antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 25, 2011 Comments are off

Б.Хурц албан тушаалынхаа баярыг найзуудтайгаа хуваалцав

нийтлэсэн Admin

Б.Хурцад шинэ ажил нь тун ч таалагдаж буй бололтой. Тэрбээр ажлаа авсан даруйдаа АТГ-т хоёр ч томилгоо хийв. Хэдийгээр томилов гэх тушаалд гарын үсэг зурсан нь энэ газрын дарга Н.Ганболд гэх ч гол хийсэн хүн нь дэд дарга нь гэнэ. Орост удсан Н.Ганболд хурандаад санал болгох хүн байгаагүй юу, эсвэл энэ газрын бодлого дэд даргынх нь гарт байна уу гэх эргэлзээг төрүүлсэн томилгоогоор өмнө нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажиллаж байсан С.Эрдэнэ Гүйцэтгэх албаны, Б.Өнөрбаяр Тамгын хэлтсийн дарга болсон. Аль алийг нь Б.Хурцын хүн гэх юм билээ.

Санаандаа таарсан томилгоог хийж, саадгүйгээр ажил нь бүтэх эхлэл тавигдсанд бэлгэшээсэн Б.Хурц даргын энэ долоо хоногт хийсэн бас нэг том ажил нь найзууддаа зориулсан баярын цайллага байв. Өнгөрсөн мягмар гаригийн үдэш Монгол бөхийн өргөөний баруун талд “Нэгдэлчин” зочид буудлын доор байрлах “Сити Номадс” зоогийн газарт хийсэн хүлээн авалтад ангийнхнаас нь гадна одоо АТГ-т ажиллаж байгаа нэг хоёр хүн ч очсон.

Амьдралд нь тохиолдсон хүнд хэцүү цагт зангаа хувиргаагүй насны найзууддаа талархсан сэтгэлээ илэрхийлэх хулээн авалтыг нь “Номадс”-ын сүлжээний захирал М.Есөнмөнх зохион байгуулсан гэнэ. Тиймдээ ч тэр үдэш “Сити Номадс”-ын хаалгаар гадны хүн бүү алхуул гэсэн том лүндэн буусан байв.

Б.Хурц дарга тэнд 22 цаг өнгөртөл саатсан. Харин найзууд нь үлдэж найр үргэлжилсэн бөгөөд бүрзэнтэй зарим нь маргааш нь дотроо засах зуураа Б.Хурцын азтайг л амаа олохгүй магтаж байжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналаар Авлигатай тэмцэх газрын дэд даргаар “ногоон гэрэл”-ээр томилогдсон Б.Хурцын азтайг гайхах хүн зөвхөн найз нөхөд нь биш. Гэхдээ олонх нь бахархаж, эсвэл атаархаж байгаа нь үл ойлгогдох өнгөөр түүний тухай ярихдаа өмнө нэр холбогдож байсан сайн муу хэрэг явдлаас нь ёс аятай дурдах юм. Жилийн өмнө түүнийг Англид баригдаж, хоригдсон тухай сонин хэвлэлд бичиж, амтай бүхэн шуугиж байхад улсын нэр гутаасан гэж ирээд л муулж байсан томчууд хүртэл амаа олохгүй магтах болжээ. Хүн хулгайлах нь гэмт хэрэг гэж ирээд л хуулийн санкц, олон улсын дүрэм журам дуулгаж байсан эрхмүүдийн хэл үг ч өдгөө эрс өөрчлөгдөж төрийн нэрийн өмнөөс тусгай үүрэг гүйцэтгэсэн, туршлагатай тагнуулч гэж ирээд л саймширч байна билээ.

