Өнөөдрийн УИХ-ын чуулганаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг хуулийн агуулга нь үндэсний баяр наадмаар тав хоног амрах тухай бөгөөд анхны хэлэлцүүлэгээр нь дэмжиж баталлаа.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг жил бүрийн долдугаар сарын 11, 12, 13-ны өдөр нийтээр амарч, баяр болгон тэмдэглэхээр хуульчилсан. Гэвч манайд эдгээр баярын өдөр нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан 7 хоногийн амралтын өдрүүдтэй /Бямба, Ням/ давхцсан тохиолдолд нөхөж амрах эрх зүйн зохицуулалт байхгүй байна. Тухайлбал, энэ жилийн хувьд 7 дугаар сарын 12, 13-ны өдөр нь бямба, ням гарагтай давхцаж байгаа юм. Иймд үндэсний уламжлал, эв нэгдэл, тусгаар тогтнолын баталгаа, бүрэн эрхт байдлыг бэлгэдсэн Үндэсний их баяр наадмаар бүх нийтээр амарч, тэмдэглэн өнгөрүүлэх гурван өдрийг тав болгож, улс орны хэмжээнд нийтээр амрахаар хуулийн төсөл боловсруулсан нь энэ аж.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Зочин (July 01, 2014 12:19:29 pm )
Юу хэлэх вэ дээ, Өөр чухал ажил байхгүй юм уу
-
цэцэг (July 01, 2014 4:31:45 pm )
битгий бухимд найзаа,бүх зүйлийг сайхнаар бодоод байвал сайн сайхан болноо, сайхан баярлаж сайхан энерги авчаад наадмын дараа намар гэдэг тэгээд бүгд намрын ажилдаа орье л доо, сайхан наадаарай миний Монголын ард түмэн.
-
-
Би (July 01, 2014 1:31:44 pm )
bayrllaa. saikhan medee bna.
-
энэрэл (July 01, 2014 4:28:42 pm )
жилд нэг тохиох дэлхийд ганцхан наадмаараа дэнж хотойтол 5 өдөр сайхан наадцгаая, харин амралтын 5 өдрийн дараа ажилдаа яг ирээрэй эрхэм төрийн түшээд болон төрийн албан хаагчдаа !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
-
bilgee (July 02, 2014 9:03:18 am )
хэлэх үг алга,ямар ч их баярладаг боловдоо. 2 өдөр хийж болох ажил маш их шүү дээ
5 Comments