Яг одоо Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүн Х.Баттулгыг яаралтай дуудан уулзаж байгаа билээ. Тэдний уулзалт эд өрнөж байгаа бөгөөд Ерөнхийлөгчийн зүгээс “Ард иргэдийг үймээн самуунд өдөөн турхирч болохгүй, аль болох асуудлыг эвээр шийдэх хэрэгтэй.
Нэвтрүүлгэг хийж болно, гэхдээ үймээн самуунд дуудаж болохгүй” гэсэн үнэтэй зөвлөгөө өгч байгаа гэнэ. Ингэж ерөнхийлөгч ард түмний эв нэгдэлийн бэлгэдэл гэдгээ батлан харуулж байна.
Учир нь шуугиан тариад байгаа “100-н чухал сэдэв” нэтрүүлгийг үзсэн иргэд Төмөр замын нарийн царигийг ихээхэн эсэргүүцэж байгаа билээ. Энэхүү нэвтрүүлэг дээр УИХ-ын зарим нэр бүхий гишүүд, төрийн өндөр албан тушаалтангуудыг “хятадын эрлийз” хэмээн цоллосон бөгөөд тэднийг нэн даруй төрийн сэнтийнээс буулгахад уриалсан юм. Мөн ” бид Түвдүүд шиг өөрийгөө шатааж гэнэн аргаар тэмцэхгүй, өөр аргаар тэмцэж эсэргүүцлээ илэрхийлнэ” хэмээх утга санааг гаргасан. Нийгмийн дунд сөхөгдөөд байгаа улс орны тусгаар тогтнолтой хамаатай энэ асуудалд ихэнхи иргэд ийнхүү хүч хэргэлэх арга замыг сонгоод байгаа юм. Тэр ч байтугай зарим нэгэн олны танил хүмүүсч өөрийн үзэл бодлоо илэрхийлэн иргэдийг жагсаал цуглаанд уриалан дуудаад байгаа. Тухайлбал залуу жүжигчин Б.Тамир цахим хуудсаараа дамжуулан “УИХ-ын 76 гишүүн рүү залгаж, эсэргүүцлээ илэрхийлье. Зүгээр сууж чадахгүй шүү. Үндэсний аюулгүй байдал улс эх орон байна, үгүй ядаад үр хүүхдээ боддоггүй юм уу. Энэ муу сайнууд ойлгодоггүй юм бол эхнэр хүүхдийг нь мэддэг бол хэлж ойлгуулах юмсан. Эсэргүүцэж байна” гээд залуусыг бослогод уриалаад амжсан.
Ерөнхийлөгчийн хэлж байгаагаар аливааг заавал хүч хэргэлж биш, зөв аргаар эсэргүүцэх нь мэдээж зөв. Зөөлөн нь хатуугаа иднэ гэсэн үг байдаг шүү дээ. Арай гэж гурван саяуулаа болж байгаа бид өнөөдөр нэгийгээ “хужаа” хэмээн дуудаж “ална, тална” дээрээ тулж байгаа нь буруу. Монгол Улсын Үндсэн хуулинд ” үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ёстой” гэдэг ч “ард түмнийг шашин шүтлэг, гарал угсаа, нас хүйсээр нь ялгаварлан гадуурхаж болохгүй” хэмээн бас заасан байдаг. Тиймээс цөөхөн монголчууд бид өөр хоорондоо тэмцэлдэж, өрөөл бусаддаа өгөөш болж огтхон ч болохгүй. Хоёр том гүрний дунд орших манай оронд аливааг хүчээр, уураар, муйхараар шийдэхээс илүүтэйгээр эв эеээр, зөв бодлогоор, ухаанаар шийдэх нь чухал байгаа юм. Энэ мэтээр өвөр зуураа тэрсэлдээд байвал цөөхөн монголчууд бид улам цөөхүүлээ болж, хүчгүй хүнгүй улс орон болон хувирна. “Монголчууд бид эвтэй байхдаа хүчтэй” гэдэг сонгуулийн уриа төдий боловч үнэн үг. Хэрвээ бид хоорондоо “шуудайнд хийсэн үхрийн эвэр” шиг тэрсэлдээд байвал хэн нэгний олз болоход бэлэн. Нөгөө талаас гадны улс орнууд ч манай дотоод байдлыг ажиж байгаа. Гэтэл нэг нэгийгээ” хажуу”-гаар нь дуудаад л тэрсэлдээд байвал тэр хэрээрээ манай орны нэр хүнд, аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй. Тиймээс хүчээр биш асуудлыг ухаанаар шийдэх цаг ирээд байна Монголчуудаа. Ард түмэн нарийн царигийн асуудал, Газрын тухай хууль, долларын ханшийн өсөлтийг эсэргүүцэх нь зүйтэй. Гэхдээ дайрч давшлах уураар биш саруул ухаанаар сэтгэх цаг бидний өмнө ирээд байгаа юм.
