antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 1, 2014 2 comments

Луйс Суарес өрсөлдөгчөө хазсан гэдгээ хүлээн зөвшөөрч уучлалт гуйлаа

нийтлэсэн Admin

sauresЭнэ жилийн Дэлхийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн их өргөн хүрээнд болж байгаа бөгөөд олон улсын иргэдийн анхааралыг татаж байгаа.

Энэхүү дэлхий дахинд өрнөж буй тэмцээний хамгийн анхаарал татаад байгаа үйл явдал нь D хэсгийн сүүлчийн тоглолтын үеэр Урагвайн шигшээ багийн хөлбөмбөгч Луйс Суарес өрсөлдөгч болох Италийн шигшээ багийн хөлбөмбөгч Жоржо Кьеллинигийн мөрнөөс хазаж олныг шуугиулаад авсан юм. Тиймээс ФИФА-аас түүнд шигшээдээ 9 тоглолт, нийт хөлбөмбөг тоглох эрхийг нь 4 сараар хасч, 80,000 еврогоор торгосон юм. Харин Суарес өрсөлдөгчөө хазсан гэдгээ  өнөөг хүртэл хүлээн зөвшөөрөлгүй гүрийгээд байсан ч эцэст нь уучлалт гуйхаар болсон байна.

Тэрээр өөрийн твиттер хуудсаараа дамжуулан уучлал хүсч бичихдээ “Гэр бүлийнхэнтэйгээ багагүй хугацааг өнгөрүүлсний эцэст миний бие Итали-Уругвайн багийн тоглолтын үеэр болсон зүйлийн талаар ахин нэг эргэцүүлэн бодож, тунгаах боломж олдсон юм. Италийн багийн хамгаалагч Жоржио Кьеллини миний хазсан үйлдлээс болон бие махбодийн зовлон амссан нь үнэн болно. Энэ бүхнийг би сүүлийн өдрүүдэд гарч буй элдэв янзын цуу ярианаас шалтгаалан бичиж байгаадаа ч биш, зөвхөн шигшээ багийнхаа сайн тоглолтонд саад болж, анхаарлыг нь сарниулахгүйн тулд ямар нэг мэдэгдэл хийлгүй өдийг хүрлээ. Тийм учраас миний бие болсон бүх явдалд маш их харамсаж байна. Жоржио Кьеллини болон нийт хөлбөмбөгийн гэр бүлийнхнээс уучлал хүсч байна. Олон нийтэд дахиад ийм явдал гарахгүй гэдгийг амалж байна” хэмээсэн юм. Харин үүний хариуд “хазуулсан” Жоржио Кьеллини  “Бүх зүйлийг мартсан. Би ФИФА-г чамд оногдуулсан шийдвэрээ багасгана гэж найдаж байна” хэмээн бичжээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • za (July 01, 2014 11:31:38 am )

    zooz

  • Soko (July 01, 2014 7:54:19 pm )

    Saurezgui bol Urugvai hol yavahguilde.Mani hun teriig mash saim medered uuchlal guijde

antalya rent a car