antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 4, 2014 14 comments

Г.Сарангэрэлийг улстөрийн золиос болгож байна гэв

нийтлэсэн Admin

Untitled-114Нийгэмд дуулиан та­риад байгаа хар тамхины хэргээр шүүгдэгчээр татагд­сан Г.Сарангэрэлийн өм­гөө­лөгчид өчигдөр хэв­лэлийн­хэнд хандлаа.

Тэд төрийн өндөр албан тушаалтай хууль, шүүх, цагдаагийн байгууллагын албан тушаалтнууд өм­гөөллийн үйл ажиллагаа явуу­лахад сөргөөр нөлөөлж улмаар үйлчлүүлэгчийг нь дарамталж худал мэдээлэл өгөхөд хүргэсэн гэж мэдэгдлээ.

Түүний өмгөө­лөгч Ц.Баасан­дорж “Саран­гэрэлийг би 461 дүгээр цаг­­дан хорих төвөөс очиж гар­гаж авсан.

Үүний дараа ут­саар захиалга ирсэн. Цагдаагийн нэр нөлөө бү­хий хүмүүс урьдчилж бэлд­сэн зочид буудалд оруу­лаад телевизүүдэд яриа өгөхийг тушаасан. Ийм л юм болсон. Миний хувьд “Star” телевиз рүү утас­даж “Түүнтэй унтаагүй” гэд­гийг нь хэлүүлсэн. “Star” телевизийн уран бү­тээлчид тухайн буудлын 402 тоотод нуугдаж байсан. Г.Сарангэрэл 504 тоотод байрлаж байсан юм.

Ингээд намайг явсны дараа шөнө дунд цагдаа нарын захиалсан 2 дугаар суваг телевизийнхэн ирж ярилцлага авсан. Маргааш өглөө нь Г.Сарангэрэл “Би юу хийчих вээ” гээд уйлаад байсан. Түүнчлэн амиа хор­лохыг завдсан үйл явдал ч болсон. Ингэж эрх мэдэлтнүүд бусдын амьдралаар тоглож болохгүй. “Чиний ялыг хөн­гөлж өгнө” гэж худал зүйл яриулж болохгүй шүү дээ” гэлээ.

Мөн Г.Сарангэрэлийн өм­гөө­лөгчийн ярьснаар, УИХ-ын гишүүн Х.Баттулгын хам­гаалагч Г.Сарангэрэлийг хамгаалж байгаа гэнэ. Уг нь тэд Г.Сарангэрэлийг хэв­лэлийн бага хуралд хамт ирэхийг хүссэн ч тодорхой шалтгааны улмаас болоод ирж чадаагүй гэдгийг хэлж байв. Энэ бүх үйл явдлаас болж бид Г.Сарангэрэлд өмгөөллийн үйл ажиллагаа үзүүлж чадахгүйд хүрч бай­на гэж ярьж байсан юм.

Мөн түүний өмгөөлөгч Г.Батбаяр “Эрүүгийн цаг­даа­гийн газрын нэр бү­хий ажилтан өнгөрсөн зур­гаадугаар сарын 18-ны өдөр Г.Сарангэрэл дээр очиж тодорхой хэмжээний саналуудыг тавьсан.

Өөрөөр хэлбэл, “Хэвлэлээр чамайг ингэж яривал бид чамайг суллах болно” гэсэн. Ингэж хэлсэн өдрөө шүүгч түүнийг цагдан хорих тө­вөөс гаргах захирамж гар­гасан. Энэ юу хэлж байна гэхээр Г.Сарангэрэлтэй цаг­даа­гийн байгууллагын хүн очиж уулзаад чамайг бат­лан даал­тад гаргая гэсэн шийд­вэрээ биелүүлсэн гэсэн үг.
Эндээс харахад цагдаа болон шүүгчид хоорондоо холбоотой гэдэг нь тодорхой болсныг миний үйлчлүүлэгч мэдсэн. Тэд хоорондоо хол­боотой байхад энэ хүн ял авахаас айна биз дээ.

Өөрөөр хэлбэл шүүг­дэгчийг гаргадаг субьект нь шүүх биш цагдаа болж таарч байгаа юм. Уг нь бид долоодугаар сарын 2-ны өдөр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68.3-т заасны дагуу “Шүүгдэгчийг гаргаж өгөөч ээ” гэж хүсэлт гаргасан.

Гэтэл хугацаанаас нь өмнө гаргачихаж байгаа юм. Хоригдох хугацаа нь дуусчихаад байхад шүүг­дэгчийг гаргадаггүй мөрт­лөө Г.Сарангэрэлийг шууд л гаргасан” гэв.

Харин шүүгдэгч Г.Саран­гэрэл өөрийг нь гар­цаагүй байдалд оруулж, олон ни­тийн хэвлэл мэ­дээл­лийн хэрэгс­лээр худал мэ­дээ­лэл түгээхэд хүргэсэн эт­­гээдүүдэд хариуцлага хү­лээлгэх хүсэлтийг Цаг­даа­гийн ерөнхий газрын Дотоод хяналт шалгалтын хэлтэст хүргүүлсэн гэнэ. Мөн өмгөөлөгчид рүү нь цагдаагийн байгууллагын эрх мэдэлтэй хүмүүс утас­даж, их хэмжээний авлига өгөхийг завдсан тохиолдол ч гарчээ.
Тэд өмгөөлөгчтэй утсаар холбогдож “Г.Сарангэрэлээр ийм зүйл яриулах хэрэгтэй байна” гэснийг хурааж баримтжуулан авсан аж.