“Би монгол хүний саруул ухаанд итгэдэг ” С.Зориг
Эх сурвалж: www.times.mn
Холбоотой мэдээ
-
Лүндэн (June 26, 2014 1:38:08 pm )
Энэ ерөнхийлөгч ерөөсөө л ерөнхий л хүн өөрөө хятадын 7 тагнуулын бүлэг байна энэ тэр гээд 94 онд УИХ -г орхиж,Айбекс-Молом 99 жил гээд МоАХ жагсаад л өлсөөд л тэднийтүрүүнд явсан та нөхөд ардаа явсанаа мартаад эв нэгдэл яриаад энэ чин юу гэсэн үг вээ.8 замын төгсгөлд буюу манай хилээс нааш 10-280км -н дотор Чайна Таун гээч хот босоод тэр хотоос нааших нь монголын газар гэх өдөр энэ ерөнхийлөгч энэ УИХ байх уу? үгүй юу бид Хиагтын хил дээр Үнэн алдартаны сүм түүнээс цааших нь ОРос орон гэдэг 21онд манай 400 мортой сэлэм далайсан эрс оросын Хиагтыг Гамингаас чөлөөлсөн юм бишүү.Нэгэн цагт цагаан хэрэмнээс нааших монголын газар байсан гэдэг шиг санаад байх юм.Одоо эрлээ ч билүү 8 шавар байшин замын үүдийн өдөөс харсан нэг юм байдаг л байсан одоо том хот ваа цус найман замаар хятад ажилчин нэртэй цэрэг ороод ирхэд бид яах юм Зүүн баянгийн ЦА будаа л шүү дээ гэж бодохоор,,,,
-
bs (June 26, 2014 2:16:01 pm )
elbegdorj nowsh dugai zailaach erh barigchid archaagui aed timniig doromjilj bhd odoo mongolchuud uuruur temtseh heregtei
-
Ard (June 26, 2014 2:20:38 pm )
Vnen yam yarisan. Battulga . Erenhiilch gyai hudlaa eb negdel yarisan hvn l bhiin tvvhee ergej haraachee. Battulgiig demjij bna
-
шударга монгол (June 26, 2014 2:37:56 pm )
Манай ерөнхийлөгч буруу ойлгосон бололтой. Эсвэл албаар буруу ойлгоод байна уу? Тэр нэвтрүүлгийг үзсэн.Хэнийг ч жагсаал цуглаан, тэмцэлд уриалаагүй Баттулга гишүүн өөрийн санаа бодлоо илэрхийлсэн. Яагаад УИХ-ын гишүүн нэг монгол хүн өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж болохгүй гэж.Аж үйлдвэрийн парк байгуулах гэээд байхад хажуугаар нь олон салаа төмөр зам тавиад түүхий нүүрс зөөх гээд байнаа. Энэ чинь Монгол улсын ирээдүйд хортой, хөгжихгүй гэдгийг ярьсан шүү дээ. Түүнээс биш 2008 оны 7сарын 1-нд Элбэгдорж тань шиг Сүхбаатарын талбайд жагсая гээгүй шүү. Таны тэр жагсаалын үр дүн юу болсон билээ. Бодоорой. Ард олон маш ухаантай шүү.
