antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 3, 2014 1 comment

Ц.Мөнхбаярын өмгөөлөгч Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байна

нийтлэсэн Admin

527-14043564205efd2a66d610df5ebigЦ.Мөнхбаяр нарт холбогдох хэргийг улсын Дээд шүүх өнгөрсен сарын 27-нд хэлэлцэж шийдвэрлэсэн. Нээлттэй гэж зарласан уг шүүх хурал хэвлэл мэдээллийнхэн төдийгүй шүүгдэгчдийн ар гэрийнхэнд хаалттай болж шүүгдэгчдийг ч хуралд оролцуулалгүй болж өндөрлөсөн юм.

Мөн шүүх хуралд Ц.Мөнхбаярын өмгөөлөгч Ц.Энхбаяр ирээгүй ч Дээд шүүх хурлыг явуулж, шүүгдэгчдэд давж заалдах шатны шүүхээс оноосон ялыг хэвээр үлдээсэн. Тухайн өдөр “Гал үндэстэн” холбооныхон Ц.Энхбаяр өмгөөлөгчтэй холбоо барих гээд чадаагүй төдийгүй дөнгөж өчигдөр холбогдож, хэрэг явдлыг тодруулжээ.

Гэтэл Ц.Энхбаяр өмгөөлөгч шүүх хурал болох өдрийн урд орой буюу зургадугаар сарын 26-ны орой гадны халдлагад өртөж, ГССҮТ-д ухаангүй хүргэгдсэн байна. Түүнийг араас нь цохиж, хүндээр гэмтээсэн тул ухаангүй хэд хонож өчигдрөөс бие нь сайжирч одоогоор Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байгаа талаар Гал үндэстэн холбооны дэд тэргүүн Я.Хундаганай өчигдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Ц.Энхбаяр өмгөөлөгч энэ хэргийг анхан шатнаас өмгөөлж байсан учраас хэргийн талаар хамгийн их мэдээлэлтэй хүн. Энэхүү халдлага зүгээр ч нэг тохиолдол байгаагүй гэж бодож байна. Өмгөөлөгчийг шүүх хуралд оруулахгүй гэж ийм увайгүй үйлдлийг хэн нэгэн хийлсэн. Түүнчлэн Ц.Мөнхбаярын хэргийг хэтэрхий улс төржүүлж байна гэж бид үзэж байна” гэв.

Ямартай ч Ц.Энхбаяр өмгөөлөгчийн бие сайжирч эхэлсэн бөгөөд Гал үндэстэн холбооныхон Ц.Мөнхбаяр нарын асуудлаар олон улсын байгууллага болоод БОНХ-ийн сайд С.Оюунд хандахаар болжээ.

Б.Цэцэг

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • монгол иргэн (July 03, 2014 3:22:54 pm )

    наадуулын чинь ард хужаа нар байгаа

antalya rent a car