antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 7, 2014 1 comment

Холливудын сайхан гэр бүл болох дуучин Бейонсе, реппер Жэй Зи нар гэр бүлээ цуцлуулах гэнэ

нийтлэсэн Admin

beyonce-jay-zХолливудын хамгийн алдартай сайхан гэр бүлийн нэг бол дуучин Бейонсе, реппер Жэй Зи нар билээ. Тэд олон жилийн турш хамт амьдарч байгаа бөгөөд хөөрхөн хүүхдийн эцэг эх болцгоосон ч тэднийг сална гэсэн таагүй мэдээлэл дэлхийн хэвлэлд бичих болсон байна. Учир нь реппер Жэй Зи, Миа гэх бүсгүйтэй зочид буудлаас гарч буй зураг “TMZ” сайтад тавигдаж, Бейнсег араар тавьсан гэх мэдээлэл гарсан байна. Үүнээс хойш тэдний харилцаа таагүй байгаа бөгөөд байнга хэрүүлтэй байх болсон талаар эх сурвалжууд мэдээллэв. Хосууд хэдий хамтын хөгжмийн хөтөлбөрийг олон түмэнд толилуулж эхэлсэн бөгөөд “On The Run” хэмээх аялан  тоглолтоо хийсэнийхээ дараа гэр бүлээ цуцлуулахаар болсон гэж Бейонсегийн дүү хэвлэлийхэнд мэдэгдсэн аж.

Хэдийгээр Бейонсе эр нөхрөө араар нь тавьсан талаар мэдэгдээгүй хэдий ч аялан тоглолтынхоо үеэр дууныхаа үгээр дамжуулан нөхөртөө гомдож буйгаа илэрхийлсэн байна. Тэрээр “Resentment” буюу “Гомдол” нэртэй дууг дуулах үедээ “Бид зургаан жилийн турш хамт амьдарсан. Тэгэхдээ чи намайг эхэлж хуурлаа. Чамд ганцхан бүсгүй хангалттай биш гэж үү. Хэлээд өгөөч. Чи надаас залхсан гэж үү. Охин минь ингээд эцэггүй өсөх хэрэг үү” гэх мөртүүдийг уйлж дуулсан байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • vnen vg (July 07, 2014 6:20:16 pm )

    beyonse bl ooriigoo awaad yawchix chadaltai awyaslag xvchirxeg emegtei tul ene muu tsarai muutai shalig sarmagchingaar dutaxgvi salsan ni deer de

antalya rent a car