Монголчууд нүүрсээ БНХАУ-д нарийн царигийн төмөр замаар зөөх нь үндэсний аюулгүй байдалд заналхийлэл авчирч магадгүйг илэрхийлсэн нэвтрүүлэг өнгөрсөн амралтын өдрүүдэд хэд, хэдэн телевизээр цацагдав.
-Та Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгчийн албаа өгсөн гэв үү. Ямар шалтгаанаар тэр вэ?
-Дөрвөн жилийнх нь хугацаа дууссан. Яахав, энэ албанд ажиллахдаа уул уурхайн салбарынхны итгэлийг дааж ажиллахыг хичээсэн. Хичээл зүтгэл маань ч гэсэн талаар болоогүй болов уу. Салбарынхаа төлөө явсан учраас Хятадын урвагчаар дуудуулах шиг боллоо. Одоо Геологи, уул уурхайн мэргэжлийн инситутын ерөнхийлөгчөөр ажиллаж байна.
-Амралтын өдрүүдэд хэд, хэдэн телевизээр гарсан “100 чухал сэдэв” нэврүүлгийн талаар асууж тодруулах зүйл олон байна. Ингэхэд та хэний “бууны нохой” болчихов оо?
-Хэний бууны нохой болсноо ч ойлгоогүй. Би бол жирийн нэгэн уул уурхайн инженер хүн. Насаараа л энэ салбарт ажилласан. Улстөрч биш, улс төрд далд байдлаар ч гэсэн оролцдог хүн биш. Го.Бадарч гэдэг сэтгүүлч сарын өмнө нарийн царигийн төмөр замын талаар ярилцлага авъя гэхээр нь очсон.
Тэгсэн Х.Баттулга гишүүнийг давхар дуудчихсан байсан. Бид хоёрын хувьд үзэл бодлын зөрүүтэй санал байсан учраас бага зэрэг маргалдсан. Гэтэл нэвтрүүлгээр юу, юу гэж ярьсныг гаргалгүйгээр зөвхөн намайг доромжилсон хэсгийг нь монтажлаад оруулчихсан байна лээ.
Намайг олон түмний өмнө дэндүү их доромжилж, дайсан мэт болгож харууллаа. Ёстой нөгөө эх орноосоо урвасан, дайсны тал юм шиг харагдуулсан байна. Тэгвэл бодит зүйлийг хэлье. Юу ярьсан гэхээр Монголд нарийн царигийн төмөр зам хэрэгтэй. Нүүрсээ борлуулахад өртөг зардал нь бага гэдэг утгаараа нарийн төмөр зам эдийн засгийн хувьд үр өгөөжтэй гэж л ярьсан.
Үүнийг би ганцаараа яриад байгаа юм биш. Уул уурхайн салбарынхан бүгд л ярьж байгаа. Мэргэжлийн бус болоод энэ талын нарийн мэдээлэлгүй хүн бол Д.Дамба ёстой нэг урвагч юм байна гэж ойлгох байх даа. Мэдээлэлгүй хүнд сөрөг байдлаар ойлгуулж толгойг нь угаах ажиллагаа боллоо гэж бодож байна. Үүнд харамсч байна.
Уг нь Го.Бадарч гэдэг сэтгүүлчийг шударга, ардчиллын төлөө явдаг гэж бодож байсан юм. Гэтэл нөгөө өөрсдийнх нь хэлдгээр өөрөө бууны нохой юм биш үү. Ярьсан зүйлийг нь гаргалгүй элдэв монтаж хийгээд сөрөг дүрд тоглуулчихсаныг нь хараад тэгж хэлэх байна. Миний хувьд хохироод байгаа юм алга. Гэхдээ хүний нэр хүндийг ингэж зохион байгуулалтаар унагаж болохгүй.
-Хуулийн байгууллагад хандах уу?