-
зочин (June 26, 2014 2:54:31 pm )
еронхийлэгч тэгвэл ард тумэн санаа бодлоо энэ цахим хуудсаар илэрхийлээд байгааг уншиж танилцаад олонхын бодлоор асуудлаа шийдвэрлээч энэ чинь бид бухэн тайван замаар тэмцэж байгаа илрэл дундыг бариад харин ч асуудлыг улам туйлшруулаад байна шуу!!! еронхийлогчоо
-
зочин (June 26, 2014 2:59:44 pm )
Баттулга сайдын зөв тэр нэвтрүүлгийг үзээд арай чдээ гэж бодож сууна хичнээн жил АН-ыг дэмжив дээ Алтанхуяг гэж нөхөр юм хийж байгаа дүр үзүүлэн цаагуураа маш муухай зүйл хийж байгааг сая л олж мэдлээ. үнэхээр эсэргүүцэж байна эрдэмтэн мэргэдийнхээ үгийг сонсооч
-
энхжаргал (June 26, 2014 3:51:33 pm )
баттулгыг дэмжиж байна
-
unshigch (June 26, 2014 4:50:02 pm )
Battulga gishuuniig demjij bnaa. ard tumenteigee negdeed uragshaa
-
Anonymous (June 26, 2014 5:53:47 pm )
Battulgiig demjinee medeejeer youm shuudee
-
Anonymous (June 26, 2014 7:11:14 pm )
Эрхэм ерөнхийлөгч маань нарийн төмөр замаар нүүрсээ түүхийгээр нь ашиг багатай зөөмөөр санагдаад байгаа юм байна л даа, уг нь Баттулга Дорноговьд үйлдвэр бариад нэмүү өртөг шингээж дараа нь арай үнэтэй зарсан нь дээр л гээд байгаа юм шиг байх юм даа Энэ дарга нарын толгой тархи нь ер нь юу гээч нь болоод байнаа бүр ойлгоход бэрх боллоо шүү
-
ZochinIrgenn (June 26, 2014 11:59:48 pm )
Tiimee mongolchuudaa nariin tsarig gazriig gadaadiin ircend tyreeclyylex,omchlyylexiig exergyytsej bga n diilenx ard tymnii mass shuu.gexdee ene asyydlaa yxaalgaar diilenx ard tymnii canaliig abax ectoi. Eronxiilogch bolon 76 giin canalaar shiidyylmeergyi l bn mongolchyydaa
-
ZochinIrgenn (June 27, 2014 12:01:09 am )
Battylgiig demjij bn.
-
Anonymous (June 27, 2014 9:19:17 am )
нэмүү үртүг шингэсэн бүтээгдэхүүн дэмжиж бна
-
zochin (June 27, 2014 9:29:38 am )
ene yum bicheed bga uls battulgin hvmvvs bololtoi
-
zochin (June 27, 2014 3:52:34 pm )
Elbegee yeronhiilogchoo chi nuguu 7 sariin 1nii uil yavdlaa sanaad ooroo yeronhiilogch bolchihson bolohoor ner hundee unagahguin tuld ard tumnii eviin belgedel ene ter chini yu gesen ug ve.
Bitgii hudlaa zali gargaad bai. Chamaig bid songoogui sh de. Chi ooroo avilgalaar huuramchaar garch irsen biz de. Chamaig hen ch songohgui sh de. Chi teriigee medeh uu. nohoin gulug ch toohgui sh de. Yeronhiilogch bolson chini yamar az ve.
Amjilt husiy -
zochin (June 27, 2014 3:57:21 pm )
Battulgiig demjihgui bn. Humuusiig boslogot urialan duuddag nuhud chini ardchilsan namiin humuus baisan sh de. ter 7 sariin 1 nii gol buruutan ni odoo ene turiin undur alban tushaald suuj bn sh de. Mongolchuudaa ene aiamar yeronhiilogchiig suudlaas ni mult tataj hayaya. Ter 5 hunii ami nasiig avch odchood odoo yu geed bga hun be. Neeh bileg temdeg yarisan hun. Chinii saihan ulin dongosohiig odoo hen ch sonsohgui ee
Hurdan 17 on boloosoi. Hurdan zailaasai Elbegee gedeg hujaagiin erliiz huniig manai yamar teneg humuus ni songoson yum boloo. Ee chaavaas -
иргэн (June 27, 2014 4:49:25 pm )
шударга Монголыг дэмжиж байна. Нээрээ нэг гууц бичлэгийг санаж байна. тэр нь бас л нэг өрөөний буланд бичсэн юм шиг байсан. та бүхэн санаж байна уу. Миний монголын ард түмэн гээд л би гараад хошгируулаад өгье гэж байсныг…………Баттулга арай өөр юм ярьсан шүү. Могнолын ард түмнийг буруу ойлгодог гэж доромжилж болохгүй. Харин ч их сайн ойлгож байгаа гээд бодчих. Одоогийн хүүхдүүд бол та биднээс илүү ойлгоно.
17 Comments