Үнэхээр ч Б.Хурцын хувьд тагнаж чагнах ажилдаа бол яах аргагүй мэргэшсэн юм билээ. Бас бусдыг хуурч хулгайлахдаа ч. Энэ бүхэн тагнуулч гэсэн хүн бүрт заяагаад байх авьяас биш гэнэ. Үүнийг тэр тэртээ тэргүй амьдрал дээр нотолсон. Европын хэд хэдэн улсын нутаг дамжуулан бүхэл бүтэн хүн хулгайлж авчрахдаа аль алиных нь тусгай албаныханд үнэр ч авахуулалгүй хийж чадсаныг нь гайхаж буйгаа гадныхан ч нуугаагүй. Энэ тухай Англи, Германы хэвлэлд бичиж байсан. Хамгийн гол нь хууль дүрмийг дээдэлдэг Европт ийм ажиллагааг нууцаар хийсэнд тэд ихээхэн бухимдсан гэдэг. Б.Хурцын гол арга нь хуурч урхидах. Францад Баяраа нэрээр амьдарч байсан Д.Энхбатыг барихдаа ч энэ аргаа хэрэглэсэн. Нутаг нэгт бүсгүйгээр утас цохиулж болзоо тогтоолгосон. Сайхан бүсгүйтэй уулзана хэмээн хөөрч ирэхэд нь тагнуулынхан тосч байсан гэхчилэн хэдэн жилийн өмнөх үйл явдлыг бараг цагтай нартай нь тогтоосон юм гэсэн. Тийм ч учраас Англид очиход нь Парламент онгоцны буудал дээрээс баривчилж, буруутай эсэхийг нь тогтоохын тулд жил илүү хорьсон. Гэвч яагаад гэнэтхэн сулласныг хэн ч мэдэхгүй. Нэг л өдөр та одоо чөлөөтэй гээд хоригдож байсан өрөөнийх нь хаалгыг цэлийтэл нээсэн гэдэг. Гэнэтхэн ингэж сайхан загнасныг нь цаанаа том учиртай хэмээдэг. Нэг бол манайх том тохироо хийсэн, эсвэл Б.Хурц том нууц илчилсэн. Түүнээс барьж хорьж, бас хэрэгтэй нь холбоотой шүүх хурлыг найм есөн удаа хийхдээ суллах тухай нэг ч үг дуугарч байгаагүй хэрнээ гэнэт ийм шийдвэр гаргасан нь учиртай хэмээн хардах хүн олон.

Бас Гадаад яамныхан, түүний хэргээр дагнасан ажлын хэсгийнхнийг мэдээгүй байхад Ерөнхийлөгч Д.Элбэгдоржтой бараг хөтлөлцөөд онгоцноос бууж ирэхэд гайхсан хүн ч нэг биш. Ерөнхийлөгч Б.Хурц хоёрын нөхөрлөл Гаалийн ерөнхий газрын дарга Х.Баатарыг албан тушаалаа ашиглан мөнгө “идсэн” хэргээр аавын хаалга татуулсан үеэс илүү зузаарсан гэдэг. ТЕГ-ын Сөрөх тагнуулын даргын хувиар Гаалийн даргыг үйлдэл дээр нь илчлэхийн тулд чагнах тагнах ажиллагааг Б.Хурц гардсан. Тэр үед Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байлаа. Манай Ерөнхийлөгчид тун сайн нэг чанар бий. Энэ нь өөрт нь тус болсон нөхдийг хэзээ ч хаядаггүй. Тиймдээ ч олон олон сэжмээр ган бат гагнагдсан Б.Хурцыг Ерөнхийлөгч болонгуутаа ҮАБЗ-д урьсан. АТГ-ын экс дарга Ч.Сангарагчааг унагах операцийг ч Б.Хурцаар эхлүүлсэн. Эцэст нь эрх барьж буй МАН-тай наймаалцаж АТГ-ын дэд дарга болгов. Нэг үгээр Ерөнхийлөгч маань амласнаа биелүүлсэн. Харин одоо Б.Хурц түүний хүссэнээр ажиллах л үлдэв.

Г.Санчир

Udriin shuudan


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car