-Хандаад ч яах билээ. Эмзэглээд байгаа юм алга. Би худал яриагүй, булхай хийгээгүй. Үнэн зүйл ярьсан. Эдийн засаг, техникийн талаасаа нарийн царигийн төмөр зам хэрэгтэй гэж ярьсан. Түүнээс биш ОХУ-ын төмөр замыг үгүйсгээд байгаа юм алга. Засгийн газраас УИХ-д нарийн царигийн төмөр зам барих төсөл өргөн барьсан юм билээ.
Түүнийг нь эсэргүүцсэн нэвтрүүлэг хийх гэсэндээ надаар туг тахиж гаргав уу гэж харж байна. Эцсийн дүндээ Д.Дамба гэдэг хүн улстөрч, эрх мэдэлтэн биш. Нарийн цариг төмөр тавина гэж шийддэг удирдлага нь ч биш.
Ямар ч уул уурхайгүй, зөвхөн мэргэжилтний хувьд нарийн царигийн төмөр замын гарах зардал бага гэсэн тооцоо байгааг л ярьсан. Ийм байтал тэр улс төрч эрхэм яагаад надтай тэмцэлдээд, элдвээр доромжлоод байгааг нь ойлгохгүй юм.
-Та хэн нэгний өмнөөс ярьдаг юм биш биз дээ?
-Би хүний өмнөөс ярьдаг. Гэхдээ Монголын уурхайчдын өмнөөс ярьдаг. Хэн нэгэн улстөрчийн өмнөөс ярьдаггүй.
-Нэвтрүүлгээс харахад найман аймгаар дамжаад нүүрсээ цөлмөөд дуусах юм биш шүү. Хятадын бодлого нь тийм юм гэж харагдаж байна лээ?
-Мушгиж гуйвуулсан учраас тэгж ойлгогдох нь аргагүй. Ер нь Монгол Улс зөвхөн Хятад руу нүүрсээ нийлүүлэх гэж байгаа юм биш. Хятадаар дамжаад далай руу гармаар байна. Хоёр том гүрний дунд хавчуулагдчихаад тэдэнтэй л харилцана гэж таарахгүй. Нөгөө талаас Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэж бий.
Хэрэв тэр хүмүүс нь нарийн царигийн төмөр зам аюулгүй байдалд хортой гэж үзвэл болиулчих боломж нь байна. Түүнээс биш нарийн цариг гээд цээжээ дэлдээд суугаад юм алга. Мэргэжлийн хүний хувьд ашигтай гэсэн саналтайгаас өөр цаашгүй. Яагаад гэхээр уул уурхайн бүтээгдэхүүн өөрөө заавал тээвэр шаарддаг. Үүнийг бага зардлаар хэрэглэгчид хүргэх арга нь далайд гарцгүй орны хувьд төмөр зам юм.
-Хэрэв нарийн царигийн төмөр зам тавьчихвал нүүрсээ шавхаад дуусах юм биш биз. Манай улсын нүүрсний нөөц хэр баялаг юм бэ?
-Монгол бол асар их нөөцтэй. Геологчидын урьдчилсан таамагласан нөөцөөр 170 гаруй тэрбум тонн нөөцтэй. “Тавантолгой”-г барьж идэхгүй нүүрстэй гэдэг. Тэр нь ердөө зургаан тэрбум нөөц шүү дээ. Түүний хажууд 170 тэрбум тонн нөөц гэхээр их байгаа биз. Өнөөдөр дэлхий дахинаа нүүрс хэрэглэж эрчим хүчээ үйлдвэрлэж байгаа.
Гэхдээ удалгүй үүнээс татгалзаж эхлэхээр байна. Бүр татгалзаад ч эхэлчихэж. Магадгүй нүүрсийг түлшний зориулалтаар хэрэглэдэгийг 20 жилийн дараа болихыг үгүйсгэх арга алга. Өнөөдөр шинжлэх ухаан, технологийн хандлага нь тийм байна. Тэр хүртэлх хугацаанд жаахан нүүрс гаргаад мөнгөтэй болж улс орны эдийн засгаа яагаад дээшлүүлж болохгүй гэж.
