antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 30, 2014 1 comment

Газар доорх авто зогсоол барих ажил эхэллээ

нийтлэсэн Admin

Баянгол дүүргээс хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах таатай нөхцөлийг бий болгох, газар ашиглалтыг сайжруулах үүднээс 2014 онд дүүргийн нутаг дэвсгэрийн 11 байршилд дээрээ хүүхдийн тоглоомын талбай бүхий газар доорх авто зогсоол болон олон давхар авто зогсоол барихаар төлөвлөөд байна.

Энэхүү ажлын хүрээнд тус дүүргийн 13 дугаар хорооны 9 дүгээр байрны зүүн талд 0.13 га газарт олон давхар зогсоол барихыг иргэд, оршин суугчдын 89.2 хувь нь дэмжсэн тул хуучны тоосгон гараажуудыг буулгаж орчин үеийн шийдэл бүхий гарааж барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах төслийг зарлалаа.

Мөн дүүргийн нэгдүгээр хорооны 67, 68 дугаар байрны дунд, гуравдугаар хорооны 53, 63 дугаар байрны дунд дээрээ хүүхдийн тоглоомын талбай бүхий газар доорх авто зогсоол барих ажил хэрэгжиж эхлээд байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • sanjaa (July 01, 2014 8:14:09 am )

    үнэгүй машин тавиулах юм уу хэн нэгний бизнес л биз би 9-р байранд байдаг хүүхдийн талбайг ухаж барилга барихын тулд доороо граж байриад тэгээд л байшин сууц барих гэж байгаа биз луйварчидаа

antalya rent a car