Энэ талаар өмгөөлөгч Г.Батбаяр “Утсаар надтай холбогдож чиглэл өгсөн хүн бол цагдаагийн байгуул­лагын нөлөө бүхий хүн. Энэ хүн салбар удирдаж байгаа сайдыгаа хүлээн зөвшөөрдөггүй учраас сай­дынхаа эсрэг ийм бусар­маг зүйл хийлгэж байна. Мөн өмгөөлөгчдийн ба­гийн заримд нь тухайн эт­гээд мөнгө өгч уг гүт­гэлгийн шинж чанартай нэвт­рүүл­гийг цааш нь түгээж өгөхийг шаардсан.
Урьдчилгаа мөнгө өгөөд дараа нь их хэмжээний мөнгө өгөх талаар хэлсэн. Энэ бол өмгөөлөгчийн ёс зүйд огт байж болохгүй зүйл” гэв.

Ямартай ч Г.Саран­гэрэлийн өмгөөлөгчид за­луухан бүсгүйг улстөрийн золиос болгон ашиглаж байна хэмээснээр эл хэв­лэлийн баг хурал дууссан юм.

Р.Төгс

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • unshigch (July 04, 2014 9:17:53 am )

    ene uil ajillagaag zohion baiguulagch ni Temuujin uuruu uym bishuu.Uuriinhuu ner tur alban tushaalaa tsever avch uldeh ged iim adal yavdal zohiogood bga uym bishuu

  • Anonymous (July 04, 2014 9:19:15 am )

    Монголын эмэгтэйчүүдийн холбоо, ТББ -ууд, УИХ -ын эмэгтэй гишүүд энэ Сарангэрэл охиныг хамгаалалтандаа аваачээ. Нэг залуухан охины амьдралыг авраач.

    • зочин (July 05, 2014 5:07:27 pm )

      гэр бүлийн хүчирхийлэлд байгаа эмэгтэйчүүд хүүхдүүдээ хамгаалж чадахгүй байж юуун энэ явдалтай хүүхнийг хамгаалалтандаа авах вэээээ

  • Jinhene mgl (July 04, 2014 10:14:25 am )

    Ene bol eroosoo l tsagdaa nariin uildel.mgl ard tumen minee bid iim l novshnuudiig tejeej bn shuu d.

  • Erh zuin shinchleliig demjigch eej. (July 04, 2014 10:55:33 am )

    Uneheer tsagdaamuuhai baina shuu. Hogshin bidniig yuasanch yuahav barag tedend hereggui biz.Harin zaluus tednii maani ur huuheduud iim muuhai ur undestei tsagdaagiinhnii zohimjgui haritsaa hartsan dor amidarah ni emegneltei baina.Ene muuhai baidaliin erh zuin orchin bolon humuusiig ni undeseer ni oorchloh ih ajiliig hiij ooriigoo bolonger bulee zolij baigaa saidiigaa demjin zalibirch bainaa.

  • ваня (July 04, 2014 12:16:15 pm )

    нөгөө хөрөнгөжсөн хурандаа нарын Тэмүүжингийн эсрэг хийж байгаа үйлдэл шүү

  • иргэн (July 04, 2014 12:17:40 pm )

    юу ч болоод байгаа юм бэ дээ,

  • Зочин (July 04, 2014 1:30:50 pm )

    энэ өмгөөлөгч нь шал худалаа яриад байна. Энэ одоо өмгөөлөгч байх хүн мөн үү. Бас л нэг энэ хэргээр далимдуулж ямар нэгэн зүйлд хүрэх гэсэн хүн байна. Үнхээр ой гутмаар юм

  • зочин (July 04, 2014 2:11:02 pm )

    доодхоороо эрт тоглоод наад бүсгүйн толгой нь эргэчихжээ

  • Anonymous (July 04, 2014 9:38:06 pm )

    Ene hvvhen boliosoi buzar ynhangaa hend gaihuulaad bgaa t1 weeee

  • sarangerel yanhan (July 04, 2014 9:39:23 pm )

    Bolioch buzar hvvhenmin

  • zochin (July 05, 2014 6:27:26 am )

    Mongoliin Tsagdaagiin darga nar iim l buzar bulhai buhnii uur uurhai bolj olon jil yavsaniig haruulj bna. iim luivarchidiig huiseer ni tonilgoh heregtei. Huuli zuin saidaa ingej daramtalj bgaa yum chin ard tumniig zugeer l zalgichihna shuu dee. Tsaajaar avbal taarna

  • zochin (July 05, 2014 12:02:44 pm )

    saidaa yaraltai shinechlel hiih heregtei ta shvv taniig herhen uurchlult hiihiig ard tvmen nvd tsavchilgvi hvleeh bolno

  • мүмү (July 06, 2014 12:36:53 am )

    хэн ч үүнд итгэхгүй ээ.

antalya rent a car