Монгол бөхийн цолны найрааг эсэргүүцэн зүлэг ногоон дэвжээнээсээ зодог тайлаад нилээдгүй хугацаа үдэж байгаа Монгол улсын даян аварга А.Сүхбат Ардын хувьсгалын 93 жилийн ой Их Монгол улс байгуулагдсаны 808 жилийн ойн баяр наадмаар зодоглох тухай яриа гарч эхэллээ. Аварга өөрөө хэлээгүй ч түүний ойр тойрныхон болоод шавь нар нь түүнийг энэ жилийн наадамд зодогдож магадгүй хэмээн хэлжээ. Монгол түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн хүчит бөх маань эргээд зүлэг ногоон дэвжээнээ гараасай гэсэн хүсэлтэй хүмүүс олон байгаа нь үнэн. Тэрээр нэгэн цагт А.Сүхбат аварга “Монгол бөхийн шинэчлэл хийгдээд, найраагүй сайхан болбол барилдаж яагаад болохгүйг гэж. Манай нэгэн үеийн зургаан залуу заанууд тэр үедээ үнэхээр шуугиулж байжээ. Бөх рүү ард түмнийг хошууруулах, бөхөд хорхойтой болгоход нөлөөлсөн. Бид зургуулаа эргээд барилдсан ч болно. Би бол хоёр сар бэлтгэл хийхэд л барилдахад бэлэн болно” гэж ярьж байсан удаатай.
Эх сурвалж: Шуурхай. мн
Холбоотой мэдээ
-
hghjyg (June 30, 2014 10:52:10 am )
2-3 l daBna sh dee yasan uchir meddegui ym be
-
Anonymous (June 30, 2014 11:04:57 am )
одоо Сүхбат аваргын барилдааныг үзье гэж хуйлрах хүмүүс байхгүй байлгүйдэ. цаг цагаара байдаг хойно хурц барилдаантай олон залуучуудаа дэмжиж үзэх байх. тэгэд ч эр хүний ноён нуруугүй олон хүүхэнрүү гүйсэн амьдрал нэр хүндийг нь унагаагаад хуучны аварга биш болсоон.
-
ээ (June 30, 2014 12:04:08 pm )
цагийн юм цагтаа л гэдэг одоо барилдана гэж юу байхав дээ,бөхийн холбооны явуургүй ажиллагаа,хүний нэр төр гавъяаг үнэлээгүй нь л зодог тайлуулсан гэж боддог,допинг энэ тэрийг нь мэдэхгүй юм аа,худлаа байх аа,ямар ч л байсан хөдөлмөрлөсөн хүн амжилтанд яаж хүрдгийг л энэ аварга харуулсан залуучууд ингэж хөдөлмөрлөх л ёстой
-
Зочин (June 30, 2014 2:40:21 pm )
Buh medehgui baij uzdeggui baij hudlaa komment bichih yum. Herev barildval aviyas medremj hoyorooroo ulhun naad tal ni 5 davchihna.
-
Do (June 30, 2014 2:45:56 pm )
Darhan avarga tsoltoi bolchood ingej bgaan 2 hulhi gar.
-
Зочин (June 30, 2014 4:17:41 pm )
Энэ жилийн начны найраа 500 сая гарсан гэж интернэтээр саяхан бичээд байсан. Их мөнгөний сургаар нөгөө хэдэн харимал аварга, арслан, заанууд чинь энэ жилийн наадмыг ганц сайн жонхууруулах нь дээ. манай аварга чинь жинхэнэ бизнес сэтгэлгээтэй хүн учраас биеийн амарыг хараад бизнесийн ажлаа хөөгөөд барилдахаа больсон болохоос нээх айхтар гомдож барьсан юм байгаагүй байхаа….Мөнгөө гэж хүчтэй эд шүү…..
6 Comments