Энэ жилийн баяр наадмаас эхлэн анх удаа Railbus буюу төмөр замын автобус Хүй долоон худаг руу тээвэрлэлт хийхээр болсон юм. Төмөр замын автобус нь ирэх сарын 10,11,12,13-ны өдрүүдэд Дүнжингарав худалдааны төв, Дунд голын зогсоолоос ”RAILBUS” Хүй 7 худаг руу зорчих бол Давааны өртөөний төмөр замын буудлаас Морь барианы газар хүртэл том оврын 5 автобус наадамчин олонд “үнэ төлбөргүй” үйлчилнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр, наадмын үеэр хурдан морь барианы “Хүй долоон худаг” хүрч үйлчлэх автобусаар зорчих жишиг үнэ
№ | Чиглэлийн нэр | Тээврийн хэрэгслийн төрөл | Зорчих үнэ /төгрөг/ | |
том хүн | хүүхэд | |||
1 | Хүй долоон худаг-Офицерүүдийн ордон | Бага багтаамжийн автобус | 1000 | 300 |
2 | Хүй долоон худаг-7 буудал | Бага багтаамжийн автобус | 1000 | 300 |
3 | Хүй долоон худаг-III, IV хорооллын эцэс | Бага багтаамжийн автобус | 700 | 300 |
4 | Хүй долоон худаг-5 шар | Бага багтаамжийн автобус | 700 | 300 |
5 | Хүй долоон худаг-Ханын материалын комбинат | Бага багтаамжийн автобус | 700 | 300 |
6 | Хүй долоон худаг-Төв цэнгэлдэх | Их багтаамжийн автобус | 800 | 300 |
7 | Хүй долоон худаг-Давааны өртөө | Их багтаамжийн автобус | Үнэ төлбөргүй |
Холбоотой мэдээ
Comments are closed.