Хэрэв шинжлэх ухаан хөгжөөд ирэхээр 20 жилийн дараа бидний нүүрсийг хэн ч авахгүй байж магад. Түүнээс биш гялгар уутанд элс хийгээд гоожуулж байгаа мэт цөлмөөд дуусна гэж ойлгож болохгүй. Ийм арчаагүй аргаар илэрхийлж таарамгүй байгаа юм.Эцсийн дүндээ бид баялгаа боруулж амьдрахгүйгээр өөр яаж амьдрах юм бэ. Үүнийг улстөржүүлэх нь онцгүй байна.
-Үнэхээр найман газраар нүүрсээ тээвэрлэхээр байгаа юм уу?
-Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн төсөлд тийм найман чиглэл байхгүй. Говь-Алтай, Ховд аймгаас нүүрс тээвэрлэнэ гэж бичээгүй байсан. Зөвхөн Гашуунсухайт, Бичигт, Замын-Үүд гэсэн хэд, хэдэн газрыг нэр заасан байна лээ. Ийм байхад дэндүү гуйвуулах юм даа.
Хэрэв манайх өргөн царигтай байгаад Хятадын хил дээр нүүрсээ буулгаад тээвэрлэе гэвэл байгаль орчин, эрүүл ахуйн хувьд дэндүү их эрсдэлтэй. Өнөөдөр Гашуунсухайтын наана байх “Цагаан хад” гэдэг газар нүүрсийг буулгаад эргүүлэн тээвэрлэж байна. Тэнд хүний эрүүл мэнд, байгаль экологи туйлдаж байгаа шүү дээ. Дээрээс нь нүүрсийг нэгээс дээш удаа ачиж буулгах юм бол чанарын алдагдалд ордог.
-Хэрэв нарийн царигаар нүүрсээ зөөлөө гэхэд Монголын эдийн засаг ямар хугацаанд эргээд сэргэх юм?
– Засгийн газар энэ жил 30 сая нүүрс гаргана гэж зарласан. Дараа жилээс эхлээд 50 сая гаргана гээд мөрийн хөтөлбөрт нь бий. Ерөнхий сайд БНХАУ-д айлчлахдаа ойрын 10 жилд нэг тэрбум тонн нүүрс нийлүүлнэ гэсэн гэрээ хэлэлцээр хийчихсэн. Гэрээ хэлэлцээрээ биелүүлэхийн тулд тээврийн оновчтой систем хэрэгтэй байгаа юм.
Нөгөө талаас хяналтгүй нүүрс явчих юм шиг яриад байна. Монгол Улс хилийн цэрэг, гаалийн байгууллагатай. Бүгдийг жигнээд хянаад гаргана. Юу гэж усны урсгал шиг явуулах юм бэ. Асуудалд бодитой л хандмаар байгаа юм даа.
-Хамгийн гол нь хятадууд өөрсдөө нүүрсний асар их нөөцтэй гэдэг шүү дээ. Ийм байхад манай улс нүүрсээ нийлүүлэх хэрэг байна уу. Эдийн засгаа бодоод нийлүүлэх шаардлага гарах ч дараа нь ямар нэгэн байдлаар хамааралтай болчих вий?
-БНХАУ нь манайхаас илүү их нөөцтэй нь үнэн. Асар их нөөцтэй. Гэхдээ жилд хэдэн тэрбумаар нүүрс хэрэглэдэг улс. Дэлхийд хамгийн их нүүрсний хэрэглээтэй орон. Хэрэгцээнийхээ 80 хувийг өөрсдөө хангадаг. Үлдсэн 20 орчим хувийг гаднаас авч байна. Ингэхдээ бас ганцхан манайхаас аваад байгаа юм биш.
Казахстан, Авсрали, ОХУ, Индонез гээд олон орноос авч байгаа. Үүнийг улстөржүүлэх ямар ч шаардлагагүй л байхгүй юу. Ер нь нэвтрүүлгээс харахад зарим хүнийг юуны талаар ярьж байгааг нь хэлэлгүйгээр яриа авчихсан юм биш үү. Тэгж ажиглагдаж байна лээ. Б.Лхагвасүрэн гуай бид хоёр найз.
