antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 7, 2014 Comments are off

Цагдаа нар хүүхдийн амь аварчээ

нийтлэсэн Admin

policeӨнгөрсөн бямба гаригийн  өдрийн 18:30 минутад Баянзүрх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт айлын тагтнаас хүүхэд өөрийгөө боосон байдалтай зүүгдэж байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу Хэв журмын албаны дэд түрүүч  Б.Мөнхжаргал, ахлах ахлагч Ө.Батбаатар нар шуурхай очиж шалгахад 10-н настай хүүхэд олсоор цээжээ ороосон байдалтай тагтнаасаа зүүгдэж байсныг тогтоож, гэрийн хаалгыг эвдэн орж амь насыг нь аварчээ. Үүргээ амжилттай биелүүлж, бага насны хүүхдийн амь насыг аварсан хоёр алба хаагчдаа ажлын амжилт хүсье. Эцэг эхчүүд маань бага насны хүүхдээ ганцааранг нь гэртээ орхихдоо цонх, тагтаа сайтар цоожилж, аль болох харгалзах хүнтэй үлдээж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car