УИХ-ын хаврын ээлжит чуулган завсарлах гэж байна. Хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудаа дараагийн чуулгандаа даатгаж хуулиараа 14 хоногийн дотор шийдэх ёстой сайдыг огцруулах асуудал наадамтай холилдон замрах янзтай болов. Энэ удаагийнх шиг үр бүтээл муутай чуулган өмнө тийм ч олон байсангүй. Н.Энхбаярын алдарт “зэтэрийн гацаанаас хойш” лавтай Монголын төр өргөн барьсан хуулиудаа хэрүүлтэй, уруултай батлаад явсаар ирсэн. Харин АН, Шударга ёс эвсэл хамтарч Засаг барьсан өнөө үед тэдний оруулж ирсэн ихэнхи хуулиуд буцах болж зарим нь ард түмний дургүйцлийг маш ихээр хүргээд амжсан билээ.
АН-ын бүлэг өөрсдөө өргөн барьсан хуулиа өөрсдөө татаж авдаг, МАН-ынхан ямар ч хууль өргөн барьсан хаачилдаг жишиг энэ хаврын чуулганы гол онцлог байлаа гэхэд хилсдэхгүй болов уу?
Газрын тухай хууль, ашигт малтмалын тухай хууль, газрын тосны тухай хууль, шилэн дансны тухай хууль, давхар дээлийг тайлах тухай асуудал гэх мэт улс орны өмнө тулгамдаад байгаа шийдэх ёстой олон асуудал улстөрчдийн ойлголцол, ойлголт, ой тогтоолт муугийн “ачаар” амьдрал дээр буусангүй.
Ингэж үр бүтээл муутайхан байхад эрх баригчид дотроо хоёр тал болон авалцаж, царигийн асуудлаар иргэний дайн дэгдээнэ хэмээн нэгнээ занан зүхэх болсноор эрх баригчид бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, зохион байгуулах, засаглах ямар ч чадамжгүй болж эхэлж байна.
Мөн тэдэнтэй хамтарсан Шударга гаруудын шулуудсан үйлдлүүд “морь унасан толгойгүй” хүн мэт учир нь үл олдох зарчимгүй улстөр Монголын төрийг бүхэлд нь эмзэг сульдаа болгож байгаа нь нууц биш.
Тэгвэл энэ бүх нөхцөл байдлыг буруутгаж байгаа төрийн түшээд эхнээсээ “больёо”-гоо аялаад эхэллээ. Тодруулбал УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Энэ Засгаа толгой дээрээ гаргасан УИХ тарж дахин сонгууль явуулсны дараа төмөр замын асуудлаа шийдэх нь улс оронд хэрэгтэй… УИХ-ын 3\2 нь гарын үсэг зурвал өөрөө тарна. Гарын үсэг цуглуулна даа” гэж жиргэлээ. Ийнхүү тэрээр УИХ-ыг тараахаар бичиг боловсруулж гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхлэх ажээ. Харин хуулийн дагуу УИХ-ын гишүүдийн 3\2 буюу 52 гишүүн гарын үсэг зурвал УИХ өөрөө тарна. Тэгвэл энэ хэмжээний гишүүн түүний санаачлагыг дэмжих үү? Гэдэг нь эргэлзээтэй байна.
Ямартай ч УИХ-ыг тараах тухай яриаг энэ парламентаас анх удаа Ж.Энхбаяр эхлүүллээ. Түүний энэ үйлдэл шоу байв уу? Эсвэл үнэхээр хүсэл зорилгыг илэрхийлэл байв уу? Гэдгийг ард түмэн үйлдлээс нь харах бизээ.
Тэртээ 2007 онд ИЗН-ын гишүүн С.Оюун, М.Зоригт нар УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах санаачлага гаргаж хурлын танхимын үүдэнд бичгээ байршуулж байсан. Тэднийг ингэж шуугиан тарьж байхад “Дураараа нульдаг зантай, дал цээж өргөнтэй” У.Хүрэлсүх л гарын үсэг зурж байсан юм. Харин энэ парламентаас Ж.Энхбаярын саналыг хэд нь дэмжих бол гэдэг нь л асуулт юм даа?
Холбоотой мэдээ
-
Anonymous (July 01, 2014 10:49:33 am )
Иргэн би л лав дэмжинэ Твйргийн сонгосон гишүүдэд ээ захимаар байна.
-
zochin (July 01, 2014 11:20:19 am )
demjij baina
-
Ãàëäàí ìýýðýí (July 01, 2014 1:01:27 pm )
Зайлаа новшоо та нарт өөр хийх ажил алга уу авилгачин хулгайчдаа
-
zochin (July 01, 2014 1:55:22 pm )
ene zasgiin gazar gazarin tuhai huulia uvurtluud ogtsorvol taarna
-
anti kommunist (July 01, 2014 4:31:05 pm )
lalariin kommunistuudaa ta nariin 20jil idej uusan baliar yumiig chin nuhuh gej uilee uzej baihad dahiad 20jil ideh gee yu uhej dald orooch tanai namantsar
-
Tce Tcst (July 01, 2014 8:14:46 pm )
Ter zuw tehgui bol uragshaa uawahaa boliloo demjij bna
-
Ачу (July 01, 2014 8:43:36 pm )
Төрийн хулгайч урвагч дотоодын дайснууд л гарын үсэг зурахгүй харин эсрэгээр энэ УИХ шиг сайн ажилсан нь ховор гэх мэт худал ухуулгаа хүмүүсийн шээснийх нь сүвээр ортол цацах биз тиймүү? Нөгөө тэнэгүүд нь үнэмших гэж бараг тэдний бодосноос хэддахин илүү байвал яах вэ?Худал хуурамгийн далай монголд цалгилсаар.
7 Comments