Монгол Улсын үндэсний их баяр-наадам, Хүннү гүрний 2223 жил, Их Монгол Улс байгуулсны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн улсын баяр наадамд хүчит 512 бөх барилдана. Улсын наадамд барилдах бөхчүүдийг энэ сарын 9,10-ны өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд 10.00-18.00 цагийн хооронд бүртгэх юм байна. Тэгвэл жил бүрийн наадмаар уламжлал болсон барилдаан бол өсвөрын бөхчүүдийн барилдаан юм. Өсвөрийн бөхийн барилдаанд барилдах 14-15 насны хүүхдүүдийг энэ сарын 8,9-нд Монголын хүүхдийн ордонд 10.00-18.00 цаг хүртэл бүртгэнэ.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.