antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 30, 2014 2 comments

Шинээр барьж буй автобусны буудлуудад үнэгүй интернет суурилуулна

нийтлэсэн Admin

shine buudalНийслэлийн өнгө төрхийг сайжруулах, иргэдийнхээ ая тухтай амьдрах орчинг бүрдүүлэх үүднээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн нийтийн тээврийн газар, Нийслэлийн авто замын газартай Худалдаа хөгжлийн банк хамтын ажиллагааны гэрээ байгуулан нэгдсэн стандарт бүхий нийтийн тээврийн зогсоол барьж эхэллээ.
Гэрээний хүрээнд гүйцэтгэгч компаниуд Францын “JCDecaux” группээс холбогдох зөвлөгөө тусламжийг аван Улаанбаатар хотын 200 цэгт автобусны буудал, гудамж талбайн байршил заасан чиглүүлэгч, тээврийн хэрэгсэл, такси, метро, дугуйн замын зогсоолын  хүлээлгийн талбайд байгууламж барих юм.
Автобусны зогсоол нь нар салхинаас хамгаалах хамгаалалтын саравчтай, зэвд тэсвэртэй төмрөөр хийгдсэн автобусны чиглэл, буудлын нэрийг тодорхой бичсэн, олон улсын стандартын дагуу халуун цайраар шүршсэн төмөр хийцтэй байх юм.
Мөн мэдээллийн самбарууд нь давхар Say-ray усны хамгаалалттай, тог бага зарцуулдаг led гэрэлтүүлэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан мэдээлэл түгээх аудио төхөөрөмжтэй. Энэхүү төхөөрөмж нь нарны энергиэр ажилладаг нэмэлт зай хураагууртай 5 м радиуст дуу авиаг дамжуулах аж.
Автобус хүлээж буй иргэдэд зориулан 20 минут үнэгүй интернет хэрэглэх wifi төхөөрөмж суурилуулж байгаа юм. 2014 онд 69 автобусны буудал барих бөгөөд 31 буудлыг наадмын өмнө үлдсэнийг нь ирэх наймдугаар сард багтаан ашиглалтад оруулах юм байна.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • УБ иргэн (June 30, 2014 10:55:34 pm )

    Уг нь сайхан сайхан юм хийх л юм,нөгөө вандалууд(зэрлэгүүд,эвдэн сүйтгэгч)нь эвдээд салгаад аваад явчих байлгүй. Ер нь манайд хотжил нэг их зохихгүйдэг ээ,сайхан хээр талдаа хэдэн малаа адгуулаад л тааваараа явж байхдаа таарсан юм. Тэнд эвдэж сүйтгээд ,буулгаад аваад явчихаар зүйл ховор,нэг юм хийж босгочихоод араас санаа зовохгүй амар юм даа.

  • zochin (July 01, 2014 5:07:57 am )

    Batuul darga Ulaanbaatariin uuguul bolohoor unen setgeleesee hotoo saihan bolgoj baina.Odoo 1 tom asuudal ni ene hodoonoos irsen hogshin zaluu humuusiin dund 60 aad onii soeliin dovtolgoo heregtei baina.Huvi humuusiin ariun tsever busdiig hundeleh oron suutsand zov bolovson amidrah hiitiin unaand tsever hirgui bolovson uilchluuleh uilchleh amaa darj haniaj naitaah geh met maash olon zuiliin talaar humuujilolgoh heregtei baina.

antalya rent a car