antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 5, 2014 3 comments

Ил гал дээр шарсан тахианы далавч хийх арга

нийтлэсэн Admin

chikenЭзэгтэй таны амралтанд зориулж Тай маягаар бэлтгэж, ил гал дээр шарсан тахианы далавч (Thai Chicken Wings) хийх аргыг хүргэж байна. Урин дулаан цаг ирсэн энэ үед гар бүлээрээ хөдөө, лагер дээр гэр бүлээрээ амарч зугаалах үедээ хийвэл тун сайхан зоог байх болно. Ингээд хийх аргыг хүргэж байна.

* 700 гр тахианы далавч
* 1 амны халбага загасны соус (fish sauce)
* 1/4 стакан нимгэлэн хэрчсэн лимоны өвс (lemon grass), лимоны давсаар орлуулж болно
* 10-15 хумс сармис, бяцалсан
* 1 амны халбага хар перц
* 1 амны халбага хэрчсэн улаан чили (birdseye chilis Тай нэр нь prik ki nu)
* 1/4 стакан хэрчсэн, Хятад яншуй coriander/cilantro
* 1/4 стакан кетчуп (tomato ketchup)
* 1/4 стакан виски (bourbon эсвэл будааны виски-rice whiskey байвал сайн)

1. Бүх орцоо холиод нийцүүлнэ. Угаагаад, хатаасан тахианы далавчуудаа нэмнэ. Таглаад 12-24 цаг амтлагчинд нь дарна.
2. 12 цагийн дараа зөөлөн ил гал дээр шарж доорх маягаар бэлтгэсэн соустай сервислэнэ.

Соус бэлтгэх
Орц:
* 4 хэмжээс майонез
* 4 хэмжээс кетчуп
* 1 хэмжээс халуун ногоотой соус (hot chili sauce, Tabasco байж болно)
Бэлтгэх нь:
1. Бүх орцоо холиод, нийцүүлээд жижигхэн аяганд хийгээд тахианыхаа хажууд сервислэнэ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • zochin (July 06, 2014 8:30:46 am )

    Za yrshig aa Amni hishig ar deeree garchaagyi baina. Ochij ochij dalavch ideed bhdaa yahav dee. Yadsiin

  • Carmen (July 06, 2014 11:48:18 am )

    Амны халбага гж юу вэ?

  • энхээ (July 09, 2014 1:25:18 am )

    тахианы далавч гэхээр л нэг хоолойд хатсан навч тээглээд байх юм энэ бол тийм ч гоё биш харин далайн байцаатай шөл бол байнаа байна гоё

antalya rent a car