Тэгэхэд мань хүн “Юу яриад байгаа юм бэ. Би заваан юм ярихгүй” гээд юуны талаар ярьж байгаа нь хүртэл бүрхэг юм билээ. Энэ мэтчилэн элдэв цуглуулгатай хярамцаг шиг л нэвтрүүлгээр хүний нэр төрд халдаж таарамгүй гэдгийг онцлох байна.
Д.Болормаа
Холбоотой мэдээ
-
ганаа (June 23, 2014 11:19:38 am )
насны эцэст хэдэн халтар төгрөгөөр нэр төрөө худалдах ямар хэрэг байсийм бол???
-
нар (June 23, 2014 11:48:14 am )
Нэвтрүүлгээр та үр хүүхэдтээ юу гэсэн тийм гэсэн.тэгээд гэсэн чинь үгүй яахав дээ.өнөөдөр хэцүү байна гэсэн утга бүхий хариулт өгсөн шүү дээ.хойч үе нь үр хүүхэд нь яасан ч хамаагүй өөрөө л өнөөдөр энэ насандаа гэдэс цатгалан явья гэдэгтээ утга нийлээд байгаа биз дээ.
-
Гуцваа (June 23, 2014 2:53:39 pm )
Уурхай гэдэг чинь заавал хүний дургүй хүргээд байх юм. Цаана нь улс орон гэдэг юм байгаа биз дээ. улс орон гэдгийг Монголчууд бид л юм байгаа биз дээ. Ухаж болно зарж болно эсэргүүцэх юм алга лдаа харин цаашдаа нийт ард бидэнд аюултай бөгөөд ашиггүй бол тэр рүү зүтгээд байх шаардлагагүй биз ээ. Дамба өөрөө чгэсэн монгол хүн бол бодмоор юм Ер нь одоо бас ямар юмных нь ерөнхийлөгч болчихоо вэ? Гадна дотныхны шүлсээ гоожуулсан үхээрүүдийн чинь өгсөн мөнгө бас хүрэхгүй байна уу?чамд. Энэ удаа ч биш ерөөс зөвхөн уурхай гэсэн дургүй хүргэсэн собак байгаа юм. улс орон ганцхан уурхай уурхайчид хоёроос л бүрдээд байна уу? Одоо зайлаад хужаа руугаа тонил СДА минь
-
-
Додоо (June 23, 2014 12:09:34 pm )
Энэ хулгайчтай, ардчллын анхны жилүүдэд, төрийн байгууллагад хамт шахуй ажиллаж байхдаа асар их шуналтай, мөнгө хийхийн тулд ,хэнтэй нийлж, юуч хийхээс сийхгүй эр юм байна гэдгийг мэдэрсэн нэгэн. Тэр үед, Төрийн Хянан Шалгах хорооны томоохон дарга, манай энэ Дамба нөхрөө бүү хэл, эх орон газар шороогооч зарж идэж мэдэх нэгэн шүү гэж байхыг сонсоод дотроо гайхаж байж билээ. Боловсон хүчнээ мэднэ гэж энэ л байх даа. Үнэхээр түүнээс хойш ажиглаад байхнаа нэг л биш байсан шүү.
