн халамжилдаг болсонд байгаа юм.
“Муу дээр муухай, муухай дээрээ улцан” гэдэг шиг хариуцсан салбарынхаа талаар “түй ч” байхгүй, боловсрол дорой, мэдлэг туршлага ним гэн атлаа уландаа орсон ёс суртахуунтай эрхмүүд бөөн бөөнөөрөө төрийн албанд шагналын, шахааны, най рааны замаар томилогдож бус дын доог тохуу болж суудаг явдал Монголд лав нутагшчихлаа. Энэ маягаар бол хар тамхи, хүний наймаачин, алуурчин, луйварчин ч тэр Монголд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хялбархан болчих юм байна л даа. Гайхах зүйл огтхон ч биш. Ийм дорой ёс суртахууныг дээдэлсэн цагт ямар ч их нүүрс, алт, зэс, нефть байгаад Монгол хөгжинө гэдэг гонжийн жоо. Эдийн засгийн хөгжилд саад болж байгаа хамгийн том фактор нь төрийн түшмэдийн ичих нүүргүй болсон ёс суртахуун шүү дээ. Тэд ямар ч шимэгч хорхойноос илүү нийгмийг сорж, ялзруулж, хавь ойрынхныгоо өмхийрүүлж, үнэр оруулж байдаг нь хорлонтой.
“Төр бол-би” хэмээн цээжээ дэлдэн дүрдээ итгэж биеэ тоог сод олширч байгаа нь юутай харам салтай. Төр гээд ямар нэг юмыг нэрлэх бо ломжгүй хийсвэр ойлголтыг далимдуулагч “Төр бол-би”-чүүд өөрс өдгүйгээр нь Монгол Улс мөхчих юм шиг хэтэрхий загнах бөлгөө. Ард олныг тэд арай л дорд үзэж, басаад байгаа юм биш үү. “Ард түмэн бол дээр нь юу ч эрээчиж болох цагаан цаас” хэмээн Мао Зэдун хэлсэн нь бий. Эл үгийг иш татах дуртай эрхмүүд ч олон болж. Гэхдээ Монгол гэдэг хятад биш, мань эрхмүүд ч Мао биш гэдгээ мэдрэх үе эрхбиш нэг ирнэ гэдэгт харин би хувьдаа итгэдэг юм аа.
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 26, 2011 11:35:22 am )
607доллар Uuнээс илuu хямдаар Монголд DELL i3, 15.6″, 3GB RAM, 320GB Hard олдохгuй гэдэгт 100% итгэлтэй байна! (Монголд бэлэн байгаа) Мөн олон өөр нөuтбuuк, компьютерuuд ч бас байна.Та манайхаар ороод uзээрэй.Яагаад 1000zahia c o m -оос бараа худалдан авах нь танд ашигтай вэ? Манайх Монголдоо хамгийн хямд нь Хэрвээ та манайхыг хамгийн хямд нь гэдэгт эргэлзэж байгаа бол манай дээр байгаа комьютерuuдийн uнийг, uзuuлэлт, өнгө uзэмж, брэнд нэртэй нь цуг бичиж аваад өөр дэлгuuрuuдээр ороод харьцуулаад хараарай Доод тал нь 50,000 төгрөгний зөрuu гарах болов уу (700,000 төгрөгний зөрuu гарж байсан тохиолдол байгаа) Манайх бuх бараагаа Америкаас оруулж ирдэг бөгөөд бuгд Америк стандардын дагуу uйлдвэрлэгдсэн, 100% оригналь, цоо шинэ, uйлдвэрийхээ баглаа, боодол, битuuмжлэлтэйгээ байдаг Манайх бuх электрон бараандаа 3 сарын баталгаа өгж байгаа Эцэст нь, та манайхаас зuгээр л бараа аваад uз гэж хэлмээр байна Сэтгэл ханамжийн баталгаа 100% байна гэдэгт бид 100% итгэлтэй байна Харин бараагаа хuлээж авсныхаа дараа найз нөхөд танилууддаа бидний тухай хэлээрэй (Бас манай Хэрэглэгчдийн Сэтгэгдэл буланд сэтгэгдлээ uлдээж, манай Facebook-д Like өгөөрэй) Баярлалаа 1000zahia c o m Монголын хамгийн хямд интернет дэлгuuр!
1 Comment