Н.Энхбаярын шадар туслах Б.Тулгыг Улсын мөрдөн байцаах газраас улс төрийн шалтгаанаар саатуулан хорьсон нь Үндсэн хуультай Монгол Улсад хүний эрх зөрчсөн ноцтой зүйл боллоо. Мөн Б.Тулгыг саатуулсныхаа дараа 14 хоног хорих шүүхийн шийдвэр гарсан гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ талаар албан хүмүүсээс тодруулав.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн хоёрдугаар тасгийн дарга, ахлах комиссар Д.Наранбаатар “Иргэн Буяа овогтой Тулга нь ах Б.Хуягтай бүлэглэн нийслэлийн өмчийг онц их хэмжээгээр хуйвалдан завшсан. Мөн хэрэг шалгах явцад оргон зайлахыг завдсан хэмээн үзэж Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 58,59 дүгээр зүйлд зааснаар 2011 оны арваннэгдүгээр сарын 22-ны 18.40 цагт баривчлах” тогтоол гаргасныг Сүхбаатар дүүргийн шүүх “үндэслэлтэй” хэмээн үзэж хэвээр баталснаар 2011 оны арваннэгдүгээр сарын 23-нд шүүхийн захирамж гарган Б.Тулгыг баривчилжээ.
Тэрбээр Нийслэлийн өмчит үйлдвэрийн газарт “Дун өргөө” хамтарсан компани байгуулахдаа төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг зөрчин сонгон шалгаруулалт явуулалгүйгээр төрсөн ах Б.Хуягийг захирлаар томилон нэг гишүүнтэй нэг сая төгрөгийн дүрмийн сантай “Хар дун” ХХК гэгчийг байгуулсан байдаг. Тэрбээр эдгээр компаниудыг үүсгэн байгуулсанаар нийслэлийн өмчийг дур мэдэн завших боломжийг өөртөө бий болгосон гэж хэлж болно.
Учир нь иргэн Э.Батшугарын нэр дээр “Ремиф” ХХК гэгчийг үүсгэн байгуулж, Э.Батшугарыг захирлаар нь томилсоны дараа 2007 оны аравдугаар сарын 05-ны өдөр “Ремиф” компанийн охин компани болгон “Хар дун” ХХК гэгчийг үүсгэн байгуулах шийдвэр гаргаж, Б.Тулгын төрсөн ах Б.Хуягийг захирлаар нь томилсон байдаг. Ингээд Нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийн 2007 оны аравдугаар сарын 17-ны 188 тоот тогтоолоор “Өргөө” зочид буудал, Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг нийслэлийн 25 хувь, “Хар дун” ХХК-ийн 75 хувийн оролцоотой хамтарсан “Дун өргөө” ХХК-ийг үүсгэн байгуулах шийдвэр гаргасан байна. Улмаар тухайн үед Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Ц.Батбаярын 55 тоот захирамжаар “Дун өргөө” ХХК-ийг 2008 оны дөрөвдүгээр сарын 04-ний өдөр үүсгэн байгуулах шийдвэр гаргажээ.
Тэгэхээр иргэн Б.Тулга буюу эдүгээ сэжигтэн хэмээн нэрлэгдэж байгаа Б.Тулга нь “Өргөө” зочид буудал, Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг сонгон шалгаруулалтгүйгээр хууль зөрчин “Хар дун” ХХК-ийн захирал Б.Хуяг гэгчид 75 хувийг нь эзэмшүүлж нийслэлийн өмчийг завшсан хэргээр саатуулагдсан аж. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар сэжигтнээр татан хорьсон нь гэнэ.
“ӨДРИЙН СОНИН”
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 26, 2011 11:47:21 am )
607доллар Uuнээс илuu хямдаар Монголд DELL i3, 15.6″, 3GB RAM, 320GB Hard олдохгuй гэдэгт 100% итгэлтэй байна! (Монголд бэлэн байгаа) Мөн олон өөр нөuтбuuк, компьютерuuд ч бас байна.Та манайхаар ороод uзээрэй.Яагаад 1000zahia c o m -оос бараа худалдан авах нь танд ашигтай вэ? Манайх Монголдоо хамгийн хямд нь Хэрвээ та манайхыг хамгийн хямд нь гэдэгт эргэлзэж байгаа бол манай дээр байгаа комьютерuuдийн uнийг, uзuuлэлт, өнгө uзэмж, брэнд нэртэй нь цуг бичиж аваад өөр дэлгuuрuuдээр ороод харьцуулаад хараарай Доод тал нь 50,000 төгрөгний зөрuu гарах болов уу (700,000 төгрөгний зөрuu гарж байсан тохиолдол байгаа) Манайх бuх бараагаа Америкаас оруулж ирдэг бөгөөд бuгд Америк стандардын дагуу uйлдвэрлэгдсэн, 100% оригналь, цоо шинэ, uйлдвэрийхээ баглаа, боодол, битuuмжлэлтэйгээ байдаг Манайх бuх электрон бараандаа 3 сарын баталгаа өгж байгаа Эцэст нь, та манайхаас зuгээр л бараа аваад uз гэж хэлмээр байна Сэтгэл ханамжийн баталгаа 100% байна гэдэгт бид 100% итгэлтэй байна Харин бараагаа хuлээж авсныхаа дараа найз нөхөд танилууддаа бидний тухай хэлээрэй (Бас манай Хэрэглэгчдийн Сэтгэгдэл буланд сэтгэгдлээ uлдээж, манай Facebook-д Like өгөөрэй) Баярлалаа 1000zahia c o m Монголын хамгийн хямд интернет дэлгuuр!
1 Comment