antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 3, 2014 Comments are off

Гадны их, дээд сургуульд зуучилдаг компаниуд бүгд хууль зөрчдөг байсан нь тогтоогджээ

нийтлэсэн Admin

gadaadШударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас өнгөрсөн тавдугаар сард гадаадын сургуульд зуучлагч байгууллагуудад шалгалт явуулаад байсан билээ. Шалгалтанд 26 компани хамрагдсан бөгөөд бүгд тусгай зөвшөөрөлгүй болох нь батлагджээ. Тэд Аж ахуйн үйл ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7.7 дахь заалтад “Гадаад улсад боловсрол эзэмшүүлэх, сургалтад хамруулахад зуучлах үйлчилгээг тусгай  зөвшөөрөлтэйгээр  эрхэлнэ” гэснийг зөрчиж байсан аж.

Мөн “Оюуны хөгжлийг дэмжих амжилт ололт төв” ТББ, “Дэлхийн төв цэг” ТББ, “Гомонгу” ХХК нь өөрийн оноосон нэрийг олон нийтэд өөрөөр зарлан, сурталчилж байсан нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т “Өөрийн бараа бүтээгдэхүүний талаар худал, зөрүүтэй мэдээлэх, эсхүл үнэн байдлыг гуйвуулах зэргээр бусдыг төөрөгдүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

Түүнчлэн “World Korea” ХХК, “Оюуны хөгжлийг дэмжих амжилт ололт төв” ТББ, “Ай Эн И Си Эс” ХХК, “Ньювойс” ХХК,  “Шинэ зууны гүүр” ХХК, “Ди эн Пи” ХХК, “Оазисканад” ХХК, “Гомонгу” ХХК, “Хэлп интернешнл” ХХК, “Гэгээн орчлон” ХХК, “Монголын боловсрол залуучууд солилцооны үндэсний ассоциаци” ТББ, “Бодит алхам интернэйшнл ХХК,  “Гэгээн ундарга холбоо” ТББ, “Ийзи Доор” ХХК, “Дэлхийн төв цэг” ТББ, “Ай эйч Си” ХХК зэрэг байгууллагууд нь үйлчилгээний төлбөрийг америк доллараар тооцож авч байсан аж. Уг нь Төлбөр тоoцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр  төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно.

Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-д хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэхийг хориглоно” гэсэн заалтыг мөн зөрчсөн учраас Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас тухайн компаниудад зөрчлөө арилган, тусгай зөвшөөрлөө авах, Монгол мөнгөн тэмдэгтээр сургалтын төлбөртөө тооцож байх сарын хугацаатай албан шаардлага хүргүүлээд байгаа аж.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car