antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 25, 2011 1 comment

Удган Г.Түдэв шилдэг гуравт үлдлээ

нийтлэсэн Admin

Энэ сарын 18-нд Оросын ТНТ телевизээр “Зөн билгийн тулаан-12”-ын долоо дахь удаагийн сорилго гарсан билээ. Одоогийн байдлаар тэмцээнд үлдсэн зургаан хүний дотроос 1978 онд Беларуст төрж, таван настайдаа Улаан-Үд хот руу нүүж амьдрах болсон Елена Ясевич үзэгчдийн 75 хувийн дэмжлэгийг авч түрүүлэх магадлалтай болоод байгаа аж. Харин Москва хотын иргэн сийлбэрч А.Леденев 13 хувийн саналаар удаах байранд явж байгаа бол, Монголын Зөн билгийн тулааны ялагч удган Г.Түдэв дөрвөн хувийн саналаар гуравдугаар байрт жагсч байна. Харин бусад гурван оролцогч болох К.Виктория гурав, Л.Роза, С.Алия нар нэг хувийн саналтайгаар сүүл мушгисан байна. Манай улсын оролцогч Г.Түдэвийн хувьд орчуулагч үүргээ сайн гүйцэтгэхгүй байгаагаас гадна дээд тэнгэрээс хэлсэн онгодын үгийг дутуу дамжуулж байгаа нь хариултыг бүрхэгдүүлж, бүрэн дүүрэн өгөхгүй байгаа хэмээн үзэгчид дүгнэжээ. Удган Г.Түдэвийн хувьд найм, ес дэх сорилгод амжилттай оролцож чадвал А.Леденевыг гүйцэн түрүүлж Оросын “Зөн билгийн тулаан”-ы дэд байрын шагнал хүртэх боломжтой болж байгаа гэнэ.

Э.Мөнх

Эх сурвалж: http://www.mminfo.mn/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (November 25, 2011 2:32:29 pm )

    orchuulagchyig ni soliochee. Moskwad surch bui helendee sain oyutnuud bgaa blgui dee.

antalya rent a car