Ашгүй төрийн зэйлж Гаалийн Баатарын үед хамгийн ашигтай мест гэгддэг Сэлэнгийн гаалын даргач болол уу? яалаа.Ямарч байсан төрийн нэрээр хяналт тавьдаг ажлаас нь зайлуулж чадсан юмдаг. Хэдэн жил сураггүй байсан шуналт эр маань мөнгө үнэртсэн уул-уурхай дагаад
” ЭХ ОРОН ХЭРЭГГҮЙ, МӨНГӨ ХЭРЭГТЭЙ” гээд үнэн дүр төрхөөрөө “ШУНАЛТ” царайлаад эх оронч нөхдүүд хүү минь “УРВАГЧ, ХУЛГААЧ”, нүгэлт, юуч хийхээс буцахгүй өлөн харцаар хараад ХУЦАЖ байх юм. Эх орноосоо уравсан бүхнийг “УСТГАХ” хуультайсан биш бил үү? МОНГОЛ чинь -
zochin (June 23, 2014 12:24:34 pm )
MOLOMOO UHVEL TAARNA GEDEG SHIG UG TAND TOHIRNO
-
Зочин (June 23, 2014 4:13:04 pm )
Энэ хүн харваас эрлийз юм биш үү? Энэ хүн уг нь хангалттай цалинтай баймаар юм. Цадахгүй л байгаа юм байна даа. Бурхан шийтгэх байлгүй дээ. Эх орноо гоожуур шиг болгох гээд байгаа хүмүүсийг.
-
Сүхбаатар (June 23, 2014 11:18:21 pm )
Үхсэний уурхайчдын өмнөнөөс ярьдаг юм бэ хуцдаг муу хав бэ ? Уул уурхайг атгасан хэдэн луйварчдийн бөгс долоогч л байхгүй юу даа
-
mongol (June 24, 2014 1:23:12 pm )
tseverhen nevtruuleg hiij boldoggui ym baihdaa
-
ffff (June 24, 2014 1:51:00 pm )
гадаад иргэдэд монгол оронд хичнээн хоног суусан байсан ч газрыг олгох, эзэмшүүлэхийг хэзээ ч яасан ч зөвшөөрч болохгүй. юун 183 хоног вэ? өчигдөр мэдээ үзэж байсан чинь нэг авгай “бид 6 жил амьдарсан газраа өмчилж авч чадахгүй байхад хятадын нэг компани орж ирээд хэдэн зуун га-г хашаалж аваад биднийг хөөж, хашааг маань буулгаж нураалаа. бид газартай болохын тулд охидуудаа хятад хүнтэй гэрлүүлэх ёстой юм уу? яагаад хятад компани ийм амар хялбараар ийм том газрыг ийм богино хугацаанд өмчилж авч байхад, бид монгол улсын иргэд байж жоохон газраа авч чадахгүй 6 жил болж байх ёстой юм бэ?” гэж байна шд. бас шинэ хуулиар монгол улсад бүртгэлтэй хуулийн этгээдэд газар олгоно гэнээ. хятадын, гадаадын ямар ч компани улсын бүртгэлд бүртгүүлэхэд л хуулийн этгээд болчихно шүү дээ. би нэг л юмыг гайхаж байна. яагаад монгол эрчүүд маань ийм аймхай хулчгар, нийгмийн идэвхгүй юм бэ? өөрийнх нь амьдралыг, үр хүүхдийнх амьдралыг хэдхэн хүн шийдэх гэж байхад сүх далайтал үхэр амар гэгчээр өнөө маргаашын хоолоо л бодсон богино бодолтой болчихсон байна. ядаж сонгуулиа ч өгчих сэтгэлгүй, идэвхгүй. өөрөө сонгуульд оролцоогүй байж эрх баригчдыг шүүмжилнэ. намын жагсаалтаар гаргахыг хэн ч эсэргүүцээгүйгээс одоо хэн хэн төрд гарсныг хар л даа. наранхүү, номтойбаяр мэтээс эхлээд… гутармаар… залуусаа идэвхтэй бай л даа. үхэхээсээ өмнө тэр үед би ийм зориг, тийм идэвх гаргасан бол энэнээс дээр амьдарч болох л байсан даа гэсэн харамсалтайгаар нүд анихыг хүсэж байна уу? үнэхээр хятадын газар нутаг болчихвол улс орноо худалдаж олсон мөнгө чинь мөнгө биш болно. дурын хятад чамайг алаад, мөнгийг чинь дээрэмдэх, ээж эгч эхнэр охиныг чинь хүчирхийлэхэд чи хэнд ч хандах эрхгүй, хэн ч чиний үгийг үг гэж тоохгүй, чиний амь нас ямар ч үнэ цэнэгүй болно. үхсэн ч үр хүүхэд чинь ясыг чинь булах газаргүй үлдэнэ гээд бод доо. хэрвээ энэ хууль батлагдвал хятад хүн чамайг юу ч гэж гүтгэх гүжирдэх, буруутгасан ч хятадын зөв болж л дуусах болно. муу амьдрахаар сайн үх гэдэг юм. шинжан уйгар, төвдүүд шиг болохыг хүсэж байна гэж үү?
