antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 23, 2014 10 comments

Жүжигчин Б.Навчаа экс нөхрөө “санагалзав”

нийтлэсэн Admin

navchaaГалзуу, хурц ааштай бүсгүйн дүрийг чадварлаг бүтээдэг эмэгтэй бол яах аргагүй жүжигчин Б.Навчаа билээ. Бүтээсэн дүр бүр нь үзэгчдийн сэтгэлд хүрч чаддаг тэрээр өөрийнхөө амьдралаас сэдэвлэн, гэр бүлийн хүчирхийлэлд байнга өртөж буй эмэгтэйчүүдийн амьдралыг харуулсан “Ларьдма” хэмээх киногоо дэлгэцийн хүртээл болгож үзэгчдээс өндөр үнэлгээ авсан билээ. Түүний өнгөрсөн амьдрал нь сайхан зүйлээсээ илүү хэцүү цаг үе олон байсан бөгөөд нөхөр нь гар хүрдэг байснаас үл ойлголцол нь даамжирч эцэстээ салахаас өөр аргагүйд хүрсэн гэдэг.

Тэрээр  “Кино зураг авалтын үеэр салсан нөхрөөс маань маш аймар үгтэй мессежнүүд ирж галзууруулах шахдаг байсан. Надад дотор бачуурч, ажил хийхэд хүнд, сэтгэл санааны стресст орох үе өдөр тутамд тулгардаг байсан. Сэтгэл санааны стресст орно гэдэг зодуулж гар, хөлөө хугалуулснаас хүнд тусдаг. Түүнийгээ би зөвхөн дотроо хадгалж, гаднаа юу ч болоогүй мэтээр ажилласаар тэр бүгдийг даван туулсан даа” хэмээн нэгэн хэвлэлд ярилцлага өгсөн байдаг. Үүнийг нь тэвчилгүй нөхөр нь хүртэл “Навчаа наймайг муу хүн болгож харуулж байна” хэмээн хэвлэлээр ярилцлага өгч олны анхааралд өртөж, хэсэгтээ л шар хэвлэлийн баатар болсон.

Тэгвэл жүжигчин Б.Навчаа нөхрөө санагалзсан бололтой өөрийн цахим хуудаснаа нөхөр хүүхэдтэйгээ авахуулсан гэр бүлийг халуун дулаан зургаа оруулжээ. Энэ нь фенүүдийнх нь анхаарлыг ихэд татаж “нөхөртэйгөө эргээд нийлсэн юм уу, Элэг бүтэн байх шиг жаргалтай зүйл гэж хаана байхав. Танай гэр бүлд аз жаргал хүсье…” хэмээн олон асуулт сэтгэгдэлээр булж орхив. Харин үүнд жүжигчин бүсгүй маань ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

08


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • zochin (June 23, 2014 12:19:29 pm )

    yaj ch od bolson anhnii hani chin hereg bolno do busad ni mungund chin ner turd chin l bolno ohind chin aav heregtei bainaa

    • Би (June 23, 2014 2:28:41 pm )

      Навчаа чиний авьяасыг олон түмэн хүндэтгэдэг. Архи уусан ч бай жинхэнэ монгол эр хүн нэг л өдөр ухаардаг. Миний нөхөр ч олон жил за даа бараг 30 жил уусан даа. Миний гэрийн хүмүүжилд аав маань бидний 4 охиныг тойруулж суулгаад бүсгүй хүн цагаан зээр хоёр нутаггүй гэдэг юм шүү. Эр нөхрөө хүчтэй сайн, өөдгүй муу явахад эхнэр нөлөөлдөг хэмээн сургадаг байв. Тэгээд ч итгэн найдаж хүлээж тэвчиж үр хүүхдээ өсгөсөн. Одоо бол архи уухгүй, би жаргаж байна. Хайр байгаа л бол нэг л өдөр ойлгоно доо

      • tuya (June 24, 2014 9:48:39 am )

        hun onoodoroo, odoogiinhooroo l amidrah heregtei. ireeduid saihan amidarna gej 30 jil zoliosloh hereggui. hunii amidral boginohon shuu dee

  • Anonymous (June 23, 2014 12:54:00 pm )

    gar hurdeg arhi uudag bol hereggui ee

  • zochin (June 23, 2014 6:52:48 pm )

    Bi gedeg hun tegsen l yum bgaa biz navchaa min hereggylui

  • Эцэг (June 24, 2014 12:54:44 am )

    Мечийн хуга цохи хар хошийг

  • Zochin (June 24, 2014 12:05:25 pm )

    Gar hurdeg arhi uudag baisan bol Ergeed hereggui shuu.Heden jiliin daraa ergeed l Erguutej ugnu shuu !! Ter yrianaas ni ter nuhur ih Sumtai hun baisan.Navchaa shig tsoglog huuhend sain hani oldonoo

  • ЗОЧИН (June 24, 2014 3:43:28 pm )

    зоддог эрчүүд архинд буруугаа өгдөг болохоос хэзээ ч ухаан сууж байгаагүй байх ч үгүй биз амьдралдаа харамсах юм битгий хийгээрэй тэр новшийг зүгээр л нулимж орхи гэж л зөвлөмөөр бнадаа

  • s (June 24, 2014 5:10:12 pm )

    Ene balai huuhenii bas am boldoggui l bailgui harvaas. Buh buruug bitgii muu erchuuded tohoj baildaa

  • зол (June 25, 2014 5:59:14 pm )

    Тэнэг мэдрэл авгай.юу гэж ийм авгайтай ийм залуу амидрахавдээ.тэнэг гэдэгнь.хихи

antalya rent a car