2008 оны 7-р сарын 1-ний үйл явдал бүх ард иргэдийн сэтгэлд хар толбо болон үлдсэн. Энэ бол Монгол хүн Монголынхоо эсрэг боссон, бидний бие биесийнхээ өмнө том алдаа гаргаж, эв найрамдлаа эвдсэн өдөр. Гэвч 7-р сарын 1-ний талаарх ойлголтыг энэ хэвээр нь үлдээх үү, өөрчлөх үү гэдэг сонголт бидэнд бий.
Өнгөрсөн зургаан жилийн турш бид хар толбыг нэхэн сануулахаас өөр юуг ч хийж байсангүй. Өнгөрсөний тухайн байн байн дурслаа гээд юу ч өөрчлөгдөхгүй. Харин нэг алдааг ахин гаргахгүйн тулд үүссэн учиг шалтгааныг нь арилгаж, түүнээс олж авсан сургамжаа л ахин дахин санагалзах учиртай юм.
Тэгвэл бүсгүйчүүдийн сайн мэдэх Гоолингоо.мн сайт өнгөрсөн жилээс эхлэн энэ өдрийг “Тэврэлтийн өдөр” болгожээ. “Тэврэлтийн өдөр”-ийн гол утга учир нь халуун дулаан тэврэлтээр эв нэгдэлийг бий болгоход оршиж байгаа юм.
Энэ арга хэмжээг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах бөгөөд долдугаар сарын нэгэн гэдэг ард түмэн эвдэрч болохгүй, эвлэрэх ёстой өдөр гэдгийг үргэлж сануулахыг зорьжээ. “Тэврэлтийн өдөр”-ийг улсаас албан ёсны өдөр болгон зарлаагүй ч залуусын санаачлагаар өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрсөн жил гэхэд 1000 орчим хүнд халуун дулаан тэврэлт бэлэглэжээ.
Уг үйл ажиллагаа өнөөдөр “Тэврэлдье” уриатайгаар их эзэн Чингисийн талбай дээр 19.00 цагт болох аж. \
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.