-
зочин (June 24, 2014 5:38:12 pm )
Дамбаа чи уү хийж байнаа галзуураагүй биз уурхайчдын өмнөөс гэнэ цөөн хэдэн уурхайчдын хоолны мөнгийг олохын тулд бүхэл бүтэн монгол үндэстнийг устгах зориг чамд яаж байдаг байнаа залуусаа энэ хүн хойшид монголд байхгүй гэж бодоод ийм зүйл хийж байгаа байх нь хоёр их гүрний хооронд байдаг хохь чинь гэж ярьж байгаа үм даа эцэг өвгөдийнх нь сүнс боож үхэж байгаа байхдаа
-
зочин (June 24, 2014 5:40:30 pm )
Энэ засгаар удирдуулмааргүй байна энэ ерөнхийлөгчөөр удирдуулмааргүй байна одоо яах вэ ард түмээн
-
zochin (June 24, 2014 8:14:00 pm )
Төрийн ч бай,олон нийтийн ч бай байгууллагын удирдлагад гарсан, алива бүлэг хүмүүсийн өмнөөс ярих эрхтэй болсон хэн боловч Хятадын төрийн бодлогоо боловсруулан баримталахдаа 100, 1000 жилийн хойд талыг хардаг түүнийгээ сургасан ном,судар, Сургаалиас нь уншиж судалдаг баймаар юмаа,хоосон толгой цээжний бангаар ч хол явахгүйл дээ. Ядаж томоохон бүтээн байгуулалтын ажлууд дээрээ судалгаагаа нарийн хийж зөв тооцоолол гаргаад, гүйцэтгэгчийг хэн чаддагт ар,өвөр, хамаатан садан найз нөхөр гэлгүйгээр өгөөд хариуцлагыг нь тооцсон шиг тооцдог баймаар юмаа. Гадаадын хөрөнгө оруулагчдыг ч мөн адил сонгон хариуцлагын талаар нь гэрээндээ нарийн тусган үлгэр болголгүй бүтээн байгуулалтаа урагшлуулмаар даа.
-
Anonymous (June 24, 2014 10:21:04 pm )
bos bos zevseg bari laluud shig bai
-
зочин (June 26, 2014 9:48:26 pm )
Монгол хэдэн уурхайчинтай ум бэ уул уурхайн салбарт дандаа гадны хөрөнгө оруулагчид өндөр цалинтай мэргэжилтэн хууль бусаар лиценз нэрээр монголын баялгыг гадаадынханд зарсан хэдхэн гэр бүл тэдэнд зусардаж амьдардаг хэдэн авилга авч амьдраг цөөхөн бүлэглэл яг уурхайдаа хэдэн монгол залуу ад үзэгдэж адгийн цалин авч өрийн сүлжээнд орсон байдаг үнэн бодит дүр төрх ш дээ муу баас яаж тэгж хэлж чадаж байнаа ёстой балиар дүлзэн
-
Anonymous (June 28, 2014 11:07:45 pm )
Оросын КГБ гийн агент баттулга болон түүний утсан хүүхэлдэйнүүд улс орны хөгжилд бүү саад бол.Тонилцгоо.
-
Монгол (June 29, 2014 4:24:20 pm )
Уурхайчин гэдэг ухаад суйтгээд зарах худалдахыг хэлдгуй дамбаа чи их баяжижээ тэгээд одоо улсаа худалдахаас буцахгуй болоо юу?!? Ур ачийгаа бодоогуй юу халзан хогшоон
16 Comments